2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04096

 

 

 

 

 

 

 

 

  2025             05           *******4                                         *******92/ШШ2025/04096

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 6 дугаар хороо, *******ийн гудамж*******,******* дүүргийн Нийгмийн даатгалын газар /РД:9080821/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******7 дугаар хороо,******* хутагт Дамдинбазарын гудамж, Ворлд******* тауэр 7 давхарт байрлах************** ХХК /РД:6459587/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:*******,,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэннадмид,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Наранбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          *******. Нэхэмжлэгч******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “Жэмма*******” ХХК-д холбогдуулан 1,,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

          *******.1. Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 453 тоот албан бичгээр “Жэмма*******” ХХК нь 2019 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж тус газарт нийгмийн даатгалын тайлангаа тайлагнаж эхэлсэн. Тус газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын*******8-ны өдрийн 02 тоот “Ажил олгогчдод нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын удирдамж”-ын дагуу “Нийгмийн даатгалын тухай” багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, болон бусад холбогдох хуулиуд тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гаргасан тогтоол, шийдвэр, журам, зааврын биелэлтийг шалгах, шимтгэлийн өр, авлагын тооцоо, түүний барагдуулалтын байдлыг шалгах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Жэмма*******” ХХК-д 2020-2023 оны санхүүгийн баримт болон бусад холбогдох баримтанд тулгуурлан цалин хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлсон эсэхэд хяналт шалгалт явуулсан. “Жэмма*******” ХХК нь БНСУ-аас гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж Монголд худалдан борлуулдаг компани бөгөөд хяналт шалгалтаар гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гишүүддээ олгосон цалин урамшууллыг 7 хоног бүр давтамжтай олон удаагийн үйлдлээр олгосон боловч хууль тогтоомжийн дагуу цалин, хөлс, урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй ноцтой зөрчлийг гаргасан нь санхүүгийн баримт, журналын бичилт, гүйлгээ баланс болон бусад холбогдох материалаар нотлогдож, тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15 дахь хэсэгт заасан "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа хамрагдах ба энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж хуульчилсан. Иргэний хуулийн 359 дүээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-д “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж хуулиар зохицуулж өгнсний дагуу************** ХХК-нь гишүүд хоорондын зохицуулах гэрээ байгуулж харилцан тохиролцсон ажил үйлчилгээгээ гүйцэтгүүлсний дагуу хөлс төлөх үүрэг хүлээнэ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 “цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг” Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."ажил олгогч" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д заасныг; Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг; гэж хуульчилж өгсөн. Тодруулбал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17- д “цалин хөлс, түүнтэй адилтгах орлого” гэж “...ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, ... ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрт олгож байгаа шагнал, урамшуулал ... орлогыг” гэж тодорхойлсон тул тус компаний “Компани ба гишүүн хоорондын харилцааг зохицуулах гэрээ” нь дээрхи хуульд зааснаар “хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ”-нд хамрагдана. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын “Компани ба гишүүн хоорондын харилцааг зохицуулах гэрээ”-гээр тодорхойлогдож, гишүүддээ цалин хөлс, урамшуулал олгож байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болж байгаа. “Жэмма*******” ХХК нь гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гишүүддээ олгосон цалин, хөлс урамшууллыг 7 хоног бүр давтамжтай олон удаагийн үйлдлээр олгохдоо компаний үндсэн данснаас гадуур түр данс нээж, түр данснаасаа гишүүдэд каснаас бэлнээр болон хувь данс руу нийгмийн даатгалын шимтгэл суутган авч тайлагнаагүй шууд олгосон ноцтой зөрчлийг гаргасан. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7.2.2, 7.3.4, 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Иргэний хуулийн 343-359 дүгээр зүйлийг тус тус зөрчиж, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын үр дүнгээс олгосон урамшуулал 2021 онд*******.348.602.338,0 (нэг тэрбум, гурван зуун дөчин найман сая зургаан зуун хоёр мянга гурван зуун гучин найман төгрөг тэг мөнгө) төгрөг, 2022 онд 3.667.878.039,0 (гурван тэрбум зургаан зуун жаран долоон сая найман зуун далан найман мянга гучин есөн төгрөг тэг мөнгө) төгрөг, 2023 онд 457.876.377,0 (дөрвөн зуун тавин долоон сая найман зуун далан зургаан мянга гурван зуун далан долоон төгрөг тэг мөнгө) төгрөг нийт 5.474.356.754,0 (таван тэрбум дөрвөн зуун далан дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг тэг мөнгө) төгрөгийн цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулаагүй орхигдуулсан нь санхүүгийн баримт касс, харилцахын ерөнхий журналын бичилтээс тус тус нотлогдсон тул******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” тоот улсын байцаагч тавьж, улсын байцаагчийн актаар 5.474.356.754,0 0 (таван тэрбум дөрвөн зуун далан дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг тэг мөнгө) төгрөгийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох*******.282.948.194,0 (нэг тэрбум хоёр зуун наян хоёр сая есөн зуун дөчин найман мянга зуун ерэн дөрвөн төгрөг тэг мөнгө) төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэлгүй алданги тооцож 641.474.097,0 (зургаан зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга ерэн долоон төгрөг тэг мөнгө) төгрөг нийт*******...281,0 (нэг тэрбум есэн зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян нэгэн төгрөг тэг мөнгө) төгрөгийн акт тавьсан. Дээрх улсын байцаагчийн актаар тавьсан*******...281,0 0 (нэг тэрбум есэн зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян нэгэн төгрөг тэг мөнгө) төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын*******0-ны өдрийн дотор шилжүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохыг “Жэмма*******” ХХК-ны захирал Н.Наранбаатар, нягтлан бодогч М.Ууганчимэг нарт хариуцуулсан боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн “Жэмма*******” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг нь******* дүүрэг 3-р хороо, жуулчны 34, 302 тоот гэж бүртгэлтэй байгаа боловч тус газарт ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын*******0-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх нь” 24/102 тоот албан бичгийн албан ёсны бланк дээр /УБ, Баянгол дүүрэг,*******7-р хороо,******* хутагт Дамдин базарын гудамж, \Л/ог1с! МопдоПа То\л/ег 7 давхарт/ гэж байгаа тул хариуцагчийн оршин суух хаягаар буюу харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд Улсын байцаагчийн актаар тогтоосон шимтгэл, алданги нийт*******...,0 (нэг тэрбум есэн зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян нэгэн төгрөг тэг мөнгө) төгрөгийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргасан боловч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар “Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүсч, 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд 2024.05.27-ны өдрийн дугаар улсын байцаагчийн актаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэсэн эсэх, эсхүл хүлээн авахаас татгалзсан талаарх нотлох баримтыг хавсаргаагүй байна” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу тус газраас 2024 оны 07 дугаар сарын*******9-ний өдөр “Жэмма*******” ХХК нь******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Цэрэннадимд, Ц.Жаргалсайхан нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх, хэрэв нэхэмжлэл гаргасан бол ямар шатанд байгаа талаарх хариуг ирүүлнэ үү” гэсэн бүхий 491 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/529 тоот албан бичгээр “Жэмма*******” ХХК-иас******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Цэрэннадимд, Ц.Жаргалсайхан нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын*******7-ны өдрийн 5158 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож буцаасан боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, ирүүлээгүй тул тус шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5623 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан” гэсэн хариуг ирүүлсэн. “Жэмма*******” ХХК-иас******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Цэрэннадимд, Ц.Жаргалсайхан нарт холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу дахин шүүхэд хандаагүй болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа тул улсын байцаагчийн актаар тавьсан*******... төгрөгийг “Жэмма*******” ХХК-аас гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

           

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагчдын бичсэн дугаартай улсын байцаагчын актыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын шийдвэрээр хүчингүй болгосон учир /“Жэмма монголиа” ХХК-д тавьсан акт/ манай******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хувьд энэ асуудал шийдэгдсэн гэж үзэж байна. Цаашид энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “Жэмма*******” ХХК-д холбогдуулан*******,,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл болсон 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар улсын байцаагчийн актыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот тушаалаар хүчингүй болгосон үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 454 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Г.Цэрэннадмид, В.Эрдэнэбат нарт олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Жэмма монголиа” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.5,*******23 дугаар зүйлийн*******23.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.5-д зааснаар******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй “Жэмма*******” ХХК-д холбогдох*******,,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч******* дүүргийн Нийгмийн даатгалын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ