| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/09614/И |
| Дугаар | 191/ШШ2025/04214 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04214
2025 05 13 191/ШШ2025/04214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г,
Хариуцагч Б.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г,
Гэрч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 2 дугаар гудамж, тоотод байрлах буюу /хуучнаар 186493046000/ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 231 м.кв газрын өмчлөх эрхийг 2023 оны дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл түүний өмчлөх эрх бүхий хашааны хойд талд залгаа байрлалтай нэгж талбарын дугаартай газрын эзэмшигч ******* нь манай хашааны хойд хэсгээр хэтрүүлэн миний өмчлөх эрх бүхий 231 м.кв газраас 140 м.кв газрыг өөрт өмчлөн байшин барьж, хашаа татсан байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн 231 м.кв талбай газрыг өмчлөх ёстойгоос 371 м.кв газрыг өмчилж, нэхэмжлэгчийн 91 м.кв газрыг илүү өмчилж байна. Хариуцагчийн хэтрүүлэн эзэмшиж 140 м.кв-аас хэтрүүлэн эзэмшиж буй газарт барьсан тоосгон байшингийн суурийн хэмжээ м.кв, хэтрүүлэн эзэмшиж буй газарт барьсан үүдний амбаар болон модон саравчны суурийн хэмжээ 42 м.кв, хоосон хашаалж авсан хэсэг газар нь 86 м.кв байна. Хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хувьд бүхэлд нь нурааж, чөлөөлүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь тус тоосгон байшин, модон саравч зэрэг нь ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, барилга байгууламж гэсэн ойлголтод хамаарахгүй. Хоосон хашаалж авсан 86 м.кв газрын хувьд 9 метрийн өргөнтэй ба хэтрүүлэн барьсан байшин болон хэтрүүлсэн барьсан хашаа хүртэл нийт 7 метрийн урттай байна. Ерөнхийдөө нэхэмжлэгчийн урагш татсан хашааг харьяа, дүүргийн Газрын албанаас чөлөөлөх шаардлага тавьсан бөгөөд хэрэв нэхэмжлэгч хашаагаа татчихбал ямар ч газаргүй болох юм. Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн газрын хойд хэсгийг дурдсан байдлаар хууль бусаар эзэмшиж байгаа учраас бид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар шаардаж байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сервис ХХК-иар хэмжилт хийлгэсэн. Энэхүү хэмжилтийн үр дүнд нэхэмжлэгч ******* нь 231 м.кв газар өмчлөх ёстой байтал бодит байдлаар 91 м.кв газрыг өмчилж байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газраас 140 м.кв буюу тоосгон байшингийн суурь м.кв, үүдний амбаар, модон саравчны суурь 42 м.кв, 86 м.кв хоосон газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзсэн. Тиймээс хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс 140 м.кв газрыг чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий асуудал нь анх 2023..25-ны өдөр Б.******* манай хашаанд хэмжилт хийснээр эхэлсэн. Би энэ асуудлаар хашаа худалдаж авсан иргэн болох *******той холбогдож, ийм асуудал үүсээд байна гэдгээ хэлээд Б.*******, ******* нарыг хооронд нь уулзуулсан. Тэр хоёр ярилцаад гараашны хэсэг болон үүдний модон амбаарыг өгөхөөр болоод би *******тай зөвшилцөх гээд чадаагүй юм. Тухайн газрыг би анх худалдаж авахдаа кадастрын зураг хийлгээгүй, хийлгэх шаардлага байгаагүй ба газрын хэмжээ нь гэрчилгээ дээр байсан. Миний хувьд тухайн газар дээр 2018 оноос эхлэн амьдарч эхэлсэн ба надад газар зарахаас өмнө тухайн газар дээр амьдарч байсан хүмүүсийг би бүгдийг нь таних ба бүгдтэй нь газартай холбоотой асуудлаар холбогдож тодруулсан. Тухайн газар бол сүүлийн 20 жилийн хугацаанд ийм байдалтай байсан, тэр хэвээр байгаа талаар мэдсэн. Миний хувьд тухайн газар дээр амьдарч эхэлснээсээ хойш ямар нэгэн объект нэмж бариагүй, хасаагүй, хашааг ч мөн хөдөлгөөгүй байдаг. Сүүлд 20*******.05.03-ны өдөр ******* болон түүний эхнэр манайд ирж уулзаж, байшингаа буулгах боломжгүй ийм ийм нөхцөл байдалтай байгаа гэдгээ хэлсэн. Миний хувьд хүний газрыг хууль бусаар авсан зүйл байхгүй ба өөрийн худалдаж авсан газраа эзэмшиж, ашиглаж байгаа. Би *******ад газар худалдсан н.Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй хүртэл холбогдсон. Надад анхнаасаа газар нь *******ад зарсан ийм хэмжээтэй байсан гэдгийг хэлсэн. Тэгэхлээр энэ газар анхнаасаа л ийм хэмжээтэй байсан, ямар ч өөрчлөлт ороогүй. Одоо буулгуулъя гэж байгаа м.кв байшингийн хувьд манай хүү эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Тийм учир тухайн байшинг буулгах боломжгүй. Энэ асуудлаар *******тай тохиролцох гэж олон удаа оролдсон, гарааш хэсгийг санал болгож, 2-3 удаа хэлсэн боловч ******* өөрөө бодож үзье гэсэн ч хариу хэлээгүй.
Маргаан бүхий 2 газар нь анх 2001 онд *******ын өмчлөлд байж байгаад 2009 онд ******* болон н. гэх 2 хүн тусдаа салгаж өмчилсөн байдаг. Анх салгаж өмчилж эхлэхдээ л тухайн газар нь одоогийн нөхцөл байдалд байгаа шиг ээ байсан гэдэг нь бидний гаргаж өгсөн сансрын зургаас харагдана. Тэгэхлээр хариуцагчийн хувьд хэн нэгний газрыг илүү хашаалж өмчилсөн, эрхийг нь зөрчсөн зүйл огт байхгүй ба 2020 онд худалдах худалдан авах гэрээний дагуу өмчилсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн газрын шударга эзэмшигч ба хууль ёсоор эзэмшиж, өмчилж байгаа. Түүнчлэн уг хэрэг маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Энэ тохиолдолд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ёстой ба 2009 онд н. гэх хүн газрын гэрчилгээг авахдаа л ийм нөхцөл байдал байгааг мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь өмчилж авч байгаа газар нь гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээнд хүрэхгүй байна гэдгийг мэдэх боломжтой байсан ба түүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Маргалдагч талууд хуульд зааснаар хөршүүд, тийм учир уг асуудалтай холбоотойгоор Иргэний хуулийн 137 болон 139 дүгээр зүйлд заасан хөршийн эрхийн асуудал зайлшгүй яригдана. 2009 онд нэг бүхэл байсан газрыг салгахдаа тухайн хүмүүс өөрсдийн бодитоор эзэмшиж байгаа хэмжээгээр зааглаж, хашаагаа барьсан харагддаг. Тэр хэмжээг талууд хүлээн зөвшөөрсөн ба дараа дараагийн өмчлөгч, эзэмшигч нар ч тухайн хэмжээг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан үүсгээгүй байдаг. Хариуцагчийн хувьд тухайн газар нь гэрчилгээнд дурдсан 231 м.кв хэмжээндээ хангалттай хүрч байсан учир тухайн газрыг эрхийн зөрчилгүй гэж үзээд худалдаж авсан. Харин нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 2023 онд худалдаж авахдаа газрын хэмжээг шалгах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тухайн үедээ кадастрын зургаа хийлгээд худалдаж авч байгаа этгээддээ энэ доголдлын асуудлаа хэлээд, асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тухайн газрыг олон жил, ашиглаж, өмчилж ирсэн шударга эзэмшигчээс газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
2023..19-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, *******ын иргэний үнэмлэх, газрын байршлыг харуулсан гэрэл зургууд, сервис ХХК-ийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг гэсэн баримтууд,
4.Хариуцагч нотлох баримтаар,
Газар, хашаа, байшингийн байдлыг харуулсан гэрэл зургууд, 2020.08.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.08.11-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, *******гийн иргэний үнэмлэх, Газар зохион байгуулалт, дези, зураг зүйн ерөнхий газрын 2025.05.05-ны өдрийн 1/1529 тоот албан бичиг, хавсралт болох агаарын сансрын зураг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Хариуцагчийн гаргасан хүсэлтээр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2025.03.25-ны өдрийн 08-15/165 тоот албан бичиг, хавсарлт болох 16 хуудас хувийн хэргийн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...би 2023 оны сард Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 2 дугаар гудамжны тоотод байрлах 231 м.кв газрыг бусдаас худалдан авсан, харин энэхүү газрын хойд талд залгаа байрлалтай 140 м.кв газрыг хариуцагч ******* өөрийн ******* тоот газартаа оруулан хашаалсан ба, хэтрүүлэн эзэмшиж буй газарт барьсан тоосгон байшингийн суурийн хэмжээ м.кв, үүдний амбаар болон модон саравчны суурийн хэмжээ 42 м.кв, хоосон хашаалж авсан хэсэг газар нь 86 м.кв байх ба, энэхүү газраа чөлөөлөхийг хариуцагчаас шаардахад чөлөөлж өгөхгүй байгаа, бидний хувьд урагш татсан газрыг харьяа, дүүргийн Газрын албанаас чөлөөлөх шаардлага тавьсан, хэрэв бид урд хэсгээ чөлөөлөөд өгчихбөл ямар ч газаргүй болж байгаа юм, тийм учраас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж байгаа 140 м.кв газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...миний бие 2018 оны 08 сараас Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 3 дугаар гудамжны ******* тоотод байрлах 232 м.кв газарт амьдарсан, улмаар 2020 онд газрын эзэн *******оос худалдан авсан, газрын хэмжээ ямар байсан тэр чигтээ байгаа, энэ үед газар дээр хувийн сууц, амбаар гээд бүгд л байсан, нэг ч зүйл өөрчлөгдөөгүй, би нэмж бариагүй, харин 2023 онд нэхэмжлэгч манай газраас авсан байна, газрыг чөлөөл гэдэг асуудал ярьсан, би үүнийг зөвшөөрөхгүй, миний газрын эзэмшил хууль ёсны бөгөөд 140 м.кв газрыг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Хэрэгт авагдсан газрын хувийн хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ын өмчлөлийн нэгж талбарын дугаар бүхий, 231 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2007.10.29-ний өдрийн 523 дугаар захирамжаар иргэн С., хариуцагч *******гийн өмчлөлийн нэгж талбарын дугаар бүхий, 232 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2009.07.07-ны өдрийн 345 дугаар захирамжаар иргэн ******* нар тус тус өмчилж байсан нь нотлогдоно.
Улмаар нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 2 дугаар гудамжны тоотод байрлах, 231 м.кв газрыг 2023..14-ний өдөр бусдаас худалдан авч, 2023..19-ний өдөр түүний нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хариуцагч ******* нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 3 дугаар гудамжны ******* тоотод байрлах, 232 м.кв газарт 2018 оны 08 сараас амьдарч, 2020 оны 08 сард *******оос худалдан авч, 2020.08.11-ний өдөр түүний нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан ба, тус газарт хариуцагч *******гийн нэр дээр, улсын бүртгэлийн Ү-22040135 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв хувийн сууц, хүүгийн байшин гэх улсын бүртгэлийн гэрчилгээгүй улаан тоосгон байшин, үүдний амбаар, модон саравч, жорлон байгаа нь зохигчийн тайлбар, тэдний өгсөн гэрэл зургууд, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2005-2022 онуудын агаар болон сансрын зургаар тогтоогдоно.
Харин хариуцагч *******гийн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй болон гэрчилгээгүй хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин болохын хувьд газрын үндсэн бүрдэл болно.
3.1.Энэ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ын гаргасан ...би Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 3 дугаар гудамжны ******* тоотод байрлах, 232 м.кв газраа 2001 онд эзэмшиж байгаад 2009 онд өмчилж авсан, тухайн үед тус газар нь *******н 567 тоот хаягтай байсан, 2007, 2008 оны үед газраа хоёр хуваасан, тухайн үед нэг хүн настай хүн ирээд газраа зарчих, нэг гэр барьчих газар өгчих гээд удаа дараа гуйгаад байсан учраас би зөвшөөрч хашааны урд хэсэгт байсан шонгийн модноос урагш нь гэр барих хэмжээний жижиг газар өгсөн, авсан хүмүүс нь хашаа барьж тусгаарласан, намайг газраа 2020 онд зарах хүртэл тухайн газрын хуваалтад, тусгаарласан байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гэхдээ газрын кадастрын зураг хийгдээгүй, Газрын албанаас хүмүүс ирнэ гэсэн боловч ирээгүй, ******* багш миний зарсан газарт 2018 оноос эхлэн амьдарч байгаа, 2020 онд надаас газрыг худалдаж авсан, манай хүүгийн багш байгаа юм, өмнө нь газартай холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй, энэ маргаан гарсан талаар би сүүлд ******* багшаас сонссон... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай 2002.01.28-ны өдрийн гэрчилгээ, газар өмчлүүлэх тухай шийдвэр, гэрч *******ын дээрх мэдүүлгээр, зохигчийн маргаан бүхий газар нь анх Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******н 28 дугаар гудамжны 567 тоот хаягт байрлах 375 м.кв газар байсан ба, тухайн газрыг бүхэлд нь гэрч ******* эзэмшиж, өмчилж байсан, улмаар тус газрынхаа урд хэсгийг 2007 онд С.ид худалдаж, 2007.06.-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлүүлэх тухай шийдвэрээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******н 28 дугаар гудамжны 567а тоотод байрлах 231 м.кв газрыг иргэн С. болон түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн байна.
3.2.Улмаар нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 2 дугаар гудамжны тоотод байрлах 231 м.кв газрыг 2023 онд бусдаас худалдан авч өмчлөгч болсон, хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******н 3 дугаар гудамжны ******* тоотод байрлах, 232 м.кв газрыг 2020 онд гэрч *******оос худалдан авч өмчлөгч болсон талаар хэн алин нь маргаангүй, энэ хоёр газар нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлөх хөрш залгаа эд хөрөнгө болжээ.
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т зааснаар маргаан бүхий газарт анх хувийн сууц, үүдний амбаар, модон саравч, жорлон барьж байх тухайн үед газрын өмнөх өмчлөгч байсан этгээдүүд харилцан бие биедээ ямар нэгэн шаардлага тавиагүй, нөлөөллийг ноцтой гэж үзээгүй тохиолдолд хожим маргаан бүхий газрын шинэ өмчлөгч болсон нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд уг нөлөөллийг тэвчих учиртай.
4.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба, үүний тулд шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, шаардуулж буй этгээд нь этгээд эзэмшиж байх, шаардуулж буй этгээд өмчлөгчийн өмнө эзэмших эрхгүй байх буюу эзэмшил нь хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байж нэхэмжлэгч *******ад шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч ******* нь сервис ХХК-ийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг үндэслэн бид 231 м.кв газар өмчлөх ёстой байтал бодит байдлаар 91 м.кв газрыг өмчилж байна гэж тайлбарлан, хариуцагчийн хэтрүүлэн эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг 140 м.кв, үүнд тоосгон байшингийн суурь м.кв, үүдний амбаар, модон саравчны суурь 42 м.кв, 86 м.кв хоосон газар багтаж байгаа гэж тодорхойлно.
Харин зохигчийн маргааны зүйл болсон газрууд тэднийг худалдаж авахаас өмнө байсан байдалдаа хэвээр, огт өөрчлөгдөөгүй, нэмж барьсан хувийн сууц, үүдний амбаар, модон саравч байхгүй болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч *******ын урагш татсан хашааг харьяа, дүүргийн Газрын албанаас буулгах мэдэгдэл өгсөнтэй холбоотой газрын хойд хэсгийг чөлөөлүүлэхээр хариуцагч *******гаас шаардах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь тухайн газрыг худалдан авах үедээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар газрын хэмжээ доголдолтой эсэхийг шалгаж авах ёстой, ийнхүү шалгаж аваагүйгээс гадна, доголдолтой холбоотой шаардлагыг худалдсан этгээдэд гаргаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* маргаан бүхий газрын өмчлөгч байх боловч хариуцагч *******гийн эзэмшил, өмчлөл хууль ёсны байх ба, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн тодорхойлсон 140 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж тухайн газарт ямар нэгэн барилга, байгууламж бариагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг бодитоор хохироосон байдал баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл бүрдээгүй болно.
Иймд *******д холбогдох хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч *******ын 20*******.11.18-ны өдрийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******д холбогдох хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсэг болон хашааг буулгаж, 140 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.‑д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 0 дугаар зүйлийн 0.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА