| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00442/И |
| Дугаар | 192/ШШ2025/01899 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01899
|
2025 03 13 |
192/ШШ2025/01899 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 47в-110 тоот хаягт оршин суух Бат овогт Доржийн ******* /регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чонофинанс ББСБ ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чонофинанс ББСБ ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Иргэн Д.******* миний бие нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чонофинанс ББСБ ХХК-ийн гаргасан 100,000,000 төгрөгийн бондыг жилийн 20.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар худалдан авсан. Чонофинанс ББСБ ХХК нь гэрээний хугацаа дуусахад бондын үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлж чадаагүй бөгөөд гэрээний хугацаа сунгах хүсэлт тавьж бондын гэрээг дахин 1 жилээр сунгасан. Ингээд сунгасан хугацаа дуусгавар болоход бондын үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлж чадаагүй. Бондын үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, хүү 19,917,382 төгрөг, ногдох алданги 59,958,691 төгрөг, нийт 179,876,073 төгрөг байна. Одоогоор Чонофинанс ББСБ ХХК-ийн ажлын байр хаагдаж, үйл ажиллагаа явуулахаа больсон бөгөөд Л.Нямсүрэн захирлын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/21 дугаар Гранд плаза цогцолборын ашиглалтын захиргааны тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн МД230122 дугаар хаалттай өрийн бичиг худалдах-худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн МД230122-01 дугаар хаалттай өрийн бичиг худалдах-худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Д.******* нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 47в-110 тоот хаягт оршин суудаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
2. Нэхэмжлэлд дурдсан Чонофинанс ББСБ ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/21 дугаар Гранд плаза цогцолборын ашиглалтын захиргааны тодорхойлолтоор тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 5 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чонофинанс ББСБ ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд /регистрийн дугаар: 5583748/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чонофинанс ББСБ ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд /регистрийн дугаар: 5583748/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР