| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00168/И |
| Дугаар | 150/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2025/00171
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,
........... аймгийн ......... сум ......... дугаар баг, .......... хороолол ........... тоотод оршин суух иргэн ......... овогт .......... (РД:.............) нэхэмжлэлтэй ......... аймгийн ......... сум ....... дугаар баг, .......... хороолол ......... тоотод оршин суух иргэн ......... овогт ......... (РД:...........) холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нэхэмжлэгч ........ нь хариуцагч ......... 2015 онд танилцаж, 2016 оноос хойш хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү .........., 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү .........., охин 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ............ нар тус тус төрсөн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй.
Хариуцагч ........... хамт амьдарч эхэлснээс хойш 2018 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гар хүрч эхэлсэн. Тухайн үедээ үр хүүхдээ бодож уучлаад өнгөрдөг байсан. 2020 онд .......... нь “...........” ХХК-д ажилд орсон ба архи уух нь ихсэж агсам согтуу байнгын тавьдаг болсон ба надад гар хүрсэн үедээ гэрээс яваад өгдөг байсан. 2-3 хоногийн дараа юу ч болоогүй юм шиг ирчихээд уучлал гуйдаггүй, чимээгүй л байгаад байдаг. Энэ бүх цаг хугацаанд үр хүүхдээ бодоод л би чимээгүй уучилсаар ирсэн.
Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хажуу айлын хүнтэй архи ууж орж ирчхээд миний толгой руу цохиод, хоолой боогоод чамайг алчихъя гээд байсан. Энэ үед манай том хүү манай дүү рүү залгаад ээжийг зодоод байна гэсэн чинь ............ нь гараад явсан. Үүнээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ........... нь ээжтэй ярилцаж байгаад гэрээ ачаад, гэрийн тавилга эд хогшлыг үлдээгээд явсан. Би 3 хүүхдийн хамт хашаандаа үлдсэн. Тэгээд эд хогшлоо грашиндаа хураачхаад дүүгийндээ амьдарч байна.
Том хүү ......... нь 9 настай, ......... аймгийн ........ сумын ...... дүгээр сургуулийн ..... ангид сурдаг, дунд хүү ....... .. настай, ......... аймгийн ........ сумын ........ дүгээр сургуулийн ....... ангид сурдаг, бага охин ... ой ..... сартай гэртээ байдаг.
Хариуцагч ..... нь “............” ХХК-ийн .......... үйлдвэрт цахилгаанчнаар ажилладаг ба одоог хүртэл ажлаа хийж байгаа болно.
Дээрх шалтгаануудыг улмаас цаашид хариуцагч ........... хамт амьдрах боломжгүй болсон тул хүү ..........., хүү ..........., охин ........... нарт хариуцагч ........... хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ........ хариуцагч ........... нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хамтран амьдарч, үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхээр болсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
......... нь иргэн ............. хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч .......... хариуцагч ............. нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хамтран амьдарч, үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.(хх-ийн 28-р хуудас)
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч .......... нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ......... хариуцагч .......... нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хамтран амьдарч, үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ......... нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ........... улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА