Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 11

 

 

2024      01         30                                             2024/ДШМ/11

 

*******т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга, Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2336000860340 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, *******а боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* *******т оршин суух, хувираа мал малладаг, аминдаа гэр нэг, 180 толгой малтай, жилийн орлого 1500000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт ******* Мэндбаяр, регистрийн дугаар: ПП80052531.

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Дөргөн ******* Агваш *******ийн нутаг дэвсгэр "Хатуу" гэх газар бэлчээрт байсан хохирогч*******ийн 3 тооны тэмээг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгаа газраас нь мотоциклоор 10 гаруй км баруун тийш хөөж авч явсан үйлдлийг нь хохирогч******* таслан зогсоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Мэндбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* Мэндбаярт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Мэндбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 2336000860340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч  гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны прокурор аргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон уулийн ургийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлаж зүйлчилсэн. Үүнийг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын хувьд гэм буруугийн асуудал дээр маргалдсан.

Маргалдсан шалтгаан нь 3-н тооны тэмээг хулгайлахаар завдсан, хулгайлахаар завдах үйлдэл хийхдээ машин механизм буюу мотоцикл ашигласан үзсэн. Гэтэл ******* хулгайлахаар завдаагүй. Малчид малаа хайж ирдэг учраас ирсэн газар луу нь тууж явсан гэж маргалддаг.

 Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* 3 тооны тэмээ хулгайлаагүй, гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1  Шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 880,000 төгрөгийн үнэ бүхий өөрийнх эзэмшлийн мотоциклыг улсын яллагчаас хураах талаар санал гаргаагүй гэх үндэслэлээр шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан.

7.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг нөхөн төлөхөд зарцуулах, нөхөн төлөхөөс илүү гарсан хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор хуулиар үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон ба гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдсон байна. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 880,000 төгрөгийн үнэ бүхий өөрийнх эзэмшлийн мотоциклыг хурааж, улсын орлого болгуулах тухай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/7/296 дугаар тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос шүүгдэгч *******ыг Ховд аймгийн Дөргөн ******* Авгаш *******ийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газар бэлчээрт байсан хохирогч*******ийн 3 тооны тэмээг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгаа газраас нь мотоциклоор 10 гаруй км баруун тийш хөөж авч явсан үйлдлийг нь хохирогч******* таслан зогсоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “*******ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Дөргөн ******* Авгаш *******ийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газар бэлчээрт байсан хохирогч*******ийн 3 тооны тэмээг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгаа газраас нь мотоциклоор 10 гаруй км баруун тийш хөөж авч явсан үйлдлийг нь хохирогч******* таслан зогсоосон, өөрөөр хэлбэл *******ын бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан үйлдлийг хохирогч таслан зогсоосон болох нь хэрэгт авагдсан хохирогч*******, гэрч Баатархүү, Б.Базаррагчаа, О.Баянмөнх нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

6.2 Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн “уг 3 тооны тэмээг ирсэн зүг рүү нь буцааж тууж байсан, манай ******* ******* тэмээ байх гэж бодсон, надад нэг хүн 3 тооны тэмээ алдсан гэж захиж байсан” гэх агуулгатай тайлбарууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

6.3 Анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял оногдуулах зарчимд нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Прокурор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичжээ.

7.1 Шүүх шүүгдэгч *******ыг машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлахыг завдсан гэм буруутайд тооцсон атлаа “улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах эсэх талаар дүгнэлт гаргаагүй болно” гэх агуулгатай дүгнэлт хийж мотоциклыг хурааж улсын орлого болохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            8. Дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 880,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн Ямаха загварын мотоциклыг албадан гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧ                                              Д.КӨБЕШ

 

                                                ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР