Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ж*******

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудитор

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комисс

Гуравдагч этгээд: Ж.А*******

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах тухай шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Х.Ж******* нь Монгол Улсын Ерөнхий Аудитор, Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комисст тус тус холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах-аар нэхэмжлэл гаргасан.

Хоёр: Маргааны үйл баримтын талаар:

2.1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар ...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Хыг чөлөөтэй байх хугацаанд түүний албан тушаалын албан үүргийг аудитын менежер Х.Ж*******ээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

2.2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар ...Ж.А*******ийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилжээ.

2.3. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргаж, Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/******* дугаар албан бичгээр ...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дараг, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломж бүрдээгүй байсан болно гэсэн хариуг өгчээ.

2.4. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2025/0618 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Х.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан М.Х нь 2023 оны 10 дугаар сард чөлөө авсан учир Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар намайг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Би дээрх шийдвэрийн дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад М.Х нь өндөр насны тэтгэвэрт гарч сул орон тоо гарсан.

Гэтэл Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Ж.А*******ийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилсон байв.

...Ж.А*******ийг дээрх албан тушаалд томилсны дараа миний бие дээрх шийдвэр хууль бус, хэн нэгэнд давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй учир тухайн асуудлыг шалгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх гт цахим хаягаар нь гомдол гаргасан.

Тус газраас миний гомдлыг хянаад харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлд шилжүүлж, Төрийн албаны зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/******* дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторт Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалт, зөрчилтэй томилгооны асуудлыг судлан хууль тогтоомжийн дагуу дахин зохион байгуулах талаар арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

...Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхий аудиторт өргөдөл гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/******* дугаартай албан бичгээр "... Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломж бүрдээгүй байсан болно" гэж хариу мэдэгдсэн.

...Ж.А******* нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст боловсролын салбарын төсвийн мэргэжилтнээр ажиллаж байсан, Аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг огт хангаагүй хүн юм.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг" хэлнэ, 7 дугаар зүйлийн 7.1.2-т "мэргэшсэн, тогтвортой байх", 7.1.5-д "төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах", 7.1.6-д "ил тод байх" гэж төрийн албаны зарчмуудыг хуульчилсан.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө", 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс", 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус хуульчилсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3- т "Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана", 8.3.1-д ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл" гэж заасан.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоо гарсан талаар мэдээлэл, сонгон шалгаруулалт явуулах, тусгай шалгалт авах талаар ил тод мэдээлээгүй, томилгоо хийхдээ Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвших зарчмыг огт зарчмыг хэрэгжүүлээгүй.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Монгол Улсын ерөнхий аудиторт хүргүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/******* дүгээр албан бичигт: ...Аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/ дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт "Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн аудитын зөвлөх түшээ эсхүл төрийн захиргааны эрхэлсэн түшмэл болон түүнтэй адилтгах албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан байна.

Холбогдох баримт бичгийг судлан үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдсон Ж.А******* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Боловсролын салбарын төсвийн мэргэжилтний албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд өмнө нь ажиллаж байсан байна. Энэ нь Ж.А******* нь дээр дурдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй, ахлах, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаагүй албан хаагч байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалт, зөрчилтэй томилгооны асуудлыг судлан хуулийн дагуу дахин зохион байгуулах талаар арга хэмжээ авч хариу ирүүлэхийг хүсье гэж тодорхой зааж өгсөн.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудитораас эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн чиглэлийг огт хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна Ж.А*******ийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл болно.

Миний хувьд төрийн албанд 36 жил ажилласан, Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын гт 18 дахь жилдээ аудитын менежерээр /төрийн аудитын зөвлөх түшээ/ ажиллаж байгаа дээрх маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа иргэн юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор нь Удирдах албан тушаалтны албан тушаалын сул орон тоо гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар томилгоо хийгээгүй, дараа нь сул орон тоо гарсан талаар нийтэд мэдэгдээгүй, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтын зарыг нийтэд хүргээгүй, дээрх шалгалтыг нууц байдлаар хэдхэн хүний хүрээнд зохион байгуулж явуулсан нь миний тухайн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу томилогдох боломжийг хаасан, мөн зохион байгуулсан тусгай шалгалтад орж шударгаар өрсөлдөх эрхийг маань хааж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн... гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Х.Ж******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Ж.А******* нь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан учраас Монгол Улсын Авлигатай тэмцэх гт 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан. Миний гомдлыг Авлигатай тэмцэх газраас төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой асуудал гэж Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр хариу ирүүлсэн. ...Төрийн аудитын байгууллага нь тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага учраас дотоод дүрэм журамтай. Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэрийг Төрийн аудитын байгууллага шийдвэрлэх байх гэж бодож байсан боловч ямар нэгэн шийдэл гаргаагүй тул Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл хариу өгөөгүй.

Монгол Улсын Ерөнхий аудитор 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/******* тоот албан бичигт заасан томилгоотой холбоотой зөрчил арилахгүй байгаа талаар гомдол гаргасан. Монгол Улсын Аудитын газрын Тамгын даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 04/******* тоот албан бичгээр Баян-Өлгийн аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Энэ хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан тушаалд томилуулахаар санал болгох тухай ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс миний өгсөн гомдол хариу өгөхгүй байж байгаад 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/******* тоот албан бичгээр сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэрэг үүссэн учраас тухайн асуудлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн хариуг өгсөн. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д сул орон тоо гэж төрийн албан хаагчийг албан тушаалаас бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн тохиолдолд сул орон тоо гарсан гэж хуульчилсан байдаг. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан М.Х нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлсөн. Тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Иймд сул орон тоо 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байгаа юм. Энэ өдрөөс өмнө Аудитын байгууллагаас шалгалт зохион байгуулж Ж.А******* гэдэг хүнийг тухайн шалгалтад тэнцүүлж, улмаар уг албан тушаалд томилсон асуудал хууль бус байсан гэж маргаж байгаа.Төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн аудитын байгууллагын шалгалтын журам байгаа. Энэ шалгалтын журмын 2.1-т энэ талаар тодорхой заасан байгаа. Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн аудитын газрын захиргаа, удирдлагын г хариуцсан сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар мэдээлнэ. Шалгалтын зард сул орон гарсан албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт, холбоо барих утсыг тус тус тусгаж өгнө гэж тодорхой заасан байгаа. Төрийн аудитын байгууллага сул орон тооны мэдээллийг нийтэд огт мэдээлээгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар заалт болон байгууллагын хэм хэмжээнд мөрдөж байгаа шалгалтын журмуудыг зөрчсөн.

Хоёрдугаарт сул орон тоо гарсан тохиолдолд хэрхэн нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 27.1-т тодорхой заасан байгаа. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэж зааж өгсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох шалгалтын журам байгаа. Энэ журмын 2.2-т энэ талаарх заалт тодорхой байгаа. Энэ журмыг хэрэгжүүлэхгүй 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл өгсөн хүнийг шууд шалгалтад оруулж улмаар шалгалтад тэнцүүлж, албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн тухайн шийдвэрийн дагуу албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын байгууллагын журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Ж.А*******ын хувьд 2008 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын гт ажилд орсон. 2008-2024 онуудад төрийн албан ажиллаж байсан гэж тооцох юм бол ******* жил болж байгаа юм. Гэтэл уг албан тушаалын шаардлагад 15 жил ажилсан байхыг шаардаж байгаа. Энэ шаардлагыг хангахгүй байна. 2015 оноос Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Өргөдлийн дэд хэсэгт бол ахлах мэргэжилтэн гэж бичсэн байна. Гэхдээ яг ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан талаар нотлох баримтыг бол гаргаж өгөөгүй. Энэ өргөдөл дурдсан үндэслээд зүгээр гаднаас нэг хүнийг шууд авчраад шалгалтад оруулан томилж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын байгууллагын дагаж мөрдөж байгаа журмуудыг бол зөвшөөрсөн. Х.Ж*******ийн тухайд бол Төрийн аудитын байгууллагаас бол 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/******* дүгээр албан бичгийг ерөнхий аудиторт албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичиг дээр тодорхой дурдсан. Ж.А******* гэдэг хүн нь олон шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас томилгоог хууль, журмын дагуу дахин зохион байгуул гэж тодорхой хариу өгсөн. Төрийн аудитын байгууллагаас энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хамгийн гол нь Ж.А******* гэдэг хүн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага шалгууруудыг огт хангахгүй байгаа. Төрийн албаны төв байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн албаны томилгооны хувьд дүгнэлт гаргах эрхтэй. Тиймээс Ж.А*******ийг албан тушаалд томилсон, сонгон шалгаруулалтад оролцсон энэ үйл ажиллагаа хууль зөрсөн байна гэж үзэж байна.

Дараагийн асуудал бол Х.Ж*******ийн албан тушаалын тодорхойлолтын мэргэших хэсэгт заасан тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалт хамрагдсан байх гэдэг шаардлагыг хангахгүй байна гэж гуравдагч этгээд болон хариуцагч талаас маргаж байна. Х.Ж******* аудитын байгууллагад 18 жил ажилласан. Төрийн албанд 35 жил ажилласан. Энэ хүний хувьд зарчмын дагуу дэвшин ажиллах хүсэл сонирхолтой байсан. Х.Ж*******ийг огт шалгалтад бүртгээгүй. Шалгалтад оруулаагүй байж энэ хүнийг тухайн албан тушаалын шаардлагыг хангахгүй байсан. Гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэдэг байдлаар дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед шалгалтад хамрагдаад хасагдсан тохиолдолд энэ асуудлаар маргаан гарч байгаа бол албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэж маргахаас биш шалгалтад огт бүртгэгдээгүй, ороогүй хүнийг шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээрээ маргах нь үндэслэлгүй. Шүүхээс ч мөн энэ талаар дүгнэлт хийх үндэслэл байхгүй.

Дөрөвдүгээрт тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл байх ёстой гэдэг байдлаар маргаад байх шиг байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлд албан тушаалын ангиллыг заасан байгаа. Тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл гэж зааж өгсөн байна. Х.Ж*******ийн хувьд энэ аудитын газрын ахлах менежер болох ахлах түшмэлээр ажиллаж байгаа. Аймгийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүн аудитор эрхэлсэн түшмэлийн зэрэглэл байна гэж үзээд байгаа. Улсын Их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар тэргүүн түшмэл нь яамны төрийн нарийн бичгийн дарга, байгууллагуудын ажлын албаны дарга, газрын дарга, агентлагийн дарга эсвэл эдгээртэй адилтгах албан тушаалтан байна. Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга буюу тэргүүн аудитор нь тэргүүн түшмэлийн албан тушаал биш юм. Албан тушаалын тодорхойлолт боловсруулахдаа ахлах түшмэлээс алгасаад эрхэлсэн түшмэлийн албан тушаалыг шууд тэргүүн түшмэлээр тавьсан нь үндэслэл муутай байна. Шүүхээс шийдвэр гаргахдаа энэ асуудлыг тодорхой хэмжээнд анхаарч үзэхийг хүсэж байна. Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т чадавхын зарчмыг эж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно гэж заасан байгаа юм. Энэ зарчим зөрчигдсөн.

Дараагийн асуудал нь Төрийн алба тухай хуулийн 7.1-т төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална гэж заасан байдаг. Ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн, тогтвортой байх, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмуудыг бүхэлд нь зөрчсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх асуудал дээр тайлбар хэлье. Х.Ж*******ийн хувьд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх үед тухайн сул орон тоо гарсан байна гэдгийг мэдсэн. Ж.А*******ийг томилсон гэдгийг мэдэж Авлигатай тэмцэх гт гомдол гаргасан. Авлигатай тэмцэх г гомдлыг хүлээж аваад Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн байдаг. Төрийн албаны зөвлөл тухайн гомдлыг хянаад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын ерөнхий аудиторт хаяглан албан тоот явуулсан. Сонгон шалгаруулалт хууль, журам зөрсөн байна. Хууль тогтоомжид нийцүүл гэдэг чиг үүргийг өгсөн. Хамгийн гол яагаад Х.Ж******* хүлээгээд байна гэвэл ямар нэг эрхийн акт гараад тушаалыг хүчингүй болгосон албан бичиг биш байгаа юм. Ерөнхийдөө сонгон шалгаруулалт хууль, журмыг зөрчсөн байна. Холбогдох хууль, журамд нийцүүл гэдэг байдлаар албан бичиг ирсэн байдаг. Тухайн албан бичгийн хүрээнд төрийн аудитын байгууллага сонгон шалгаруулалтыг дахин зарлана гэдэг хүлээлт байсан. Гэтэл огт хариу өгөхгүй байсан тул 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргаж танай албан бичгийг хангахгүй байна гэсэн агуулгаар өргөдөл өгсөн. Тухайн байгууллагад энэ гомдлыг гаргасны дараа дахин хариу өгөөгүй. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхий аудиторт гомдол гаргасан. Ерөнхий аудитор гомдлыг хянаад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариу өгсөн. Уг хариундаа сонгон шалгаруулалт дахин явуулах нөхцөл бүрдэхгүй байна гэсэн хариуг өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу тодорхой арга хэмжээ авахгүй байсан тул тухайн өдрөөс тооцож нэхэмжлэл шүүхэд гаргасан. Хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. гэв.

Дөрөв: Хариуцагчийн тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Х нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан "ТАБ-ын удирдах гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж"-ийн дагуу Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулсан.

Төрийн аудитын байгууллага нь сул орон тоо нөхөх тусгай шалгалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/ дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам"-ын 2 дугаар зүйлийн 2.21-т заасан дарааллын дагуу нөхдөг.

Ж.А******* нь Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан Төрийн аудитын байгууллагад ажиллах хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн бөгөөд тухайн албан тушаалд судлагдаж байсан болно.

Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан тусгай шалгалтад Ж.А******* нь хууль эрх зүйн мэдлэг сорих шалгалтад 18.5, ур чадварын үнэлгээ 29.6, ярилцлага 12.4 оноо авч нийт ,5 оноогоор тэнцэн Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитораар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/ дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1-т Комисс шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгалтын дүнг гаргаж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулна ... гэсэн зохицуулалттай.

Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д "Хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг томилох, чөлөөлөх..." эрхийг гагцхүү Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамааруулан заасан байдаг.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Төрийн аудитын байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг хангасан, төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн иргэнийг ажиллуулна" гэж заасан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Баян- Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер Х.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа нэгдүгээрт дэмжиж оролцоно. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор тэтгэвэр тогтоолгох насанд хүрч сул орон тоо гаргасны үндсэн дээр сонгон шалгаруулалт явагдсан байгаа. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилно гэж заасан. Хэрэв ийм боломжгүй бол Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилно гэсэн зарчмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан. Гэтэл Төрийн аудитын байгууллага сул орон тоог нийтэд зарлаагүй нууцаар зохион байгуулсан мэтээр тайлбарлаад байна. Өөрөөр хэлбэл юм бол тухайн нөхцөл байдалд сул орон тоо гарч Ж.А******* гэдэг хүн томилогдсон цагаас эхлээд мэдэх боломжтой байсан. Үнэхээр нөхцөл шаардлагаа бүрэн хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтад бүрэн хамрагдах боломж байсан уу гэвэл байсан. Огт өөр салбарын сонгон шалгаруулалт зарласан, зарлаагүй мэдсэн, мэдээгүй гэдэг мэтээр яриад байгаа ойлгомжгүй байна. Мэдсэн асуудал байгаа. Тухайн үед урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Монгол Улсын ерөнхий аудиторт хандах боломж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх гт хандаад явсныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оруулж тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах хугацааг шүүх бас хянаж үзээсэй гэж хүсэж байна. Шүүх нөхцөл байдлыг үнэн зөв бодитой шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. гэв.

Тав. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:

5.1. Гуравдагч этгээдээс тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн тухай: Ж.А******* нь Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн аудитын байгууллагын удирдах гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамжийн дагуу зохион байгуулагдсан шалгалтад оролцож, .5 оноогоор тэнцэн зохих журмын дагуу томилогдон ажилласан байна. Ж.А*******ийг шалгалтад оролцож тэнцсэн, томилогдсон талаар нэхэмжлэгч Х.Ж******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэн байна. Тодруулбал, Ж.А*******ийг шалгалтад тэнцсэний дараа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан М.Хы эзэмшиж байсан үндсэн хөрөнгө, эд хогшлыг нэхэмжлэгч Х.Ж******* нь хүлээлцэж, энэ талаар акт үйлдсэн байна. Тус ажил хүлээлцсэн актад Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* тушаалаар Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар томилогдсон Ж.А*******д ... эд хогшлыг хүлээлгэж өгөв гэж бичиж, актад нэхэмжлэгч гарын үзэг зурсан байна. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нь 2024.01.03-ны өдөр мэдсэн болох нь тус баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 6/******* тушаалаар Ж.А*******ийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд 2024.01.02-ны өдрөөс томилсон байв гэж, "Ж.А*******ийг тус албан тушаалд томилсны дараа ... тухайн асуудлыг шалгуулахаар 2024.01.09-ний өдөр Авлигатай тэмцэх гт цахим хаягаар нь гомдол гаргасан гэж тус тус дурдсан байна. Нэхэмжлэгч нь тухайн үед маргаан бүхий тушаал, томилгооны талаар мэдсэн болох нь тус тайлбараар ч тогтоогдож байна. Тэрээр ийнхүү захиргааны актыг мэдсэн 2024.01.03-ны өдрөөс хойш хуульд заасны дагуу 30 хоногийн дотор зохих байгууллагад гомдол, нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан байна.

Маргаан бүхий захиргааны актын талаар гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тухай: Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу гомдлыг зохих байгууллагад гаргаагүй бөгөөд маргаан бүхий актыг мэдсэнээс хойш даруй 1 жилийн дараа 2024.12.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хэрэг юм. Нэхэмжлэгч нь Ж.А*******ийг ажилд томилсон асуудлын талаар Авлигатай тэмцэх гт гомдол гаргасан гэж байгаа боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биш. Мөн энэ бүх хугацаанд нэхэмжлэгч нь Ж.А*******тэй цуг нэг байгууллагад ажиллаж, нөхцөл байдлыг маш сайн мэдэж байсан. Иймд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалтын тусгай шаардлагыг хангадаггүй тухай: Төрийн албаны тухай хуулийн 23.2 дахь заалтад төрийн захиргааны албан тушаалд нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилох тухай заасан. Төрийн захиргааны албан тушаалын тусгай шаардлагыг хуулийн 23.2 дахь заалтаар болон Төрийн албаны зөвлөлөөс тогтоохоор тус тус заасан. Маргаан бүхий албан тушаалын хувьд Ажлын байрны тодорхойлолтын Мэргэшил хэсэгт Тэргүүн түшмэл эсхүл түүнтэй адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй байх" тусгай шаардлагыг тогтоосон байна. Нэхэмжлэгч нь тус шаардлагыг хангадаггүй юм байна. Үүнтэй холбоотой тэрээр маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох, томилогдох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчид маргаан бүхий албан тушаалд томилогдох эрх үүсээгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тухай: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шалгалтыг нийтэд зарлаагүй, би мэдэх боломжгүй байсан" гэх агуулгаар тусгаж, маргаж байгаа. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд ... сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж зохион байгуулахыг даалгах тухай гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс яг юу хүсэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Тодруулбал, сул орон тоог төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон нөөцөөс нөхөх ёстой байсан гэж үзэж байгаа эсэх эсвэл тусгай шалгалт зарлах ёстой байсан гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж талууд тэр хүрээнд мэтгэлцэх, шүүх тэр хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой болно. Одоогоор нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тул бид тус шаардлагын хувьд тодорхой тайлбар гаргах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү захиргааны хэрэгт холбогдох нотлох баримтууд бүрэн цугларсны дараа бид тэдгээртэй танилцсаны үндсэн дээр нэмэлтээр тайлбар, хүсэлтүүд гаргах болно. гэжээ.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд томилогдох боломжгүй нөхцөл байдал байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Тодруулбал, Ерөнхий аудиторын зүгээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн албан тушаалын тодорхойлолтыг баталдаг. Уг албан тушаалын тодорхойлолтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан. Тухайн тодорхойлолтоор мэргэшил хэсэгт ямар шалгуурыг зааж өгсөн бэ гэхлээр тэргүүн түшмэл эсвэл түүнтэй адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн бол энэ албан тушаалд томилно гэж зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь тэргүүн түшмэл эсвэл түүнтэй адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй. Иймд энэ албан тушаалд томилогдох боломжгүй. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдох боломжгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна.

Хоёрдугаар үндэслэлийн тухайд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий Б/******* дугаар Ж.А*******ийг томилсон тушаалыг хэзээ мэдсэн гэдгийг хэргийн материалаас харвал 01 дүгээр сарын 09-ны өдөр мэдсэн байдаг. Энэ нь ажил хүлээлцсэн актаар харагдана. Нэхэмжлэгч нь Ж.А*******д ажил хүлээлцсэн акт үйлдсэнээр тухайн өдөр маргаан бүхий актыг мэдсэн байгаа юм. Энэ өдрөөс хойш буюу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн дотор харьяалах гт нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд Авлигатай тэмцэх гт хандсан гэдэг байдлаар нэхэмжлэлдээ дурдаг боловч маргаан бүхий актын хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэрэг огт биш. Тухайн акттай холбоотой эрх бүхий этгээдэд гомдол гаргаснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзнэ. Иймд маргаан бүхий акттай холбоотойгоор 01 дүгээр сарын 09-ны өдөр Авлигатай тэмцэх гт хандаад бүтэн жилийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа хариу өгөхгүй хариу хүлээсэн гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Хэрэв өгсөн гомдолд нь хариу өгөхгүй байгаа тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хуульд зохицуулагдсан байдаг. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна, мөн хэрэгт авагдсан баримтаар ч нотлогдоно.

Гуравдугаарт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэлдээ дурдахдаа шатлан дэвших зарчмын дагуу төрийн албан хаагч дундаас томилж өгөөч эсвэл сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж өгнө үү гэсэн байдлаар шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл, захиргааны чиг үүрэгт халдсан шинжтэй байна. Мөн шүүхээс яг ямар шаардлага хүсэж байгаа нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шаардлага хангасан эсэх нь дараа яригдах асуудал гэж тайлбарлаад байна. Гэтэл энэ хүн шаардлага хангасан байж энэ албан тушаалд томилогдох эрх үүснэ. Шаардлагаа хангасаар байтал захиргааны байгууллага түүнийг томилоогүй бол нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзнэ. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас тухайн иргэний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй байна. Тэргүүн түшмэлийн сургалтад суусан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч би сонгон шалгаруулалтад орох ёстой байсан гэж тайлбарлаад байдаг. Шалгалт өгөх болзол хэсэгт тухайн албан тушаалын тодорхойлох хэсэгт заасан тусгай шаардлагыг хангасан байна гэж заасан байдаг. Тусгай шаардлага хэсэгт мэргэшил нь тэргүүн түшмэлийн багц сургалтад суусан байх ёстой гэсэн шаардлагыг шаардсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2008-2024 онд адилтгах сургалтад суусан гэж тайлбарлаад байдаг. Нэхэмжлэгч тэргүүн түшмэлийн сургалтад суусан бол дараа нь яагаад 2024 онд ахлах түшмэлийн сургалтад дахин суугаад байгаа юм. Иймд 2008-2024 оны хугацаанд уг сургалтуудыг хангаж байгаа гэдэг тайлбар огт үндэслэлгүй байна. Шалгалт 2023 оны 12 дугаар сард, томилгоо нь 2024 оны 01 дүгээр сар байсан. Ахлах түшмэлийн багц сургалтыг уг маргаан явагдаж байх хугацаанд төгссөн байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч анхнаасаа шаардлага хангаагүй буюу эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Асуулт, хариултын үе шатанд сул орон тоо хэзээ үүссэн бэ гэж асуухад эхлээд огноо хэлсэн, дараа нь өмнөх дарга чөлөөлөгдсөнөөр мэдсэн, мэдээгүй болон Ж.А*******ийг томилогдоход мэдсэн гэсэн зөрүүтэй бодит бус тайлбар хэлээд байна. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар өмнөх даргыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаад байна. Өмнөх дарга чөлөөлөгдсөнөөс хойш гуравдагч этгээд буюу Ж.А******* гэж хүн томилогдох хүртэл хэн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан бэ гэвэл нэхэмжлэгч өөрөө хавсран гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгчийн хувьд даргын сул орон тоо үүссэн гэдгийг ойлгож байх ёстой юм. Хэрэв дарга нь чөлөөлөгдөөд өөрөө тухайн хүний үүргийг хавсран гүйцэтгэж байж сул орон тоо гаргасан байгаа гэдгийг ойлгоогүй байвал маш мэдлэг муу гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Иймд үүнийг мэдээгүй байсан гэх асуудал биш.

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг томилж өгөөч гэсэн хүсэлтийг Үндэсний аудитын гт гаргасан. Сул орон тоо үүсэж байгаа гэдгийг мэдэж байгаа учраас намайг томилж өгнө үү гэсэн байдлаар хүсэлт гаргаж байгаа юм. Нэгэнт сул орон тоо үүссэн гэдгийг мэдэж байгаа нөхцөлд шалгалт зарлагдана гэдэг нь тодорхой байсан. Үүнийг нь шийдэж хариу өгөөгүй гэж байна. Энэ хүсэлтэд хариу өгөөгүй асуудалтай өнөөдрийг хүртэл маргаагүй. Нэхэмжлэгчийн маргах эрх нь дуусгавар болсон нөхцөл байдал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, намайг томилж өгөөч гэдэг хүсэл зоригоо илэрхийллээ. Нэхэмжлэгч шаардлага хангахгүй байсан учраас томилоогүй, хүсэлтийг шийдээгүй юм байна. Хүсэлтийг шийдээгүй бол 30 хоногт нь маргах байсан.

Хоёрдугаарт, Ж.А*******ийг томилсон тушаалтай мөн маргаагүй. Учир нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ж.А*******ийг томилоод 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, гуравдагч этгээд ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авахдаа хэнээс авсан бэ гэвэл нэхэмжлэгчээс хүлээж авсан.

Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажил хүлээлцэх тухай актад гарын үсэг зурсан байдаг. Асуулт хариултын үе шатанд маргаан бүхий тушаалыг хэзээ мэдсэн бэ гэж асуухдаа нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил хүлээлцэхдээ мэдсэн гэж тодорхой хариулт хэлсэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдээд маргасан уу гэхээр 30 хоногтоо багтаад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй. Харин гэмт хэргийн асуудал байна гэж үзэж Авлигатай тэмцэх гт хандсан байдаг. Энэ нь урьдчилан шийдвэр ажиллагааны журмаар гомдол гаргаж байгаа асуудал биш. Төрийн албаны зөвлөлд 30 хоногтоо хандаагүй. Төрийн албаны зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариу өгсөн. Үүнийг тухайн үед хүлээж авсан гэдгээ хэлсэн. Төрийн албаны зөвлөл гомдлыг шийдэж хариу өгөхдөө гомдлыг нь хангаагүй.

Ж.А*******ийг томилсон тушаалыг хүчингүй болгож өгөөч гэж гомдол гаргасан. Гомдол нь хангагдаагүй учраас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрөөд өнөөдрийг хүртэл явж байгаа гэж би ойлгож байна. Эс зөвшөөрч байгаа бол Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг авснаас хойш 30 хоногтоо гомдол гаргах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1.2-т гомдол гаргасан төрийн байгууллага нь гомдлыг шийдвэрлээгүй бол 30 хоногт багтаад шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байгаа. Иймд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Хугацаагаа алдсан учраас хугацаа сэргээлгэх зорилгоор дахин Төрийн албаны зөвлөлд хандаж дахин гомдол гаргасан мэтээр ойлгуулж байна. Төрийн албаны зөвлөл сүүлийн гомдлын хариуд шүүхийн маргаантай байгаа учраас таны гомдлыг шийдэх боломжгүй гэдэг хариуг сүүлд өгсөн. Үндэсний аудитын газраас хариу мөн өгсөн. Гэхдээ энэ хариунууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлж байгаа асуудал биш. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам 2024 оны 04 дүгээр сард дуусгавар болсон.

Гуравдугаарт нэхэмжлэгч тэргүүн түшмэлийн сургалтад хамрагдаагүй учраас албан тушаалын тавигдах шаардлагыг хангаагүй. Албан тушаалын тавигдах шаардлагад хангахгүй байгаа хүн маргах эрх байхгүй шүү дээ. Нэхэмжлэгчийн хувьд тэргүүн түшмэл биш, мөн түүнтэй адилтгах сургалтад хамрагдаагүй. Тэргүүн түшмэлийн дараа болох эрхэлсэн түшмэл гэж ангилал байгаа. Үүний дараа нь ахлах түшмэл гэж байгаа. Нэхэмжлэгч тэргүүн түшмэлийн, эрхэлсэн түшмэлийн сургалтад хамрагдаагүй, ахлах түшмэлийн сургалтад л хамрагдсан. Түшмэлийн сургалтыг 2 дээшээ сургалттай ижил гэж тайлбарлаж байгаа нь боломжгүй.

Сургалтуудад хамрагдаж байсан гэж тайлбарлаж байна. Үндэсний аудитын газраас багц сургалтуудыг зохион байгуулдаггүй. Удирдлагын академиас зохион байгуулдаг сургалт юм. Үндэсний аудитын газраас зохион байгуулсан сургалтуудад хамрагдсаныг тэргүүн түшмэлийн багц сургалт гэж тайлбарлах боломжгүй. Үүнийг би хариуцагчаас асуулт хариултын үе шатанд тодруулсан. Танайхаас зарлаж байгаа энэ сургалтууд тэргүүн түшмэлийн сургалт мөн үү эсвэл түүнтэй адилтгах сургалт мөн үү гэхэд биш гэдэг хариулт өгсөн. Мөн нэхэмжлэгчээс асуусан, сургалтуудыг тэргүүн түшмэлийн сургалттай адилтгаж үзнэ гэж хаана заасан байна вэ гэхэд хариулт өгч чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн хэлээд байгаа сургалтууд нь адилтгах сургалт биш.

Сонгон шалгаруулалт 2023 оны 12 дугаар сард болсон. Энэ сонгон шалгаруулалтад би орох байсан юм гэж тайлбарлаж, маргаад байгаа. Гэтэл тухайн үед ахлах түшмэлийн сургалтад ч хамрагдаагүй байсан. Ахлах түшмэлийн багц сургалтыг хэзээ хамрагдаж төгссөн бэ гэвэл 2024 оны 04 билүү 05 дугаар сард төгссөн. Сонгон шалгаруулалт зарлах үеийн байдлаар тэргүүн түшмэлийн сургалт байхгүй. Эрхэлсэн түшмэлийн сургалт байхгүй. Ахлах түшмэлийн сургалт байхгүй. Ямар нэгэн багц сургалтад хамрагдаагүй хүн тухайн үеийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй байсан гэж тайлбарлах нь ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас явуулж байгаа үйл ажиллагаа болон гаргасан шийдвэрүүдийн улмаас хөндөгдсөн субьектив эрх байхгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө шаардлага хангаагүй учраас энэ албан тушаалд томилогдох эрх байхгүй байсан учраас нэхэмжлэгч энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Сонгон шалгаруулалт зарлагдсаны дараа нэхэмжлэгч ахлах түшмэлийн сургалтын хамрагдаж гэрчилгээ авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах үндэслэлээр маргасан.

2.1. Томилгоог хийхдээ манай аймаг дахь Аудитын гт огт мэдэгдээгүй, сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн зар тавиагүй.

2.2. Ж.А******* нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст боловсролын салбарын төсвийн мэргэжилтнээр ажиллаж байсан, Аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг огт хангахгүй.

2.3.Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоо гарсан талаар мэдээлэл, сонгон шалгаруулалт явуулах, тусгай шалгалт авах талаар ил тод мэдээлээгүй, томилгоо хийхдээ Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвших зарчмыг огт хэрэгжүүлээгүй.

2.4. Миний хувьд төрийн албанд 36 жил ажилласан, Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын гт 18 дахь жилдээ аудитын менежерээр ажиллаж байгаа маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа.

3.Нэхэмжлэгч Х.Ж******* Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Ж.А*******ийг томилуулахаар санал болгосны дагуу Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Ж.А*******ийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилсныг эс зөвшөөрч маргасан.

4.Х.Ж******* нь Ж.А*******ийг дээрх албан тушаалд томилсныг хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх гт гомдол гаргасныг харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлд шилжүүлж, Төрийн албаны зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/******* дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторт Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалт, зөрчилтэй томилгооны асуудлыг судлан хууль тогтоомжийн дагуу дахин зохион байгуулах талаар арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

5.Аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/ дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан.

6.Төрийн аудитын байгууллага нь сул орон тоо нөхөх тусгай шалгалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/ дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан "Төрийн аудитын байгууллагын удирдах гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж"-ийн дагуу Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулсан.

7.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий аудитор нь Удирдах албан тушаалтны албан тушаалын сул орон тоо гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар томилгоо хийгээгүй, дараа нь сул орон тоо гарсан талаар нийтэд мэдэгдээгүй, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтын зарыг нийтэд хүргээгүй, дээрх шалгалтыг нууц байдлаар хэдхэн хүний хүрээнд зохион байгуулж явуулсан нь миний тухайн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу томилогдох боломжийг хаасан, мөн зохион байгуулсан тусгай шалгалтад орж шударгаар өрсөлдөх эрхийг маань хааж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан М.Х нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж албан тушаалын сул орон тоо гарсан.

9. Төрийн аудитын байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад Ж.А******* оролцож, тэнцэн Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитораар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдсон байна.

10.Х.Ж*******ээс Монгол улсын Ерөнхий аудиторт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 513 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын албан тушаалд дэвшүүлэн ажиллах хүсэлтээ хүргүүлсэн боловч уг хүсэлтийн хариуг өгөөгүй бөгөөд ийнхүү шийдвэрлээгүйтэй холбоотой маргаагүй.

11.Иймээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторийн албан тушаалын сонгон шалгаруулалтад Х.Ж******* ороогүй тул түүний уг албан тушаалын тодорхойлолтын мэргэших хэсэгт заасан тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалт хамрагдсан байх гэдэг шаардлагыг хангасан эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй, бөгөөд уг албан тушаалд томилогдох эрх үүсээгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй.

12.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/ дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1-т Комисс шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгалтын дүнг гаргаж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулна ..., Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д Хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг томилох, чөлөөлөх..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Төрийн аудитын байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг хангасан, төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн иргэнийг ажиллуулна гэж заасан.

13.Ж.А******* нь Төрийн аудитын байгууллагад ажиллах хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт ирүүлсэн нь тухайн албан тушаалд судлагдаж байсан талаар хариуцагчийн тайлбарт дурдсан. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор тэтгэвэр тогтоолгох насанд хүрч сул орон тоо гаргасны үндсэн дээр тусгай шалгалтыг үндэслэн тухайн албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэн Ж.А*******ийг томилохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно. 16.1.Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна., 27 дугаар зүйлийн 27.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:, 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; нөхөхөөр зохицуулсанд нийцсэн байна.

*******.Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* тушаалаар Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар томилогдсон Ж.А*******д хүлээлгэн өгсөн актад Х.Ж******* гарын үзэг зурж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны хүлээлцсэн атлаа Ж.А*******ийг томилсон дээрх тушаалтай маргаагүй.

15.Нэхэмжлэгчээс Ж.А*******ийг томилсон талаар Авлигатай тэмцэх гт хандсаныг урьдчилан шийдвэр ажиллагааны журмаар гомдол гаргаагүй бөгөөд харин Авилгатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлд гомдлыг шилжүүлснийг урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдол гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1.2-т гомдол гаргасан төрийн байгууллага нь гомдлыг шийдвэрлээгүй бол 30 хоногт багтаад шүүхэд нэхэмжлэл гаргана заасан эрхээ хэрэгжүүлээгүй.

16.Х.Ж******* нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шуудан үйлчилгээний газрын RD182701243MN дугаартай баталгаат шуудангаар хүлээн авсныг дурдах нь зүйтэй.

17.Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын аудитор Х.Еаас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд Х.Еыг томилуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0710 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шалтгаалан Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс дахин явуулахыг мэдэгдсэний дагуу явуулах боломжгүй байсан талаар хариуцагч тайлбартаа дурдсан байна.

18.Иймээс нэхэмжлэгч Х.Ж*******ийн Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.*******-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ж*******ийн Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр 1*******.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН