Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2025/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З овогт Дын О*******э /РД:64/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдох Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О*******э, түүний өмгөөлөгч Б.Со, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Д.О*******э нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан анх ...Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган маргасан.

2.    Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.   Нэхэмжлэгч Д.О*******э Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 24 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлт /гомдол/ гаргасныг хариуцагч хүлээн авч хянан үзээд 24 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...таны тус газарт хандаж гаргасан өргөдлийг дээд шатны байгууллагадаа уламжлан, Нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг шатахуун түгээх газрын нефть хангамжийн операторчин ажил мэргэжил-ийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулах эсэх талаар хариу зөвлөмжийг авч хүргүүлж байна гэх хариуг өгчээ.

2.2.   Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 25 оны дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд нэмэлт нотлох баримт цуглуулсны дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэж, дараа нь 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Иргэн Д.О*******э нь ХХК-ийн дархан салбарт 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний хооронд шатахууны нярав, ХХК-ийн дархан салбарт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл нефть хангамжийн операторчноор ажилласан хугацаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын 2 дугаар бүлэг 19 дэх хэсгийн нефть хангамжийн операторчин заалтад хамаарахгүй тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэх дугаар шийдвэрийг гаргасан байна.

2.3.   Үүнийг эс зөвшөөрч Д.О*******э Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөл 25 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр ...Танд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй... гэх дүгнэлтийг хийж, дээрх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг гардаж аваад 25 оны 05 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3.    Нэхэмжлэгч Д.О*******э, түүний өмгөөлөгч Б.Со нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.О*******э миний бие 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн группэд түгээгчээр анх ажилд орж байсан. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шатахууны нярваар нефть баз дээр ажиллаж эхэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр группээс өөрийн хүсэлтээр гарч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс ХХК-д нефть хангамжийн операторчоор одоог хүртэл ажиллаж байна.

3.1.   Миний бие улсад 21 жил 8 сар, шатахуун түгээдэг хортой ажлын нөхцөлд 15 жил ажиллаад тэтгэвэрт гарах болоод 24 оны 08 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн н.М гэх хүнтэй уулзахад таны ажлын байр, ажилласан жил хөдөлмөрийн хортой нөхцөлийн дагуу тэтгэвэрт гарах шаардлагыг хангаж байна, одоо 1 сар гаруй хугацаанд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад дараах материалуудыг нэмж бүрдүүлээд сарын дараа хүрээд ир гэсэн тул 24 оны 09 дүгээр сарын эхээр очиход н.А******* гэх мэргэжилтэн та 12 сар хүртэл ажиллачихвал болох юм байна гээд, ахлах мэргэжилтэн н.Т******* гэх хүн хөдөлмөрийн хортой нөхцөлийн талаар хуульд өөрчлөлт орох гэж байгаа болохоор таныг тэтгэвэрт гаргах боломжгүй гээд миний хүсэлтийг хүлээж аваагүй.

3.2.   Би шатахуун ууршилттай хортой нөхцөлд олон жил ажилласнаас шалтгаалан хоолой боох өвчтэй болсон ч ийнхүү тэтгэвэрт гарч чадахгүй байгаадаа гомдолтой байна.

3.3.   Мөн надтай яг ижилхэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг хортой нөхцөлд ажилладаг гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гаргасан атлаа надад ийнхүү ялгавартай хандаж байна.

3.4.   Миний бие уг нөхцөл байдлыг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасан бөгөөд 24 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 24 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хавсарган ирүүлсэн. Тус албан бичигт ...нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжил уг жагсаалтад заагдаагүй болно гэсэн гомдлыг эс зөвшөөрсөн хариу өгсөн.

3.5.   Уг захиргааны хэрэгт нэхэмжлэл гаргасны дараа 25 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 114/ШЗ25/0016 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжийг гардаж аваад Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр ...заалтад хамаарахгүй тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж тогтоосугай гэж хариу ирүүлсэн. Тус албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасны дагуу 25 оны дугаар албан бичгээр танд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзлээ гэсэн хариу ирүүлсэн.

3.6.   Иймд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар болон мөн газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.О*******э нь Дархан-уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь Засгийн газрын 23 оны 362 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжуудыг баримтлан ажилладаг.

4.1.   Д.О*******э нь ХХК-ийн дархан салбарт 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шатахууны нярав, ХХК-ийн дархан салбарт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нефть хангамжийн операторчноор ажилласан байна.

4.2.   Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-д хамаарахгүй байсан тул уг асуудлаар тодруулга авахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газарт хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн 25 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн.

4.3.   Мөн маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн гишүүдээс ажлын хэсэг байгуулагдан ХХК-ийн дархан салбарт ажилласан ба тухайн байгууллагын нефть хангамжийн операторчин ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөлийг тусгаагүй, нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй байсан болно.

4.4.   Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн хугацааг хангасан даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Журам батлах тухай тушаалаар Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баримталж ажилладаг. Уг жагсаалтын 2 дугаар бүлэг 19 дэх хэсгийн ...нефть хангамжийн операторчин заалтад хамаарах ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр болон бөөний том агуулахад хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил уг жагсаалтад тусгагдаагүй болно.

4.5.   Иймээс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзсэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг гардуулан өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч төв зөвлөлд гомдол гаргаж хандсан байна.

4.6.   Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь 25 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр салбар зөвлөлийн дээрх дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай хариуг албан бичгээр хүргүүлсэн.

4.7.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Журам батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан журам 24 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ийнхүү журам шинэчлэгдэн ажил мэргэжлийн нэршил тус бүрээрээ тусгай код индекстэй болж батлагдан мөн хугацаанаас дагаж мөрдөгдөж эхэлсэн.

4.8.   Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд өмнө гаргасан үндэслэлтэй адил бөгөөд Д.О*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Д.О*******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний шатахуун түгээх газарт ажиллаж байсан нефть хангамжийн операторчин, нярав нь хортой нөхцөлд хамаарч байхад үндэслэлгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн ...хамт ажиллаж байсан хүмүүсийг хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг нь тогтоосон атлаа надад ялгамжтай хандсан гэж, хариуцагчаас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас шатахуун түгээх газрын нефть ханнгамжийн операторчин, түгээгч, нярав гэх ажил мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй талаар мэдэгдэж, зөвлөмж өгсөн учраас Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан, ...бусад хүмүүсийг хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоосонтой холбоотойгоор гаргах тайлбар байхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд, даалгах нэхэмжлэлийн тухайд хариуцагчийн хууль бус татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх тухайн нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэх учиртай.

4.  Д.О*******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх, хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх, түүний улмаас Д.О*******ийн тухайн эрх нь зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай юм.

5.    Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хуулийн дагуу үүссэн эсэх:

5.1.   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-д Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 2/ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 5.1.4-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эмэгтэй 45 нас хүрсэн, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй талаарх хуулийн зохицуулалт өмнө болон одоо ч өөрчлөгдөөгүй, адилхан байна.

5.2.   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.О*******э нь Дархан хотын сувиллын хүүхдийн хоол тэжээлийн газарт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, групп ХХК-д 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түгээгчээр, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярав, ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс одоог хүртэл нефть хангамжийн операторчноор тус тус ажиллаж байсан ба нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 45 насанд хүрсэн болох нь тогтоогдсон бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

5.3.   Харин дээрх хуулийн 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагын хувьд шатахуун түгээх газарт нефть хангамжийн операторчин, нярваар ажилласан ажил, мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах эсэх нь энэхүү хэргийн маргаан нь юм.

5.4.   Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 15 дугаар зүйлийн 6-д Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэж заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 14-д Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер гэж тусгагдсан байна.

5.5.   Тухайн жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцөлд нефть хангамжийн операторчин, нярав гэж тусгагдсан ажил, мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр болон нефть хангамжийн байгууллагын аль алинд нь хамаарах талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэр[1], түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар магадлал[2], Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 24 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар тогтоол[3]-оор тус тус дүгнэсэн ба уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, нийтэд илэрхий буюу shuukh.mn сайтад байршжээ.

5.6.   Дээрх нефть хангамжийн байгууллагад ажилласан нярав, нефть хангамжийн оператор ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байх төдийгүй, Д.О*******ийн хувьд групп ХХК-д нярав, ХХК-д нярав, нефть хангамжийн операторчноор ажиллаж, хүсэлт гаргах үедээ 9 жил 6 сар ажилласан нь хуульд заасан 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

5.7.   Одоо үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын 2.19-д Нефть боловсруулах үйлдвэрийн:, 8-д операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин, 15-д Нярав, хангамжийн, код 4321-17, нярав гэж тусгаж, уг тушаал 24 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр зохицуулагджээ.

5.8.   Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар 25 оны дугаар сарын 14-ний өдөр ...шатахуун түгээх газрын жижиглэн борлуулах салбар нэгжид нефть хангамжийн операторчин-оор 8131-13 кодоор тайлагнасан, мөн 24 оноос өмнө нефть хангамжийн операторчноор ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт ихээр ирж байгаа тул дээрх ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоох эсэхэд зөвлөмж өгч бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү гэх 73 дугаар албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын даргад хүргүүлснийг тус газар хүлээн авч, Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байна.

5.9.   Нийгмийн даатгалын ерөнхий газар 25 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 2.19-д заасан Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтын 8131-13 нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарна. Харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтад заагдаагүй. Иймд нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг шатахуун түгээх газрын операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй болохыг эцэслэн мэдэгдэж байна гэх хариуг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад хүргүүлжээ.

5.10.  Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт 8[4]-д 8131-д Химийн бүтээгдэхүүний машины операторч-тодорхойлолтод Химийн бүтээгдэхүүний машины операторч нь олон төрлийн химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг зохих найрлагаар холих, найруулах, боловсруулах, савлах машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, ажлыг эрхэлнэ, 8131-13-д операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн гэж, 4321-д материалын нөөцийн ажилтан-тодорхойлолтод Материалын нөөцийн ажилтан нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, хүлээн авсан, олгосон, ачуулсан буюу нөөцөлсөн материалын бүртгэлийг хөтөлнө, 4321-17-д нярав, хангамжийн гэж тус тус тусгагдснаас үзвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын 2.19-д Нефть боловсруулах үйлдвэрийн:, 8-д операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин, 15-д Нярав, хангамжийн, код 4321-17, нярав гэх ажил, мэргэжлийн жагсаалтад нефть хангамжийн байгууллагад операторчин, няраваар ажиллаж байгаа ажил, мэргэжил хамаарахааргүй байна.

5.11.  Гэхдээ дээрх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам-ын 2.6-д Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно гэж тусгагдсанаар өмнөх хөдөлмөрийн хортой нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжилд хамаарч, зохих болзлыг хангасан бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоор зохицуулсны дагуу Д.О*******ийн хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хуулийн дагуу үүсжээ.

6.  Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 25 оны дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх:

6.1.   Д.О*******э хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар түүний гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасныг хариуцагч 25 оны 04 дүгээр сарын -ны өдөр хянан хэлэлцээд дугаар шийдвэрээр Д.О*******э ...хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

6.2.   Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.8-д Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл /цаашид "төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэд тус тус ажиллуулна, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам-ын 3.1-д энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж тус тус заасны дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, мэргэжил хамаарах эсэхтэй холбоотой маргааныг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл бие даан шийдвэрлэж, уг гаргасан шийдвэрийнхээ хүрээнд хариуцагч болохоор байна.

6.3.   Хариуцагч 25 оны дугаар шийдвэрийг гаргахдаа холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан нярав, нефть хангамжийн операторын ажлыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах байсан талаар энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д дүгнэсэн тул Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

7.      Д.О*******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн тухайд:

7.1.   Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар Д.О*******ийн 24 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 24 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэхдээ дээд шатны байгууллага буюу Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргасан.

7.2.   Хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газар 24 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 23 оны дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн хортой нөхцөлд нефтийн бүтээгдэхүүн жижиглэн борлуулдаг аж, ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч болон нефть хангамжийн операторчин ажил, мэргэжил хамаарахгүй талаарх зөвлөмжийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

7.3.   Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ..өмнөх хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтаарч нефтийн бүтээгдэхүүн жижиглэн борлуулдаг аж, ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч болон нефть хангамжийн операторчин ажил, мэргэжил хамаарах эсэх нь маргаантай байсан гэж тайлбарлах боловч шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч ХХК-д нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан П.Б*******ийг 24 оны 04 дүгээр сарын 29, ХХК, ХХК-д түгээгч, нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан Ю.Д*******г 24 оны 08 дугаар сарын 16, ХХК-д нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан Ц.Ц*******г 25 оны дугаар сарын 22-ны өдөр тус тус хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоож шийдвэрлэсэн байна.

7.4.   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага буюу тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ адил нөхцөлд ажиллаж байсан шимтгэл төлөгчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өөр өөрөөр шийдвэрлэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нийгмийн даатгалын байгууллага хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтална гэж заасан тэгш байх зарчмыг зөрчжээ.

8.  Иймд дээрх үндэслэлүүдээр Д.О*******ийн хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчсөн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9.  Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 24 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар шийдвэр хүчингүй болж, нэхэмжлэгч хариуцагч захиргааны байгууллагад холбогдох материалаа бүрдүүлэн дахин хүсэлт гаргах бөгөөд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар Д.О*******ийн хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоосон шийдвэрийг гаргаж, түүнд өндөр насны тэтгэврийг олгоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.8, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан Д.О*******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, мөн газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 24 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Д.О*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан Д.О*******эд олгосугай.

3.     Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалыг Үндэслэх хэсгийн 9-т заасан болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ