Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 319/ШШ2025/00312

2025           05              15                                  319/ШШ2025/00312

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж 28, ******* цогцолборт оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 9 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******д холбогдох иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсны үндсэн дээр үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж, мөн Samsung A24, red утсыг зээлээр худалдан авсан.

Хариуцагч нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны үнийг хугацаанд нь төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд, хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр ,2 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ , төгрөг,  торгууль , төгрөг, нийт , төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр ,2 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ , төгрөг,  торгууль , төгрөг, нийт , төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Э.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 13,281.5 төгрөгийг, улсын орлогоос 13,281.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр ,2 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ , төгрөг,  торгууль , төгрөг, нийт , төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Э.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 13,281.5 төгрөгийг, улсын орлогоос 13,281.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ

2025           05              15                                  319/ШШ2025/00315

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж 28, ******* цогцолборт оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн 9 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух, Сээтээхэн овгийн Цэцэгсүрэнгийн Баярсайханд холбогдох

749,099 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсны үндсэн дээр үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж, мөн Samsung A14 утсыг зээлээр худалдан авсан.

Хариуцагч нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны үнийг хугацаанд нь төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд, хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,856 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 582,472 төгрөг,  торгууль 40,775 төгрөг, нийт 749,099 төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,856 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 582,472 төгрөг,  торгууль 40,775 төгрөг, нийт 749,099 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Баярсайханд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Ч.Хандмаад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханаас 11,264.5 төгрөгийг, улсын орлогоос 11,264.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,856 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 582,472 төгрөг,  торгууль 40,775 төгрөг, нийт 749,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Ц.Баярсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханаас 11,264.5 төгрөгийг, улсын орлогоос 11,264.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.