2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/03992

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08 191/ШШ2025/03992

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Г холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2014.08.*******-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А,

Хариуцагч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Хан-Уул дүүргийн дугаар хороо, ******* ******* ******* дугаар байрны 2 болон 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 51,77 м.кв хоёр өрөө, мөн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 84,95 м.кв гурван өрөө байрыг нөхөр байсан *******ын хамт эзэмшдэг байсан. Энэ хоёр орон сууц нь тус тусдаа гэрчилгээтэй боловч бодит байдалд нэгтгээд нэг орон сууц болгочихсон байгаа юм. Гэтэл ХХК-ийн захирал нэхэмжлэгчийн нөхөр байсан *******ын хамт нийлэн үгсэн хуйвалдаж, түүний зөвшөөрөлгүй - ХХК-иас нефтын бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаанд тавьсан байна. Өөрөөр хэлбэл, 2014.08.*******-ны өдрийн 14-02 тоот зээлийн гэрээг - ХХК болон ХХК байгуулж, 2014.08.*******-ны өдрийн 14-02-1 тоот барьцааны гэрээг байгуулж хамтран өмчилж байсан дурдсан орон сууцуудыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах өр төлбөрт тавьсан байна.

Ийм гэрээ байгуулсан гэдгийг нэхэмжлэгч ******* огт мэдээгүй, ******* ч хэлээгүй гэдэг бөгөөд таньдаг, найз нөхдийн харилцаатай нотариатч дээрээ очиж тухайн гэрээнүүдийг хийж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Уг барьцааны гэрээнд нэхэмжлэгч ******* огт гарын үсэг зураагүй, нотариатч дээр биечлэн очоогүй, харин нөхөр байсан ******* нь түүний гарын үсгийг зөвшөөрөлгүй, дуурайлган зурсан гэдэг. Тийм учраас ******* хүсэлт гарган, шүүхээс түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, тус байгууллагын дүгнэлтээр нэхэмжлэгчийн гарын үсгийн загвар тохирч байна гэсэн, улмаар бид энэ дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан, харин Шүүх шинжилгээний ерөнхий газар нь дахин дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Тиймээс бид дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах гэсэн боловч харамсалтай нь шүүх хүлээн авсангүй. *******, ******* нар нь 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч бусдын барьцаанд байгаа дурдсан хоёр орон сууцаа хувааж, өөрт ногдох хэсгээ авч чадахгүй хохирч байгаа юм. Иймд нотариатч ******* нь нэхэмжлэгчийг биечлэн очоогүй байхад, түүний бичиг баримтыг шалгалгүй, нотариатын үйлдэл хийсэн буруутай гэж үзсэн тул 2014.08.*******-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014.08.*******-ны өдөр - ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21, 26, ******* дугаар зүйл, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг шалгаж, тогтоосон бөгөөд нэхэмжлэгч ******* өөрөө тухайн үед ирж, гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ гэрээг заавал гэрчлэх ёстой биш боловч талууд өөрсдөө хүсвэл нотариат үйлдэл хийдэг байгаа. Тэр агуулгаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатаар батлуулсан байх ба, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн болох нь тогтоогдсон юм. Миний бие нэхэмжлэгчийн нөхөр гэх ******* гэдэг хүнийг огт мэдэхгүй, танихгүй, надтай найз, нөхөд байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч тал үнэн зөв тайлбар гаргамаар байна. Миний бие нотариатын үйлдлийг хууль болон зааварт заасны дагуу гэрчилсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар, 

Иргэний үнэмлэхний хуулбар, 2023.06.13-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлээр олгогдох шатахууны тохиролцооны батламж, 2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг, 2023.06.13-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 8141 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, ын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023.08.31-ний өдрийн 17 дугаар тогтоол, хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2023.11.21-ний өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.-ны өдрийн 663 дугаар дүгнэлт, хавсралт баримтууд, 2024.10.10-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.11.08-ны өдрийн 7972 дугаар шинжилгээ хийхээс татгалзах тухай албан бичгийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж 2014.08.*******-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014.08.*******-ны өдөр ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг нотариатч ******* гэрчлэхдээ нэхэмжлэгч *******ийн хувийн байдлыг шалгаж, тодруулаагүй, тухайн үед нэхэмжлэгч ******* нотариатч дээрээ биечилж очоогүй, түүний өмнөөс нөхөр болох ******* гарын үсэг зурсан байхад нотариатын үйлдлийг хийсний улмаас нэхэмжлэгч ******* нь орон сууцгүй болж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулж чадахгүй хохирч байгаа тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...миний бие 2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2014.08.*******-ны өдөр ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй, талуудын хувийн байдлыг нь тодруулж холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийг хуулбарлаж авсан, тухайн үед нэхэмжлэгч ******* өөрөө биечлэн ирж гэрээнд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

3.2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл, ХХК нь ОХУ-ын ГОСТ шаардлага болон евро олон улсын стандартыг хангасан дизель түлшийг Эгнэттрейд ХХК-нд нийлүүлэх, ХХК нь сарын 2%-ийн хүүтэй, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр 2014.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар худалдан авч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,3%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014.08.*******-ны өдөр ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд БГ14-02-1 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн, 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн дугаар хороо, Твин хаус, Ганди гудамж, ******* дугаар байрны 3 тоотод байрлах 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн дугаар хороо, Твин хаус, Ганди гудамж, ******* дугаар байрны 2 тоотод байрлах, 84,95 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг ХХК, *******, ******* нар нь ХХК-нд барьцаалуулж, гэрээний талууд бүгд гарын үсгээ зурсан байх ба, 2023.06.13-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар барьцааны хоёр орон сууц нь *******, ******* нарын өмчлөлийнх болох нь тогтоогдоно.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээг 2014.08.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч, хариуцагч ******* баталж, нотариатын бүртгэлийн дэвтрийн 30 дугаар хуудсанд, 1029 дугаарт буюу 1. ХХК, Пунсалмаа гэж, 2. ХХК, Н. гэж, 3. , ХМ79110312 гэж, 4. *******, гэж, зээлийн гэрээ № 14-02, 200,000,000 төгрөг хүртэл шатахууны сарын 2% хүүтэй, 0,3% алдангитай, ХУД хороо, ******* ******* ******* байр 2, 3 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан гэрээ, *******, гэж тус тус бүртгэн, холбогдох этгээдүүд нэрний тайллын ард гарын үсгээ зурсны нэг нь нэхэмжлэгч ******* байна.

 

4.Нэхэмжлэгч ******* нь 2014.08.28-ны өдрийн нотариатын үйлдлийн талаар 2020 онд мэдсэн гэж тайлбарлан, нотариатч *******д холбогдуулан 2023 онд ын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2023.08.31-ний өдрийн 17 тоот тогтоолоор ...гомдол гаргагч нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулаагүй, өмчлөгч этгээд мэдээгүй байхад нотариатын үйлдэл хийсэн гэж нотариатын үйлдэлтэй холбоотой маргаж байгаа тохиолдолд шүүхэд хандах нь зүйтэй... гэсэн үндэслэлээр *******ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Улмаар нэхэмжлэгч ******* нь 2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан БГ14-02-1 тоот барьцааны гэрээнд зурсан өөрийн гарын үсгийг биш гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2023.11.21-ний өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжаар барьцааны гэрээнд зурсан *******ийн гарын үсэг түүнийх мөн, эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.-ны өдрийн 663 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй ЧД *******-2024 2014 он гэрээ № 990-1039 гэсэн гарчигтай, бор өнгийн хавтаст баримтуудад авагдсан баруун дээд буландаа 186, 187 гэж дугаарласан 2014.08.******* гэсэн огноотой, БГ14-02-01 гэсэн дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтын Барьцаалуулагч гэсэн хэсэт МУ-ын иргэн ******* гэсний доод талд байх шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн 2023 гэсэн огноотой Нийгмийн даатгалын дэвтэр, 2017, 2018 онд гэсэн огноотой Хичээлийн ирцийн бүртгэл, ...Ипотекийн даатгалын баталгаа зэрэг хорон хувь баримт, хавтаст хэргийн 2 дахь хуудсанд авагдсан *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэжээ.

 

4.1.Нэхэмжлэгч ******* дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2024.10.10-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар 2024.04.-ны өдрийн 663 дугаар дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг дахин шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.11.08-ны өдрийн 13/7972 дугаар албан бичгээр ...шинжээч Д.ын дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийг 2 дугаар хэсэгт ... шинжилж буй гарын үсэг харьцуулах загваруудыг өсгөгч, гэрэлтүүлгийн хэрэгсэл, хэмжих хэрэгсэл, х өсгөлттэй Doculus lumus маркийн олон үйлдэлт зөөврийн микроскоп, NikonD3500 маркийн гэрэл зургийн аппарат, техник хэрэгсэл ашиглан төрөл бүрийн гэрлийн тусгал хэрэглэн адилтгах, дүрс өсгөх, ажиглалт, шинжилгээ хийхдээ тусгай зориулалтын зөөврийн техник хэрэгсэл ашигласан байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасны дагуу дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцах тул шинжээч Д.ын 2024.04.-ны өдрийн 663 дугаар дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй... гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан хариуг шүүхэд өгчээ.

 

5.Нотариатын тухай 25 дугаар зүйлийн 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж,

26 дугаар зүйлийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална гэж, 26.2-т Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж, 26.3-т Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна гэж,

******* дугаар зүйлийн *******.1-д Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж,

31 дүгээр зүйлийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Улсын олон улсын гэрээнд *******илж байвал гэж нотариатын үйлдэл хийхээс татгалзан гэж, 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

5.1.Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.13-т нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах ба тэдгээрийн хугацаа нь дууссан тохиолдолд гэрчлэхгүй гэж, 5 дугаар зүйлийн 5.3-т нотариатч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд *******лаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно гэж тус тус заасан байна.

 

6.Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дээрх зохицуулалтаар нотариатч, хариуцагч ******* нь 2014.08.*******-ны өдөр ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан БГ-14-02-1 тоот барьцааны гэрээг гэрчлэхдээ зохигчийн хүсэлтийг харгалзан үзсэн байх ба, тухайн үеийн гэрээний талуудын хувийн байдлыг тогтоож, нотариатын бүртгэлийг зохих журмаар хийсэн, 2014.08.*******-ны өдрийн нотариатын үйлдлийг хийх үед нэхэмжлэгч ******* нотариатч дээр биечлэн ирж, нотариатын бүртгэлд гарын үсгээ зурсан болох нь хариуцагчийн тайлбар, нотариатын бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.-ны өдрийн 663 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий 2014.08.*******-ны өдрийн ХХК, ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан БГ-14-02-1 тоот барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох учиртай ба, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар талуудын хэн алин нь хүссэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатчаар гэрчүүлж болохоор байна. Хуулийн энэ зохицуулалт болон Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тухайн гэрээг талуудын хүсэлтээр гэрчлэхдээ нотариатч, хариуцагч ******* нь Нотариатын тухай хуулийн 26, *******, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар нотариатч, хариуцагч *******гийн 2014.08.*******-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

7.Нэхэмжлэгч *******ийн 2023.09.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2., 1.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар *******д холбогдох 2014.08.*******-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.‑д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА