2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01216

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        02          10

                 191Ш2025/01216

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ..хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,286,873 төгрөг, алданги 15,143,436 төгрөг, нийт 45,430,309 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******,

Хариуцагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******ад холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,286,873 төгрөг, алданги 15,143,436 төгрөг, нийт 45,430,309 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******тай 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдөр TГД/23/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээг дараа тооцоогоор худалдан авалт хийх нөхцөлтэй нэг жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу Н.******* нь салбар дэлгүүрээс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 88,650,723 төгрөгийн бараа худалдан авч төлбөрөөс 58,363,850 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 30,286,873 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Бидний байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт заасанчлан худалдан авагч тал нь алдан авсан барааныхаа төлбөрийг ажлын 10 хоногийн дотор нийлүүлэгч болох ******* Трейдинг ХХК-ийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан. Манай компаний уг төлбөрийг төлөх мэдэгдэл болон шаардлагыг удаа дараа тавьж байсан ч төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Н.*******аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,286,873 төгрөг, мөн гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 15,143,436 төгрөг, нийт 45,430,309 төгрөг гаргуулна. Гэрээний үүргээ 2 жил биелүүлээгүй тул алдангиас хасах, чөлөөлөх боломжгүй гэв.

2.Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас 2023 оны 10-12 сарын хооронд 50,000,000-60,000,000 төгрөгийн бараа зээлээр авч бага багаар төлөөд 20,286,873 төгрөг үлдсэн. 10,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд компанийн дансанд ороогүй бол 30,286,873 төгрөгийг төлнө. Алданги төлөхгүй. Орлого муутай байгаа гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр TГД/23/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангууд, Н.*******аас компанид гаргасан хүсэлт, Мэдэгдэл зэрэг баримтыг, хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* Трейдинг ХХК нь хариуцагч Н.*******ад холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,286,873 төгрөг, алданги 15,143,436 төгрөг, нийт 45,430,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөө, гэрээний 7.3 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,286,873 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги төлөхгүй, орлого муутай байна гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдөр TГД/23/05 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангууд, Н.*******аас компанид гаргасан хүсэлт, Мэдэгдэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч ******* Трейдинг ХХК нь хариуцагч Н.*******тай 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдөр худалдах, худалдан авах TГД/23/05 тоот гэрээг байгуулжээ. Уг гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж тодорхойлжээ. Дээрх гэрээний 2.1-т Талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр  баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл байгуулав. Мөн гэрээний 6.1-т худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг ажлын 10 хоногийн дотор нийлүүлэгчийн /******* Трейдинг ХХК/ Хаан банк /төгрөг/, Голомт банк тоот дансанд шилжүүлж, энэ тухайгаа Худалдагч талд мэдэгдэн баримтаар баталгаажуулна” гэж  харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх-ийн 7-9 тал/

8.Хариуцагч Н.******* нь ******* Трейдинг ХХК-ийн эрх зүйн газарт хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ ******* Трейдинг ХХК-тай гэрээ байгуулан дараа тооцоогоор бараа авч худалдан борлуулдаг байсан. Тооцооны үлдэгдэл 40,286,873 төгрөгийг дансаа шүүн үзэхэд 10,000,000 төгрөг хасагдаагүй байгаа тул тэрийг тодруулж хариу өгч миний тооцоогоор 30,000,000 төгрөг байх ёстой. Үүнийг би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ямар ч үлдэгдэлгүй тооцоо дуусгана” гэжээ. /хх-ийн 15 тал/ 

9.Шүүх хуралдаанд хариуцагч Н.******* нь нийт 88,650,723 төгрөгийн бараа худалдан авч төлбөрөөс 58,363,850 төгрөг төлж барагдуулж, одоо 30,286,873 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, маргахгүй гэж тайлбарлав.

10.Харин хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,143,436 төгрөгийг эс зөвшөөрч, алданги төлөхгүй, орлого муутай, эдийн засгийн хүндрэлээс болж алданги төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх ба гэрээний үүрэг алдангиас чөлөөлөгдөх, бууруулах үндэслэл болохгүй юм.

 

11.Худалдах, худалдан авах 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдөр  байгуулсан TГД/23/05 тоот гэрээний 7.3-т “Худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө” гэж харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний үүрэгт 30,286,873 төгрөгт алданги тооцож, алдангид 15,143,436 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

12.Хариуцагч Н.*******  нь талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах TГД/23/05 тоот гэрээний дагуу салбар дэлгүүрээс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 88,650,723 төгрөгийн бараа худалдан авч, төлбөрөөс 58,363,850 төгрөг төлж барагдуулж, одоо 30,286,873 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангууд, Н.*******аас компанид бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

13.Иймд хариуцагч Н.*******аас 45,430,309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэстэй.

14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,102 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 385,102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 45,430,309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,102 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 385,102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ