| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00085/И |
| Дугаар | 141/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2025/00095
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 141/ШШ2025/00095 | Завхан аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч Л.Г нь хүүхдийн тэтгэлэгт нийт 20,000,000 төгрөгийг 16 жилийн хугацаанд буюу жил бүрийн 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,250,000 төгрөгийг тэтгэлэгт тооцон Б.Г өгч байхаар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Г 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/төгрөгийг гаргуулан улсын орлого /төрийн сангийн данс/-д оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН