| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04623/И |
| Дугаар | 192/ШШ2025/04640 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04640
2025 05 30 192/ШШ2025/04640
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Ерөнхий сайд*******ын гудамж, өөрийн байранд байрлах “**************”******* /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, 15 дугаар байр, 01 дүгээр орц, 4 тоотод оршин суух******* ургийн овогтой*******ий******* /РД:ГИ00272815/-т холбогдох
15,946,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**************”******* нь хариуцагч Б.Батхишигт холбогдуулан 15,946,590 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу иргэн******* овогтой******* 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17,877,321.58 /Арван долоон сая найман зуун далан долоон мянга гурван зуун хорин нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 4,364,881.69 төгрөг, зээлийн хүүнд 1,597,158.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,946.76 төгрөг тус тус төлсөн.
Б.Батхишиг нь уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 316, зээлийн үлдэгдэл 13,512,439.89 төгрөг, хүү 2,329,741.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,508.55 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 15,946,590.22 төгрөг байна.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг п/йцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул дугаартай зээлийн гэрээг цуцалж, Б.Батхишигээс зээлийн гэрээний үүрэгт нийт 15,946,590.22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Б.Батхишиг нь нэхэмжлэгч *********************-ийн нэхэмжилсэн 15,946,590 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгэээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,646,590 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************”******* нь хариуцагч Б.Батхишигт холбогдуулан 15,946,590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “**************”*******-ийн нэхэмжилсэн 15,946,590 төгрөгийг хариуцагч Б.Батхишиг нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгэээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,646,590 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
“**************”*******-аас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2б/4855 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Ш.Наранцэцэгт олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************”*******-ийн нэхэмжилсэн 15,946,590 төгрөгийг хариуцагч Б.Батхишиг нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгэээр сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,646,590 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 237,683 төгрөгөөс 118,841.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 118,841.5 төгрөгийг, хариуцагчаас 118,841.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ