Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

иргэдийн төлөөлөгч  Ж.Даваасүрэн

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г түүний өмгөөлөгч Г.Ганбат,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2017 2501 1374 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ жолооч ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн тоотод Г.Г төмрөөр толгой руу нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг болох үед байгаагүй. Маргааш өглөө нь талийгаачийг эмнэлэгт очсоны дараа би очсон. Урьд орой нь архи ууцгаасан байсан. Миний ах зодолдсон зүйл байхгүй, хүнтэй зодолддоггүй. Энэ залуу л дайрсан. Б.Б  би талийгаачид гэмтэл учруулсан гэж байгаа мөртлөө нас барахад нь нөлөөлөөгүй гэж байна. Бид нар гомдолтой байна. Иймд энэ зүйл ангиар нь зүйлчлүүлэх саналтай байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр 4 хүүхдэд нь хэрэг болно гэж сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо тэр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Яагаад гэвэл энэ хүн өгч чадахгүй. Өмнөх шүүх хуралдаанаас хойш ядаж юу болж байна гэж санаа нь зовж нэг ч удаа яриагүй. Бид нарт өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор хадам эгч Үзмээ болон эхнэр Баянтунгалаг, гудамжны эгч 1 эмэгтэйгийн хамтаар нэг шил юм хувааж уучихаад дараа нь Цогоо ахтай нийлээд бид хэд караоке ороод 3 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгээд амрах гэж байтал Цогоо ах манай гэрт орж ирээд архи нэхээд мөнгө байхгүй гэтэл хэнтэй уухаараа мөнгө гаргаад, хэнтэй уухаараа гаргадаггүй юм гээд агсараад байсан. Тэгээд гэрт нилээд муудалцаж ноцолдож байгаад цохилцож байсан. Тэр үед манай гэрийн багана хугарсан бөгөөд Ганцогт ахыг түлхэхэд хойшоо болоод багана хугарсан. Гадна гараад хоорондоо ноцолдсон бөгөөд би Үзмээ эгчийг гэрээс дуудсан.  Тэгтэл Үзмээ эгчийг хараад Ганцогт энэ намайг зодоод байна гэж хэлсэн. Үзмээ эгч ахыгаа зодлоо гэсэн би зодоогүй гэж хэлээд бас Үзмээ эгчтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд Ганцогт ахыг гэрт нь оруулж амруулахаар болоод гэрт нь ороход цагдаа нар ирсэн. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би ямар нэгэн зүйлээр цохиогүй гараар л цохисон. Цогоо ахыг нас барсанд маш их харамсаж байна, ар гэр, ах, дүү нараас нь уучлал гуйж байна...” гэх мэдүүлэг. /1 хх 89-92, 2 хх 119-120, 136 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай ах Г.Ганцогт 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн баз хүргэн Баттулгад зодуулсаны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Зодоон болж байхад нь бид нар мэдээгүй байсан бөгөөд маргааш нь эмнэлэгт очсон хойно нь бид нарт мэдэгдсэн. Тэгээд бид нарыг эмнэлэг дээр очиход ах маань ухаангүй, толгой нь битүү боолттой байсан. Болсон хэргийн талаар эхнэр Үзмээ болон охин Энхжин нараас асуухад эхнэр Үзмээ нь “ орой гэртээ байж байхад Баттулга эхнэртэйгээ орж ирээд нэг газар оръё гэсэн тэгээд хамт гарцгаасан гэж ярьсан, тэгээд 03-04 цагийн орчим гэртээ ирээд л зодолдсон” гэж ярьсан. Юунаас болж зодолдсон гэж асуухад Баттулгын нэг юм нь алга болсон юм шиг байна лээ, түүнийгээ л манай ахыг авсан гэж Баттулга агсам тавьж эхэлсэн гэж ярьж байсан, түүнээс нь болоод маргаан эхэлж зодоон болсон гэсэн. Охин Энхжин нь болохоор аав бол гайгүй байсан, Тулга ах, ээж хоёр нилээд согтуу байсан гэж ярьж байсан. Тэгээд Мөнхжингийн толгойг хагалсан байна, мөн намайг очих гэхээр хамт байсан хүн нь чи очоод хэрэггүй, чамайг бас зодчихно гээд хориод очуулаагүй учир болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Хүү Мөнхжингөөс яасан, юу болсон, юугаар цохисон талаар асуухад зодоон болж байхаар нь би очсон, тэгтэл миний толгойг нэг юмаар цохисон, юугаар цохисныг нь мэдэхгүй гэж ярьж байсан. Тухайн зодоон дуусах үед Үзмээгийн хойд аав Аюуш гэдэг хүн ирчихсэн байсан гэсэн тэгээд сүүлдээ дийлэхээ болиод цагдаа дуудсан гэсэн. Бүр хайч барьчихаад алнаа гээд дайраад байсан, тэрийг нь цагдаа нар салгаж авч явсан гэж ярьж байсан. Бид нар гэмтлийн эмчээс асуусан, анхны гэмтэл нь л үхлийн цохилт байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим өөрийн эгч Үзмээ, түүний найз Рагчаа, нөхөр Баттулга нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж унадаг дугуй уначихаад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд нэг шил архи хувааж уусан, тэр үед Ганцогт ах гэртээ унтаж байгаад сэрээд манай гэрт орж ирсэн. Ганцогт ах машин бариад Үзмээ, Рагчаа, Баттулга бид нар караоке ороод 3 цаг аваад тэнд 2 шил юм уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэгээд гэртээ ирээд бүгд манай гэрт орсон, бүгд л согтуу байсан. Эгчийн 4-7 дугаар ангийн 4 хүүхэд манайд байсан. Би 00 орчихоод эргээд гараад ирэхэд тэр хоёр хашаанд гараад ирчихсэн зодолдож байсан. Зодолдож байсан нь харанхуйд сайн харагдаагүй. Манай хүүхэд уйлаад би гэртээ орчихоод гарч ирж салгасан. Тэгээд эгч бид хоёр арайхийж салгаад Цогоо ах гэр рүүгээ орсон, тэгээд удаач үгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тэр үед Цогоо ах орондоо орсон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 25-26 дугаар хуудас/,

Гэрч Г.Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид хэд Б.Б гэрт нэг шил юм уучихаад, дараа нь караоке орсон, тэндээ 2 шил юм уусан, тэгээд гэртээ ирэхэд 03 цаг болж байсан. Тэгтэл Баттулга манай нөхөр Ганцогтыг амбаараас юм хулгайлж зарсан гэж хэлснээс болоод маргаан гарсан юм. Тэрнээс болоод Баттулга “танайхан дандаа хулгайч нараа өмөөрдөг” гээд агсам тавиад эхэлсэн. Тэр үед манай нөхөр “чиний алга болсон юм чинь хэдэн төгрөг юм бэ, би аваад өгье” гэж хэлсэн, би чамд хангалттай тус болдог гэж хэлсэн. Май пизда нар минь, та нар надаас авдаггүй юу гэж хэлээд, үнсний сав аваад шидсэн тэр нь намайг оносон. Гэхдээ биед шарх байхгүй, хамар жоохон хавдсан. Тэгтэл манай нөхөр Ганцогт гэр рүүгээ орох гээд гарсан, тэгэхдээ “чи манай эхнэрт гар хүрэхгүй шүү, бөгсний цаасаа хүртэл бэлдүүлдэг байж” гэж хэлээд гарсан. Тэгэхэд Баттулга араас нь хөөцөлдөж гараад барилцаж аваад зодолдож эхэлсэн, тэгэхдээ гэрийнхээ баганыг хугалсан. Тэгээд дүү бид хоёр салгах гэхэд миний дагз руу хатуу зүйлээр цохисон. Ганцогтын дээр гараад зодож байхад нь би араас нь татаад унагаасан, тэгтэл миний толгой руу цохиход миний толгойноос цус гарч эхэлсэн. Цогоог салгаж аваад гэрт оруулахад ардаас нь Баттулга орж ирээд дахиад зодох гээд байхаар нь би урдуур нь орсон чинь намайг гудчаад үсдээд байсан. Тэгээд “та нарыг ална” гээд үнсний хайч бариад дайраад байхад нь цагдаа нар орж ирсэн. Тунгааг цагдаа дууд гэж хэлсэн. Баттулга гартаа галын хайч юм уу, урт юм барьчихсан байсан. Миний хувьд Баттулгыг бодох ямар ч шаардлага байхгүй, би эхнэр хүүхдүүдийг нь тэжээн тэтгэх үүрэг над дээр тогтоогдож байх шиг байна. Нөхрийнхөө амь насанд бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /1 хх 27-31, 2 хх 124-126 дугаар хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ахмад Бямбасүрэнгийн ээлжинд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны 13 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 13 цаг хүртэл цагдаагийн хэлтсийн саатуулах байрны холбоочин дуудлагын цагдаагаар жолооч, ахлах ахлагч С.Одгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр шөнө нэг хүн орж ирж зодоод байна гэсэн дуудлагаар 04 цаг 38 минутанд очиж шалгасан. Очиход хашаанд 2 гэр байсан, урдаас нэг эмэгтэй тосч ирээд зүүн талын гэрт зодоон болоод байна гэсэн, би гэрэл тусгаад ороход нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн ноцолдоод байж байсан, нэг нүцгэн эрэгтэй үйлний хайч барьчихсан дайраад байж байхаар нь хайчыг нь унагаагаад гавлаж гэрээс авч гарсан. Тухайн үед гэмтсэн бэртсэн гэсэн ямар нэгэн өгүүлэл тавиагүй. Агсам тавьж байсан залуу “бүгдийг нь алчий” гээд дайраад байсан. Тухайн үед зодолдсон талаар хэлээгүй, би агсам тавьсан гэж карт бөглөөд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр унтаж байхад дуу чимээ, орилоон болоод цочоод сэрсэн. Тэгээд гэрээс гараад хартал аав, Тулга ах 2 ноцолдож байгаа бололтой хоёр биенээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд гэнэт Тулга ах аавын нүүр хавьд цохиж, ээжийг үнс хийдэг саваар цохиод унагаасан. Тэгээд гэрийн гадна байсан амбаарын хажууд юм угаадаг түмпэнг аваад дүү Мөнхжин рүү шидсэн, тэр нь Мөнхжингийн толгойг цохиж цус гарсан. Тэгээд аав Тулга ах хоёр зодолдож байхад Мөнхжин Тулга ахын бөгс рүү өшиглөсөн, тэгэхэд намайг гэж бодсон уу, намайг бас зодож байсныг санаж байна. Хашаанд байсан турбаг аваад ээжийн толгой руу цохиж цус гаргасан. Тэгээд аав ээжийн дээрээс дараад хэвтэх үед Тулга ах 3-4 удаа цохисон. Би Бэхтөр ахыг дуудах гээд гэр рүү нь яваад ирэхэд тэр хэд манай гэрт орчихсон, аав босож чадахгүй орондоо хэвтээд Тулга ах хайч барьчихсан ээж рүү дайраад байсан. Тэгээд тэр үед цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 5487 дугаар дүгнэлтэд “Г.Г биед зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн, суурь яс луу үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархи дарагдал, хагалгааны дараах байдал, зүүн хацар ясны хугарал, зүүн зулай, дагз, чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэжээ /1 хх 48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹896 дүгнэлтэд “Г.Г цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрхи гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан, талийгаач нь нойр булчирхайн хатуурал, элэгний өөхөн хувирал өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно. Талийгаач нь АВО системээр Оαβ  бүлгийн цустай, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /1 хх 50-52 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 598 дугаар дүгнэлтэд “Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай, үйлдэгдсэн хэргийн талаар тайлбарлаж зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай байна” гэжээ /1 хх 70-71 дүгээр хуудас/,

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Эмнэлэгт 5 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн учир спиртийн агууламж тогтоогдохгүй. Ер нь тархины гэмтлийн үед өвчтөнг бүрэн эдгэрнэ гэхэд хэцүү, харахад эрүүл юм шиг боловч бодох сэтгэх нь удаашрах магадлалтай байдаг. Хэрэв амь гарсан тохиолдолд өвчтөн бүрэн эдгэрэх боломж байдаг…” гэх мэдүүлэг. /1 хх 75, 2 хх 127-128 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 19 дүгээр хуудас/,

Өвчний түүх, мэс заслын тэмдэглэл /1 хх 136-190 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 94 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүргийн тоотод Г.Ганцогтыг төмрөөр толгой руу нь цохиж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор хадам эгч Үзмээ болон эхнэр Баянтунгалаг, гудамжны эгч 1 эмэгтэйгийн хамт нэг шил юм хувааж уучихаад дараа нь Цогоо ахтай нийлээд бид хэд караоке ороод 3 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгээд амрах гэж байтал Цогоо ах манай гэрт орж ирээд архи нэхээд мөнгө байхгүй гэтэл хэнтэй уухаараа мөнгө гаргаад, хэнтэй уухаараа гаргадаггүй юм гээд агсараад байсан. Тэгээд гэрт нилээд муудалцаж ноцолдож байгаад цохилцож байсан. Тэр үед манай гэрийн багана хугарсан бөгөөд Цогоо ахыг түлхэхэд хойшоо болоод багана хугарсан. Гадна гараад хоорондоо ноцолдсон бөгөөд би Үзмээ эгчийг гэрээс дуудсан.  Тэгтэл Үзмээ эгчийг хараад Ганцогт “энэ намайг зодоод байна” гэж хэлсэн. Үзмээ эгч “ахыгаа зодлоо” гэсэн би зодоогүй гэж хэлээд бас Үзмээ эгчтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд Ганцогт ахыг гэрт нь оруулж амруулахаар болоод гэрт нь ороход цагдаа нар ирсэн. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би ямар нэгэн зүйлээр цохиогүй гараар л цохисон. Цогоо ахыг нас барсанд маш их харамсаж байна, ар гэр, ах, дүү нараас нь уучлал гуйж байна...” гэх мэдүүлэг. /1 хх 89-92 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай ах Г.Ганцогт 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн баз хүргэн Б.Баттулгад зодуулсаны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Зодоон болж байхад нь бид нар мэдээгүй байсан бөгөөд маргааш нь эмнэлэгт очсон хойно нь бид нарт мэдэгдсэн. Тэгээд бид нарыг эмнэлэг дээр очиход ах маань ухаангүй, толгой нь битүү боолттой байсан. Болсон хэргийн талаар эхнэр Үзмээ болон охин Энхжин нараас асуухад эхнэр Үзмээ “орой гэртээ байж байхад Баттулга эхнэртэйгээ орж ирээд нэг газар оръё гэсэн тэгээд хамт гарцгаасан гэж ярьсан, тэгээд 03-04 цагийн орчим гэртээ ирээд л зодолдсон гэж ярьсан. Юунаас болж зодолдсон гэж асуухад Үзмээ нэг юм нь алга болсон юм шиг байна лээ түүнийгээ л манай ахыг авсан гэж Баттулга агсам тавьж эхэлсэн гэж ярьж байсан, түүнээс нь болоод маргаан эхэлж зодоон болсон гэсэн. Охин Энхжин нь болохоор аав бол гайгүй байсан Тулгаа ах ээж хоёр нилээд согтуу байсан гэж ярьж байсан. Тэгээд Мөнхжингийн толгойг хагалсан байна, мөн намайг очих гэхээр хамт байсан хүн нь чи очоод хэрэггүй чамайг бас зодчихно гээд хориод очуулаагүй учир болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Хүү Мөнхжингөөс яасан, юу болсон, юугаар цохисон талаар асуухад зодоон болж байхаар нь би очсон, тэгтэл миний толгойг нэг юмаар цохисон, юугаар цохисныг нь мэдэхгүй гэж ярьж байсан. Тухайн зодоон дуусах үед Үзмээгийн хойд аав Аюуш гэдэг хүн ирчихсэн байсан гэсэн, тэгээд сүүлдээ дийлэхээ болиод цагдаа дуудсан гэсэн. Бүр хайч барьчихаад алнаа гээд дайраад байсан, тэрийг нь цагдаа нар салгаж авч явсан гэж ярьж байсан. Бид нар гэмтлийн эмчээс асуусан анхны гэмтэл нь л үхлийн цохилт байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим өөрийн эгч Үзмээ, түүний найз Рагчаа, нөхөр Баттулга нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж унадаг дугуй уначихаад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд нэг шил архи хувааж уусан, тэр үед Ганцогт ах гэртээ унтаж байгаад сэрээд манай гэрт орж ирсэн. Ганцогт ах машин бариад Үзмээ, Рагчаа, Баттулга бид нар караоке ороод 3 цаг аваад тэнд 2 шил юм уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэгээд гэртээ ирээд бүгд манай гэрт орсон бүгд л согтуу байсан. Эгчийн 4-7 дугаар ангийн 4 хүүхэд манайд байсан. Би 00 орчихоод эргээд гараад ирэхэд тэр хоёр хашаанд гараад ирчихсэн зодолдож байсан. Зодолдож байсан нь харанхуйд сайн харагдаагүй. Манай хүүхэд уйлаад, би гэртээ орчихоод гарч ирж салгасан. Тэгээд эгч бид хоёр арайхийж салгаад Цогоо ах гэр рүүгээ орсон, тэгээд удаач үгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тэр үед Цогоо ах орондоо орсон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 25-26 дугаар хуудас/,

Гэрч Г.Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид хэд Б.Б гэрт нэг шил юм уучихаад, дараа нь караоке орсон, тэндээ 2 шил юм уусан, тэгээд гэртээ ирэхэд 03 цаг болж байсан. Тэгтэл Баттулга манай нөхөр Ганцогтыг амбаараас юм хулгайлж зарсан гэж хэлснээс болоод маргаан гарсан юм. Тэрнээс болоод Баттулга “танайхан дандаа хулгайч нараа өмөөрдөг” гээд агсам тавиад эхэлсэн. Тэр үед манай нөхөр “чиний алга болсон юм чинь хэдэн төгрөг юм бэ, би аваад өгье, би чамд хангалттай тус болдог” гэж хэлсэн.Баттулга “май пизда нар минь, та нар надаас авдаггүй юу” гэж хэлээд, үнсний сав аваад шидсэн тэр нь намайг оносон. Гэхдээ биед шарх байхгүй, хамар жоохон хавдсан. Тэгтэл манай нөхөр Ганцогт гэр рүүгээ орох гээд гарсан, тэгэхдээ “чи манай эхнэрт гар хүрэхгүй шүү, бөгсний цаасаа хүртэл бэлдүүлдэг байж” гэж хэлээд гарсан. Тэгэхэд Баттулга араас нь хөөцөлдөж гараад барилцаж аваад зодолдож эхэлсэн, тэгэхдээ гэрийнхээ баганыг хугалсан. Тэгээд дүү бид хоёр салгах гэхэд миний дагз руу хатуу зүйлээр цохисон. Ганцогтын дээр гараад зодож байхад нь би араас нь татаад унагаасан, тэгтэл миний толгой руу цохиход миний толгойноос цус гарч эхэлсэн. Цогоог салгаж аваад гэрт оруулахад ардаас нь Баттулга орж ирээд дахиад зодох гээд байхаар нь би урдуур нь орсон чинь намайг гудчаад үсдээд байсан. Тэгээд та нарыг “ална” гээд үнсний хайч бариад дайраад байхад нь цагдаа нар орж ирсэн. Тунгааг цагдаа дууд гэж хэлсэн. Баттулга гартаа галын хайч юм уу, урт юм барьчихсан байсан. Миний хувьд Баттулгыг бодох ямар ч шаардлага байхгүй, эхнэр хүүхдүүдийг нь тэжээн тэтгэх үүрэг над дээр тогтоогдож байх шиг байна. Нөхрийнхөө амь насанд бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /1 хх 27-31 дүгээр хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ахмад Бямбасүрэнгийн ээлжинд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны 13 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 13 цаг хүртэл цагдаагийн хэлтсийн саатуулах байрны холбоочин, дуудлагын цагдаагаар жолооч, ахлах ахлагч С.Одгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр шөнө “нэг хүн орж ирж зодоод байна” гэсэн дуудлагаар 04 цаг 38 минутанд очиж шалгасан. Очиход хашаанд 2 гэр байсан, урдаас нэг эмэгтэй тосч ирээд зүүн талын гэрт зодоон болоод байна гэсэн, би гэрэл тусгаад ороход нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн ноцолдоод байж байсан, нэг нүцгэн эрэгтэй үйлний хайч барьчихсан дайраад байж байхаар нь хайчыг нь унагаагаад гавлаж гэрээс авч гарсан. Тухайн үед гэмтсэн бэртсэн гэсэн ямар нэгэн өгүүлэл тавиагүй. Агсам тавьж байсан залуу “бүгдийг нь алчий” гээд дайраад байсан. Тухайн үед зодолдсон талаар хэлээгүй, би агсам тавьсан гэж карт бөглөөд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр унтаж байхад дуу чимээ, орилоон болоод цочоод сэрсэн. Тэгээд гэрээс гараад хартал аав, Тулга ах 2 ноцолдож байгаа бололтой хоёр биенээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд гэнэт Тулга ах аавын нүүр хавьд цохиж ээжийг үнс хийдэг саваар цохиод унагаасан. Тэгээд гэрийн гадна байсан амбаарын хажууд юм угаадаг түмпэнг аваад дүү Мөнхжин рүү шидсэн тэр нь Мөнхжингийн толгойг цохиж цус гарсан. Тэгээд аав Тулга ах хоёр зодолдож байхад Мөнхжин Тулга ахын бөгс рүү өшиглөсөн, тэгэхэд намайг гэж бодсон уу, намайг бас зодож байсныг санаж байна. Хашаанд байсан турбаг аваад ээжийн толгой руу цохиж цус гаргасан. Тэгээд аав ээжийн дээрээс дараад хэвтэх үед Тулга ах 3-4 удаа цохисон. Би Бэхтөр ахыг дуудах гээд гэр рүү нь яваад ирэхэд тэр хэд манай гэрт орчихсон аав босож чадахгүй орондоо хэвтээд Тулга ах хайч барьчихсан ээж рүү дайраад байсан. Тэгээд тэр үед цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 5487 дүгнэлт /1 хх 48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹896 дүгнэлт /1 хх 50-52 дугаар хуудас/,

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Эмнэлэгт 5 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн учир спиртийн агууламж тогтоогдохгүй. Ер нь тархины гэмтлийн үед өвчтөнг бүрэн эдгэрнэ гэхэд хэцүү, харахад эрүүл юм шиг боловч бодох сэтгэх нь удаашрах магадлалтай байдаг. Хэрэв амь гарсан тохиолдолд өвчтөн бүрэн эдгэрэх боломж байдаг…” гэх мэдүүлэг. /1 хх 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Учир нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5487 дугаар дүгнэлтэд “Г.Г биед зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн, суурь яс луу үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархи дарагдал, хагалгааны дараах байдал, зүүн хацар ясны хугарал, зүүн зулай, дагз, чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэж /1 хх 48 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹896 дүгнэлтэд “Г.Ганцогтын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрхи гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан... /1 хх 50-52 дугаар хуудас/ гэсэн дүгнэлтүүд гарсан бөгөөд амь хохирогч Г.Г нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн боловч өвчний түүхэнд бичигдсэнээр /1 хх 142 дугаар хуудас/ ухаангүй байсаар амь нас нь аврагдах боломжгүй, гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Иймд шүүгдэгч Б.Баттулгыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 79 см урттай, 0.4 см диаметртэй трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганхуяг нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүгдэгч төлөхгүй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь оршуулгын зардалд 2.800.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хор уршгийн төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай тул зохих хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 сарын 21-ний өдөр хүртэл 88 хоног, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хоригдсон 192 хоног, бүгд 280  хоногийг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй байна.