| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/00337/И |
| Дугаар | 191/ШШ2025/04344 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04344
2025 05 ******* 191/ШШ2025/04344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДТЧ ХХК холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: В ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 14,040,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Х, А.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Б.Ц-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******ийн аав болох ийн нь 2020.02.03-ны өдөр Г/2001/1 дугаар Орон сууц захиалгын гэрээг ******* ******* ******* ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээг 2020.02.03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслээд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, дугаар гудамжны тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 613 м.кв газраа шилжүүлж өгөөд төлбөрт нь хариуцагчийн барьж ашиглалтад оруулах БЗД-ийн *******-р хороо, 8 айл гудамж, н гудамжинд баригдаж буй ******* цогцолбор хотхонд Үйлчилгээний төв С блок /баруун урд/ 52м2 нэгжийн үнэ 2,400,000 нийт үнэ 124,800,000 төгрөг 1 дүгээр орц 1 давхарт авахаар тохиролцож гэрээ байгуулсан. *******ийн аав болох Ц. нь 20******* оны 02 дугаар сарын 18-нд нас барсан тул нэг жилийн дараа буюу 2023 оны 07 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.Цэрэндорж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. ******* ******* ******* ХХК дээрх байрыг 20******* онд ашиглалтад оруулж БЗД-ийн *******-р хороо, ******* дугаар хороолол ******* гудамж байр гэх хаягт бүртгэгдсэн байдаг.
******* ******* ******* ХХК-ийн захирал 20******* оны 8 дугаар сард нэхэмжлэгчийг дуудаж таны авах ёстой байрыг улсын цэцэрлэгт түрээслүүлэх шаардлагатай байна шинээр ашиглалтад оруулж байгаа байрыг заавал цэцэрлэгтэй байх гэсэн шаардлагыг улсаас тавьж байгаа учраас энэ жилдээ түрээслүүлээд хавар нь цэцэрлэг тарангуут чөлөөлөөд таны нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгнө санаа зоволтгүй гэсэн учраас хариуцагчтай үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг 20*******.09.01-ний өдрөөс 2023.05.31-ний өдрийг хүртэл байгуулж нэг сарын түрээс нь 1,560,000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь сар бүр мөнгө шилжүүлж байсан. Гэвч түрээсийн гэрээний хугацаа дуусаж чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч чөлөөлж өгөхгүй та мөнгөө ав гэдэг байдлаар хандаж Орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлэхгүй, байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхгүй байгаа болно. Иймд бид Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тухайн үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах гэж өөрчилж, түрээсийн гэрээний үүрэгт 14,040,000 төгрөг гаргуулах гэж шаардлагаа ихэсгэсэн болно.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд 20*******.09.01-ний өдөр үйлчигээний талбай түрээсийн байгуулж, БЗД-н *******-р хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж байр баруун урд тал /1 орц 1 давхар 52 м.кв үйлчилгээний талбайг 20*******.09.01-ний өдрөөс 2023.05.31-ний өдрийг хүртэл 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр тооцож, 1 сарын түрээс нь 1,560,000 төгрөг, нийт 9 сарын 14,040,000 төгрөг байхаар тохиролцож төлбөрөө ******* миний данс руу шилжүүлж байсан. Харин ******* ******* ******* ХХК нь 2023-2024 онд нэхэмжлэгчийн объектыг үргэлжлүүлэн цэцэрлэгт түрээсэлж төлбөрөө авсан боловч *******ид өгөөгүй байна. Иймд ******* ******* ******* ХХК-иас 2023.09.01-ний өдрөөс 2024.05.31-ний өдрийг хүртэл нийт 9 сарын түрээс болох 14,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, Ц. болон ******* ******* ******* ХХК нар нь 2020.05.03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тухайн гэрээг арилжааны гэрээ гэж харж болох ба Ц. нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, н 17 дугаар гудамж, тоот 613 м.кв газрын эзэмшил өмчлөлийг ******* ******* ******* ХХК-д шилжүүлэх, нөгөө талаас орон сууц гэх боловч 52 м.кв үйлчилгээний талбайг шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь 2 жилийн хугацаатай ба ******* ******* ******* ХХК-ийн зүгээс барилгыг 2 жилийн хугацаанд буюу 20*******.07.*******-нд ашиглалтад оруулсан байдаг. Улмаар Ц. гуай нас барсан байсан. Манай компани орон сууц ашиглалтад орох үед захиалагч нартаа бүгдэд нь мэдэгдсэн. Тухайн орон сууц нь одоогийн хаягаар гэх хаягтай ба 1 давхар нь бүхэлдээ үйлчилгээний талбай байдаг. Улмаар бидний хувьд Ц. гуайг нас барсан гэдгийг мэдээгүй ба *******той уулзахад талбайгаа авах талаар хэлсэн. Улмаар анх тохиролцсон талбайг өөр этгээдэд худалдсан байсан талаар хэлж, талбайн зүүн талаас нь хүссэн байршлаа сонгож авахыг санал болгосон. Гэхдээ тухайн үед бол ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадаагүй. Бид 2020 оны ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн ******* констракшн ХХК-нд 267,11 м.кв талбайг өгөхөөр болсон байсныг сүүлд мэдсэн учраас нэхэмжлэгчийн 51,7 м.кв талбайг өгөх боломжгүй болсон гэдгээ тухайн үед хэлсэн. Ингээд 2023.04.07-ны өдөр ******* констракшн ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан юм.
Тухайн үед мөн Хорооны зүгээс цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах газар хэрэгтэй байна гэсэн тул бид тус 1 давхрыг бүхэлд нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой түрээсэлж, нэхэмжлэгчийн м.кв-ын хэмжээгээр түрээсийн төлбөрийг нь *******ид төлсөн. Улмаар цэцэрлэгийн түрээсийн гэрээ дуусах үед *******, эхнэртэйгээ хамт ирж манай компанийн хувьцаа эзэмшигчтэй ирж уулзаад, зүүн талыг нь авахаар үзэж, тохироод зүүн талдаа хаалгагүй байсан тул нэмэлтээр хаалга гаргуулсан. Ерөнхийдөө талуудын байгуулсан гэрээний хувьд заавал баруун урд талыг өгнө гэдэг тохиролцоо байгаагүй. Анх барилга ашиглалтад орсон үед бид тохиролцсон талбайг шилжүүлж өгөх гэсэн боловч яг тухайн үед нь өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэдэг агуулгаар шилжүүлэх боломжгүй байсан. Улмаар бид өөрсдийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан нь шүүхэд маргаан үүссэнтэй холбоотой. Мөн бидний хувьд бол хэзээд ч тухайн талбайг шилжүүлж өгөх боломжтой гэдгээ илэрхийлж гэрчилгээ гаргуулсан. Мөн манай байгууллагыг үргэлжлүүлэн түрээслүүлж орлого олсон гэдэг зүйлийг хэлдэг боловч тийм зүйл байхгүй. Харин ******* констракшн ХХК нь тухайн талбайг өмчлөгчийн хувьд бусдад түрээслэн орлого олсон байгаа. Харин бидний хувьд тэр талбайг дахин түрээслээгүй. Нэхэмжлэгч нь бидний санал болгосон, өөрсдөө зөвшөөрч зүүн талд хаалга гаргуулж авсан 51,7 м.кв байрыг хүлээн авахаас татгалзсан. Өөрсдийнх нь авахыг хүсэж байгаа баруун талд байрлах талбай нь гуравдагч этгээдийн өмчилж байгаа 267 м.кв талбайд орсон, бусдын өмчлөлийн эд зүйл болсон учир бид өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн шаардаж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн өмчлөлд бүртгэлтэй. Манай компани төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа болон барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* ******* ******* ХХК-тай 2020.01.20-ны өдөр №20/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2020.11.06-ны өдөр №20/01-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулж С блокийн барилгын гадна фасад, амлагаа, дээвэр, дотор засал (шавар, өрлөг, хар, цагаан замаск, зүлгүүр, эмульс, обой, паркет, дотор, гадна хаалга суулгах)-ын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ******* ******* ******* ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээт ажлын төлбөрт С блок // барилгын 1 дүгээр давхарын баруун талын үйлчилгээний талбайг бартерт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Энэ тохиролцоог үндэслэн манай компани Баянзүрх дүүргийн *******-р хороо, ******* хороолол /1 /, *******ын гудамж байр, I давхар, тоот хаягт байршилтай 267.11 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсныг эрхийн улсын бүртгэлийн Ү-*******041319 дугаарт бүртгэж, 2023 оны 04 сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001103523 дугаартай гэрчилгээ олгосон. Манай өмчилж авсан тоот 267.11 м.кв талбай нь байрны 1 давхрын баруун талыг бүхэлд нь хамардаг ба энэ нь нэхэмжлэгч *******ийн шаардаж буй байрны баруун урд талын 52 м.кв үйлчилгээний талбайг багтаасан байгаа юм.
Манай компанийн өмчилж буй, маргааны зүйл болж буй байрны баруун тал нь анхнаасаа огт хуваалт хийгдээгүй, бид өөрсдөө дотор засал, шугам холболтын ажлыг хийн хүлээн авсан ба энэ үед болон уг талбайг 1******* дугаар цэцэрлэг түрээсэлж байх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас ямар нэгэн гомдол, санал манай компанид ирж байгаагүй тул байрны баруун урд хэсгийг тусад нь *******ид шилжүүлэх гэрээ байгуулсан гэдгийг огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно гэж заасны дагуу тоот үйлчилгээний талбайн зориулалт бүхий үл хөдпөх эд хөрөнгийг манай компани шударгаар олж авсан. Түүнчлэн манай компанийн өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс 52 м.кв талбайг салган өмчлөгчөөр нь тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг ******* ******* ******* ХХК-нд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байна. Бид маргаан бүхий талбайг бусдын барьцаанд тавьж, зээл авсан байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
2020.02.03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2023.07.02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, мөн өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, 2023.05.17-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 20*******.09.01-ний өдрийн үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, Голомт банкны дансны хуулгууд, 2023.12.11-ний өдрийн 29*******1 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2023.09.27-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 20*******.09.01-ний өдрийн үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, төлбөрийн баримтууд, Голомт банкны дансны хуулгууд, 2025.01.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвшөөрөл гэсэн баримтуудыг,
5.Хариуцагч тал нотлох баримтаар,
2021 оны үйлчилгээний орон сууцны барилгын зураг, ******* констракшн ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын зураг, 20*******.08.19-ний өдрийн сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд, 20*******.12.14-ний өдрийн нэмэлт гэрээнүүд, 2024.09.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, барилгын гадна байдал, хаалга гаргасан байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг,
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримтаар,
Компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020.01.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020.11.06-ны өдрийн нэмэлт гэрээ, 2023.08.31-ний өдрийн сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
7.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.17-ны өдрийн албан бичиг, хувийн хэргийн баримт ******* хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.24-ний өдрийн албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа 8 хуудас баримт, мөн байгууллагын 2025.04.28-ны өдрийн албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримт 21 хуудас баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулж Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тухайн үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах гэж өөрчилж, түрээсийн гэрээний үүрэгт 14,040,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгчийн аав Ц. гуай анх хариуцагч компанитай тохиролцон өөрийн өмчлөлийн газартаа барилга бариулж хөлсөнд нь маргаан бүхий 52 м.кв үйлчилгээний талбайг авахаар болсон, барилга баригдах явцад Ц. гуай нас барсан ба, түүний хүү ******* өв залгамжлалын журмаар шаардах эрхийг олж авсан, хариуцагч нь барилгыг ашиглалтад оруулсны дараа тохиролцсон үйлчилгээний талбайг бидэнд биш гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн байгааг зөвшөөрөхгүй, тиймээс үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй, хариуцагч нь барилгын баруун урд хэсгийн 52 м.кв талбайг бидний зөвшөөрлөөр цэцэрлэгийн зориулалтаар бусдад түрээсэлж, түрээсийн төлбөрийг өгч байснаа больсон учраас дараагийн 1 жилд түрээсэлсэн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй... гэж тайлбарлана.
Хариуцагч, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...бид нэхэмжлэгчийн аав Ц. гуайтай тохиролцон түүний өмчлөлийн газарт барилга барьж, оронд нь барилгын С блокийн баруун урд байрлах 52 м.кв үйлчилгээний талбайг өгөхөөр тохиролцсон. Гэвч энэхүү талбайг манай байгууллагатай 2020 онд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтарч ажилласан гуравдагч этгээд болох ******* констракшн ХХК-ийн ажлын хөлсөнд бартераар шилжүүлэхээр тохиролцсон байсан учраас энэ нөхцөл байдлаа нэхэмжлэгчид тайлбарлаж, түүний зөвшөөрлөөр барилгын зүүн хойд талд хаалга гаргаж, 51.7 м.кв талбайг гаргаж өгсөн ч нэхэмжлэгч авахаас татгалзсан. Энэ хугацаанд барилгын баруун урд хэсгийн талбайг Нийслэлийн Боловсролын газрын саналаар тухайн үед өмчлөх эрхтэй байсан хүмүүсээс зөвшөөрлийг нь авч тэдний өмнөөс түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг нь шилжүүлсэн. Харин 51,7 м.кв нь гуравдагч этгээдийн 267,11 м.кв талбайд багтсан, гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учраас цааш цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхгүй болсон, нэхэмжлэгч ярилцаж, тохиролцсон санал болгосон 51,7 м.кв үйлчилгээний талбайг авахаас татгалзаж байгаа тохиолдолд бид бусдын өмчлөлд шилжсэн байгаа талбайг өгөх боломжгүй, мөн түрээсийн төлбөрийг хариуцан төлөх учиргүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч гаргасан тайлбарынхаа үндэслэлийг ...манай компани ******* ******* ******* ХХК-тай 2020 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу маргаан бүхий барилгын С блокийн барилгын гадна фасад, амлагаа, дээвэр, дотор засал зэрэг ажлыг хийж гүйцэтгэн ажлын төлбөрт С блок // барилгын 1 дүгээр давхарын баруун талын 267.11 м.кв үйлчилгээний талбайг шилжүүлэн авч өмчлөгч болсон, бид үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргана.
3.2020.02.03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр Ц., ******* ******* ******* ХХК харилцан тохиролцож, Ц. өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-*******04008250 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, н дугаар гудамжны тоотод байрлах, 613 м.кв газрыг ******* ******* ******* ХХК-нд өмчлөлд шилжүүлснээр ******* ******* ******* ХХК нь тус газар дээр ******* цогцолбор хотхоныг барих, уг барилгын С блокийн баруун талд байрлах, м.кв нь 2,400,000 төгрөг, нийт 124,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 52 м.кв үйлчилгээний талбайг Ц.Бямбын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-т заасан арилжааны гэрээний шинжид нийцсэн байх, энэхүү гэрээний харилцаанд худалдах, худалдан авах гэрээний талаарх зохицуулалт нэгэн адил хамаарна.
Уг гэрээний дагуу Ц., ******* ******* ******* ХХК-ийн хооронд солилцоо явагдаж, ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, н дугаар гудамжны тоотод байрлах, 613 м.кв газарт ******* цогцолбор хотхоны барилгын ажлыг эхлүүлж, 20*******.07.*******-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 13 давхар, 1 блок хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээний 108 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба, Хот байгуулалт, хөгжлийн газрын 20*******.07.*******-ны өдрийн тодорхойлолтоор Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга нь ******* дугаар хороолол //, *******ын гудамж, гэсэн дугаартай болсон байна.
Энэ хугацаанд буюу 20*******.02.18-ны өдөр гэрээний нэг тал болох Ц. нас барж, 2023.07.02-ны өдөр өв залгамжлагч, гэрээний дагуу шаардах эрхтэй этгээдээр хүү ******* тогтоогдож, бусад өвлөгч нар өвөөс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2023.07.02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, хүсэлт, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.
4.Харин барилга, байгууламж ашиглалтад орсон 20*******.02.18-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бямбын эд хөрөнгө, эрхийг нэхэмжлэгч ******* албан ёсоор өвлөж аваагүй, энэ үед өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан хэдий ч хариуцагч ******* ******* ******* ХХК, нэхэмжлэгч ******* нар харилцан тохиролцож
20*******.09.01-ний өдрийн үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дүгээр байрны 1 дүгээр орцны 1 дүгээр давхрын 52 м.кв үйлчилгээний талбайг 2021.09.01-ний өдрөөс 2023.05.31-ний өдрийг хүртэл, 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 30,000 төгрөг, 1 сард 1,560,000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгууд, ******* ******* ******* ХХК-ийн төлбөрийн баримтууд, 20*******.08.19-ний өдрийн ******* ******* ХХК болон Баянзүрх дүүргийн 1******* дугаар цэцэрлэгийн хооронд байгуулагдсан сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр тогтоогдоно.
Улмаар түрээсийн гэрээний хугацаа 2023.05.31-ний өдөр дуусч нэхэмжлэгч ******* нь 2023.06.19, 2023.07.06-ны өдрүүдэд 52 м.кв үйлчилгээний талбайгаа өөрийн өмчлөлд авахаар шаардаж, өргөдөл гаргах үед хариуцагч ******* ******* ******* ХХК нь тухайн талбайг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдлаа буюу 2020 оны ажил гүйцэтгэх гэрээний дагуу гуравдагч этгээд болох ******* констракшн ХХК-нд ажлын хөлсөндөө өгөхөөр тохиролцсон байгаагаа илэрхийлж, байршлыг барилгын зүүн хойд тал болгон өөрчлөхөөр тохиролцсон гэх боловч энэ талаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бичгээр байгуулсан тохиролцоо байхгүй байна.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь 2023.09.27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, маргаан бүхий үйлчилгээний талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй байх хориг тавих хүсэлтийг гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.02-ны өдрийн 5/8904 тоот албан бичиг, хавсралт болох хувийн хэргийн баримтаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дүгээр байрны 1 дүгээр орцны 1 дүгээр давхрын баруун урд талд хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, харин дүгээр байрны эрхийн улсын бүртгэлд салгаж бүртгүүлэхээр ирүүлсэн захиалагчийн нэрсийн жагсаалтад *******ийн гаргасан 2023.09.27-ны өдрийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн урьдчилсан тэмдэглэл хийсэн болох нь тогтоогдсон. Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ нь хариуцагч ******* ******* ******* ХХК барилгын зүүн хойд талд хаалга гаргаж, /52 м.кв/ гэж дугаарлан 2023.05.-ны өдрийн 183 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай албан бичиг, хавсралт болох барилгын зурагт үндэслэсэн байна.
5.2020.01.20-ны өдөр ******* ******* ******* ХХК, ******* констракшн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба, энэхүү гэрээний дагуу ******* констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд баригдаж буй ******* С блокийн барилгын 128,529,600 төгрөгийн үнэлгээ бүхий 3175,2 м.кв гадна фасад, 343,2 м.кв амалгаа, 620 м.кв талбай дээврийн ажлыг 2020.08.01-ний өдрөөс 2020.11.01-ний өдрийг хүртэл өөрийн бараа материал, ажиллах хүчээр гүйцэтгэх, ******* ******* ******* ХХК нь ажлын хөлсийг 100% бартераар төлөх, ингэхдээ ******* хотхоны С блокийн барилгын 1 дүгээр давхрын баруун талын үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг 3,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцсон байна. Улмаар 2020.11.06-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу тус гэрээний үнийн дүнг 828,529,600 төгрөг болгон өөрчилж, С блокийн барилгын техникийн болон 1-13 давхрын дотор заслын ажлыг нэмэлтээр хийх, ажлын үлдэгдэл төлбөрт автомашин тооцон шилжүүлэхээр тохиролцжээ.
Дээрх гэрээг үндэслэн хариуцагч ******* ******* ******* ХХК, гуравдагч этгээд ******* констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 20*******.01.02-ны өдөр үйлчилгээний талбайн захиалгын гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны дүгээр байрны 1 дүгээр орц, 1 дүгээр давхрын тоот 267,11 м.кв үйлчилгээний талбайг бартерын журмаар ажлын хөлсөндөө шилжүүлэн өгсөн байх ба, тус 267,11 м.кв талбайд маргаан бүхий нэхэмжлэгчийн 52 м.кв талбай багтсан талаар зохигч маргаангүй. Улмаар ******* ******* ******* ХХК-ийн 2023.04.07-ны өдрийн 138 тоот албан бичиг, ******* констракшн ХХК-ийн 2023.04.07-ны өдрийн 02 тоот албан бичиг, барилгын зураг зэрэг баримтыг үндэслэн 2023.04.07-ны өдөр ******* констракшн ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.
Тодруулбал, гуравдагч этгээд ******* констракшн ХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны дүгээр байрны 1 дүгээр орц, 1 дүгээр давхрын тоот 267,11 м.кв үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд байх ба, 2025.02.11-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус үйлчилгээний талбай нь 2024.08.29-ний өдрийн байдлаар Инвескор ББСБ ХХК-ийн 250,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа нь тогтоогдсон.
5.1.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтыг үндэслэн хариуцагч ******* ******* ******* ХХК, гуравдагч этгээд ******* констракшн ХХК хоорондоо хамааралтай, захирал нь нэг этгээд байх ба, хоорондоо байгуулсан гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж,
хариуцагч тал ******* констракшн ХХК-ийн захирлаар байсан, түүний үүсгэн байгуулсан компани байсан ба, хамтран ажиллах явцад НӨАТ төлөх, баримт авах зэрэг шаардлагын улмаас компанитай байх ёстой болсон, иргэн нь өөрөө бригад толгойлж, хувиараа барилгын ажил хийдэг, манай компанитай олон жил хамтран ажиллаж байсан, тиймээс захирал ******* констракшн ХХК-ийг иргэн т худалдсан, энэ хоёр компани хоорондоо ямар ч хамааралгүй, тэдний хооронд байгуулагдсан гэрээ хүчинтэй эсэх нь энэ маргаанд хамааралгүй, тусдаа гэж тус тус тайлбарлан харилцан мэтгэлцсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаас үзвэл, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал нь 2023.07.21-ний өдрийн бүртгэлээр гуравдагч этгээд ******* констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, 2023.03.14-ний өдрийн бүртгэлээр ******* констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал болж, 2023.03.10-ны өдөр дүрмээ шинэчлэн баталж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авсан байх ба, ийнхүү бүртгэл хийгдэх болсон шалтгаантай холбоотой хариуцагч талын гаргасан дээр дурдсан тайлбарыг шүүх үндэслэл бүхий байна гэж үзсэн тул тус компаниудыг хоорондоо хамаарал бүхий гэж үзэхгүй юм.
5.2.Үүний зэрэгцээ зохигч 2023 оны 07 сарын уулзалтаар тухайн барилгын зүүн хойд талд хаалга гаргахыг амаар тохиролцсон гэж үзэхээр байх ба, хариуцагч ******* ******* ******* ХХК нь энэхүү тохиролцооны дагуу тухайн барилгын зүүн хойд талд хаалга гарган, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол //, *******ын гудамж, дүгээр байрны 1 дүгээр давхар, Ү7-1-2 тоот, 51,7 м.кв үйлчилгээний зориулалтаар, 2024.09.18-ны өдөр өөрийн байгууллагын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч, энэхүү үйлчилгээний талбайг нэхэмжлэгч *******ид санал болгосон боловч нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр авах боломжгүй гэж тайлбарлан татгалзсан болно.
6.Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй байна. Энэхүү заалтын дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэг эд хөрөнгийг хоёр этгээдэд худалдсан буюу нэхэмжлэгч *******ийн 2020.02.03-ны өдрийн арилжааны гэрээг үндэслэн худалдан авсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны дүгээр байрны 1 дүгээр орц, 1 дүгээр давхрын баруун урд байрлах 52 м.кв үйлчилгээний талбайг гуравдагч этгээд ******* констракшн ХХК-ийн 2020.01.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс болгон бартерын журмаар авсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны дүгээр байрны 1 дүгээр орц, 1 дүгээр давхрын тоотод байрлах 267,11 м.кв талбайн хэмжээнд оруулан өгсөн байх ба, нэхэмжлэгчийн 52 м.кв үйлчилгээний талбай нэгэнт бусдын өмчлөлд буюу гуравдагч этгээд ******* констракшн ХХК-ийн өмчлөлд шилжсэн, тухайн этгээд үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шударгаар олж авсан болох нь тогтоогдсон.
Ийнхүү гуравдагч этгээд ******* констракшн ХХК нь 2023.08.31-ний өдрийн сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу өөрийн өмчлөлийн дээр дурдсан үйлчилгээний талбайг Баянзүрх дүүргийн 1******* дугаар цэцэрлэгт 2023.09.01-ний өдрөөс 2024.05.31-ний өдрийг хүртэл, НӨАТ багтсан дүнгээр 1 сарын 10,684,000 төгрөгөөр түрээслэн орлого олсон гэж үзэхээр байна.
7.Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн түрээсийн гэрээний дагуу олсон орлогыг нэхэмжлэгч ******* нь 2023.09.01-ний өдрөөс 2024.05.31-ний өдрийг хүртэл, 1 сарын 1,560,000 төгрөг, нийт 9 сарын түрээсийн төлбөрт 14,040,000 төгрөг гэж тодорхойлон шаардах хууль зүйн үндэслэлгүй байх ба, хариуцагч ******* ******* ******* ХХК болон Баянзүрх дүүргийн 1******* дугаар цэцэрлэгтэй нэхэмжлэгчийн өмнөөс байгуулсан 20*******.08.19-ний өдрийн түрээсийн гэрээний харилцаа 2023.05.31-ний өдөр дуусгавар болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь арилжааны гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайн үнэ болох 124,800,000 төгрөгийг эцэг Ц.Бямбын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-*******04008250 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, н дугаар гудамжны тоотод байрлах, 613 м.кв газраар сольж төлсөн, хариуцагч ******* ******* ******* ХХК нь энэхүү үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан ч энэхүү үүргийг харилцан тохиролцож өөрчилсөн гэж үзэхээр байх ба, маргаан бүхий 52 м.кв үйлчилгээний талбай нь 267,11 м.кв талбайн хэмжээнд багтаж нэгэнт гуравдагч этгээд ******* констракшн ХХК-ийн өмчлөлд шилжсэн, тэрээр шударга өмчлөгч болж эд хөрөнгийг тэргүүн ээлжинд эзэмшилдээ авсан, уг 267,11 м.кв үйлчилгээний талбай нь Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдсон.
8.Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн санал болгосон 2024.09.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04143507 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол //, *******ын гудамж, дүгээр байрны 1 давхар Ү7-1-2 тоотод байрлах, 51,7 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд шүүх нэхэмжлэгч *******ийг маргаан бүхий 52 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Тиймээс ******* ******* ******* ХХК-нд холбогдох Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 14,040,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч *******ийн гарган өгсөн 2025.01.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, 2025.01.31-ний өдрийн Голомт банкны мэдэгдэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн зөвшөөрөл, эмнэлгийн баримтууд хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
10.Нэхэмжлэгч *******ийн 2023.12.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 781,950 төгрөг, 2024.10.10-ны өдөр ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,*******0 төгрөг, 2025.02.04-ний өдрийн өөрчилсөн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,080,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2., 1*******.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-нд холбогдох Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, *******ын гудамж, дугаар байрны баруун урд талын 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт байрлах 52 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 14,040,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,080,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА