Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 13

 

 

 

                                      

   2024      01       30                                             2024/ДШМ/13

 

                            *******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 2023/ШЦТ/290 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******од холбогдох эрүүгийн 22360021*******273 *******тай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* ******* ургийн овогт *******ын Гантогтох, 2000 оны ******* ******* сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд 2000 оны ******* *******тай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эмээгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* *******.

 

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 ******* сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 07 ******* (Магсаржав) ******* нутаг дэвсгэрт байрлах Нутаг нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын улсын *******тай автомашин жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.  Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* нутгаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.4 Эрүүгийн хуулийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.6 Шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******оор нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.7 Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зам тээврийн ослын бичлэг бүхий 1 (нэг) ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг ул маргах журмаар төлсөн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардсан төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* /Тахилт/ ******* нутгаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хэтэрхий хүндэдсэн гэж үзэж байна

5.2 ******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрийн нь буруутай үйлдлийн улмаас бага насны хүүхдийн биед гэмтэл учирсан болохыг ойлгож, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарсан дараа хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг үл маргах журмаар төлсөн. ******* нь Улаанбаатар хотод түр оршин сууж, Ховд аймгийн сагсан бөмбөгийн "Ховдын шонхорууд" багт тоглодог. Багийн ахлагчаар тэмцээн уралдаанд оролцож багаа амжилттай удирдан хасагдах шатанд шалгаран тоглож байгаа. *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Я.Мөнхнасангийн 2023 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 628 *******тай гийн биед баруун чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд цусархаг няцрал, баруун зулайн ясанд хугарал, хатуу хальс дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна" ....гэх дүгнэлт хавтаст хэрэгт авагджээ.

6.2  Иргэний хуулийн 230.2-т сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээн гэж заажээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 ******* сарын 03- ны өдрийн 25 ******* тогтоолоор Тав******* зэрэглэл" хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэгийг 31-99% буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэжээ. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 ******* сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/290 *******тай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 ******* сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 07 ******* (Магсаржав) ******* нутаг дэвсгэрт байрлах Нутаг нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын улсын *******тай автомашин жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч , нарыг мөргөж гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч , нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 628 *******тай дүгнэлт, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн баримтад үзлэг хийж хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл, хохиролтой холбоотой баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу  цуглуулж авсан  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

5.Прокуророос “ шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна “гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* нутгаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “...******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсны дараа хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг үл маргах журмаар төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, Улаанбаатар хотод түр оршин сууж, Ховд аймгийн сагсан бөмбөгийн Ховдын шонхорууд” багт ******* ахлагчаар тэмцээн уралдаанд оролцож тоглодог, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх гомдлыг давж заалдах журмаар гаргасан  ба давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулсан Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин сууж буй Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол дээр нэмэлт тайлбарыг гаргасан болно.

            Харин хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал “...хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц  уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэгт учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцож” хохирогчид ашигтайгаар шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү”гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

7.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

7.2. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа ******* зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” иргэний үндсэн эрхэд хязгаарлалт тогтоож буй “Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн,гэм буруутайд тооцсон хүнд оногдуулж байгаа ял шийтгэл” юм.

 Иймээс анхан шатны шүүхээс *******од  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн харьяаллыг “ялтанг Ховд аймгийн сагсан бөмбөгийн “Ховдын шонхорууд” багт ******* ахлагчаар тэмцээн уралдаанд оролцож тоглодог  тул түүнийг тэмцээн уралдаанд орох боломжоор хангаж,уг ялыг эдлэх нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчлөх  нь энэ ялын зорилгод нийцэхгүй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул .Гантогтох болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг  нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.3. Харин шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн  зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн  цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. 2022 оны 12 ******* сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.8 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийхээр”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар” тус тус хуульчилсан байна.

            Мөн өдөр Иргэний хуулийн 230 ******* зүйлийн 203.2,511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд  “гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах” эрх зүйн зохицуулалтыг нэмж өөрчлөлт оруулсан бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.  

            Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 ******* зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 ******* сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

            Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийх, шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах эрх зүйн зохицуулалтууд нь 2023 оны 7 ******* сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэгт хамаарч үйлчлэхээр байна.

            Тухайлбал 2023 оны 7 ******* сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэрэгт Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

            Учир нь Иргэний хуулийн 5 ******* зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.” гэж тус тус хуульчилсан байна.

            Мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журам нь зөвхөн шүүгдэгчид хамааралтай” гэж ойлгоно.

            Иймээс дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын “хохирогчид гэмтлээс үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцож” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү”гэх агуулгатай гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 ******* сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/290 *******тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 (нэг) жилийн хугацаагаар” гэснийг “6 (зургаа) сарын хугацаагаар” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч  ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын  давж заалдсан  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА