Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 10

 

 

  2*******4     01        30                                              2*******4/ДШМ/10

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2*******3 оны 12 ******* сарын 15-ны өдрийн 2*******3/ШЦТ/301 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000304 *******тай хэргийг 2*******4 оны 01 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн ургийн овогт *******ийн Арлангоо, 1996 оны 12 ******* сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******т оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* .

 

2. Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Босго *******ийн нутаг дэвсгэрт байх иргэн*******гийн гэрийн гадаа*******, , нартай "архи дарс ууж явсан гэж хэлсэн" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч ийг түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ургийн овогт *******ийн Арлангоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1'000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 4 (дөрвөн) хоногийг 60 (жаран) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60'000 (жаран мянган) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 1'000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 940 (есөн зуун дөчин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 940'000 (есөн дөчин мянган) төгрөгөөр торгох ялаар тогтоож,

4.4  Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аpra хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ******* нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус үүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломжгүй байгааг дурдах зүйтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******ийн Арлангоо нь 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Босго *******ийн нутаг дэвсгэрт байх иргэн*******гийн гэрийн гадаа*******, , нартай "архи дарс ууж явсан гэж хэлсэн" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч ийг түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ийн биед хийсэн шүүх шинжилгээний 1125 *******тай дүгнэлт, шинжээч эмч  Б.Цэндхүүгийн мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг, гэрч*******, , Б.Болормаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г “жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 4 (дөрвөн) хоногийг 60 (жаран) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60'000 (жаран мянган) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 1'000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 940 (есөн зуун дөчин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 940'000 (есөн дөчин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

5. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ

5.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 2*******3/ШЦТ/301 *******тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д тайлбарласугай.гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР