2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01848

 

2025 03 12 192/ШШ2025/01848

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо толгой 4 дүгээр гудамж, 46 тоот хаягт оршин суух Боржигон овогт Ганбатын ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр байр, 223 тоот хаягт оршин суух Өлзийт овогт Даваадоржийн ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 14,085,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд 75-27 УБЕ улсын дугаартай Toyota Hiace маркийн автомашинтайгаа Баянзүрх дүүрэг, Дарь эхийн хуучин эцэст хойноос урагш чиглэлд 20-30 км/цагийн хурдтай явж байхад 999 авто угаалгаас буюу баруун талаас Toyota Prius 30 маркийн автомашин гарч ирээд дүрэм зөрчиж, миний автомашиныг мөргөсөн. Хохирлоо Ашид Билгүүн ХХК-аар үнэлүүлж, 17,585,000 төгрөг болж даатгалаас 3,500,000 төгрөг гаргуулсан бөгөөд үлдэгдэл 14,085,000 төгрөгийг Д.******* одоо болтол өгөхгүй, хохирлыг барагдуулахгүй байна. Иймд Д.*******гаас 14,085,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 4,085,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр тус тус Г.*******ад хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул баталж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 14,085,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,085,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус Г.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,085,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус Г.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 114,187.5 төгрөг, хариуцагч Д.*******гаас 114,187.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР