Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00105

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/005

аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* хотын ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суугч ******* ******* овогт нэхэмжлэлтэй оны дугаар сарын -ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие нь онд аймгийн суманд төрсөн. Одоо ам бүл 4, хүүхдийн хамт ******* хотын ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, 13б тоотод амьдарч байна. Би оны дугаар сарын -ний өдөр өөрийн том хүү төрүүлсэн. Хүү маань аймгийн сумын багт оны дугаар сарын -нд гэнэтийн явдлаас болж нас барсан юм. Тухайн үед хөдөө цас зудтай байсан учраас нас барсны талаар мэдээлж хасалт хийлгэж иргэний бүртгэлд бүртгүүлээгүй өнгөрүүлсэн юм. Одоо миний одонгийн материал бүрдүүлэхэд нас барсан болохыг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд оны дугаар сарын -ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. нь онд аймгийн суманд төрсөн. Тухайн үед аавынхаа нутагт буюу суманд байхдаа нас барсан. Цас зуд ихтэй байсан. Мөн хасалт хийлгэх талаар мэдэхгүй байсан гэж тайлбарладаг. Одоогоос хоёр жилийн өмнө нэхэмжлэгчийн одоо амьдарч буй ******* дүүргээс та дөрвөн хүүхэдтэй тул одон авах юм байна гэж холбогдсон гэдэг. Үүний дагуу хасалт хийлгээгүйгээ мэдээд шүүхэд хандсан. Манай эгч ханиаднаас болоод нас барсан гэдэг юм. Тухайн үед манайх суманд амьдардаг байсан. Ямартай ч аав, ээж хоёр эгчийн чинь хүүхэд эндлээ гээд ярьж байсан. Манай эгч рүү ******* дүүргээс холбогдсоны дагуу 2022 онд хасалт хийлгээгүйгээ мэдсэн. Ингээд манай аав амьд байхдаа аймаг руу яваад шүүлгэхэд одоо хүртэл амьд гэсэн бүртгэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Нийгмийн даатгал, халамж гээд бүх газраар явсан. Хүүхдийн мөнгө төгрөг ерөөсөө ч авч байгаагүй байдаг юм. Иймээс нас барсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ИЗ920501 регистрийн дугаартай овогт оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна

3. нь оны дугаар сарын -ний өдөр төрсөн болох нь:

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны дугаар сарын 26-ны өдрийн СVL258140000008 угаартай: ...ИЗ9615 регистрийн дугаартай , , оны дугаар сарын -ний өдөр аймгийн сумын эмнэлэгт төрсөн, оны дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн. Эцэг регистрийн дугаартай овогт , эх ИЗ78 регистрийн дугаартай ************** овогт ... гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай: ...******* хотын Сонгино хайрхан дүүргийн ******* хорооны иргэн /ИЗ78/ нь оны дугаар сарын -ний өдөр тус эрүүл мэндийн төвд 3000 кг, эсэн мэнд хүү төрүүлсэн нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

...1. , оны дугаар сарын -ний өдөр төрсөн, хүү, регистрийн дугаар ИЗ9615... гэж бичиж тэмдэглэсэн т 1994 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон ЗА16278 дугаартай улаан паспорт дахь мэдээлэл болон Ж. гэх гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

4. Нэхэмжлэгчийн ... нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын багт нас барсан... гэсэн тайлбар нь:

Гэрч ...Миний бие Т. нөхөр Б.тай найзууд байсан. , нар 1995 оны үед гэр бүл болсон. , нар суманд амьдарч байгаад суманд ирсэн. Манай эхнэр сумынх байсан учраас бид эхнэрүүдээ дагаад д хэсэг байсан юм. х онд хүүтэй болсон. Тэгээд оны хавар хүүгээ алдсан. Хүүхдийн бие муудлаа гээд манай сумын түргэний жолооч Зоригийн хамт гэрт нь очиход нас бараад өрхийг нь бүтээсэн байсан. Тухайн үед хавар цас ихтэй байсан учраас цас ухаж байж гэрт нь очсон юм. Тэгээд хүү нь өнгөрөөд сум руу шилжээд даваанд байж байгаад хот руу шилжсэн юм. Нас барсан хүүхэд нь 5, 6 настай байсан санагдаж байна... гэсэн мэдүүлэг,

Гэрч : ... нь сумын иргэн тай гэр бүл болсон. 2000 оны зудын дараа жил х 4, 5 настай хүүгээ алдсан юм. Би тухайн үед буяны ажилд буяны юм өгөөд явсан юм. хүүхэд нь ханиад хүрээд хатгаа аваад нас барсан. Тухайн үед х аймгийн сумын багт мал маллаж амьдарч байсан. Тэр үед зудтай жил байсан. Нас барах үед бага зэрэг цас хайлаад хавар болж байсан санагдаж байна. Хүүхдээ өнгөрсний дараа сум руу газар ус нь таарахгүй байна гээд шилжсэн... гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

5. *******ин нас барсан талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ...Ж. нас барсны бүртгэл манай мэдээллийн санд байхгүй байна... гэсэн албан тоотоор тогтоогдож байна.

7. Иймд нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэг, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.14 дэх хэсэгт зааснаар ИЗ9615 регистрийн дугаартай оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын багт нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ӨЛЗИЙХИШИГ