Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 207

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч М.Мнарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц овогт М.М-т холбогдох 1711 0054 70090 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, өвөө, эмээ, 4 дүү, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-739е тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт М.М (РД:......),

нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-739е тоот хашаанд Н.Монголжингоог зодож эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, уруул, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Надаас эмчилгээний зардалд 390 гаруй мянган төгрөг нэхэмжлэхээр нь би өгсөн.” гэв.

Шүүгдэгч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 19-20 цагийн орчим би гэртээ байж байтал ээжийн ах нар хоорондоо муудалцаад эхэлсэн. Ээжийн дүү Нямдорж нь эхнэр хүүхэд хөөгөөд явуулчихлаа гээд ах нар руугаа дайраад уурлаад байсан юм. Тэгсэн манай ээж Нямдорж ахын эхнэр болох Отгон-Эрдэнэ, охин Монголжингоо нартай муудалцахад Монголжингоо нь ээжийн хагалгаа хийлгэсэн байсан бөгс рүү нь өшиглөхөөр нь би ээжийгээ өмөөрөөд Монголжингоог барьж аваад чи яагаад ээжийг өшиглөж байгаа юм бэ гэсэн. Монголжингоо миний үснээс шууд зулгаахаар нь би Монголжингоог зөрүүлээд үснээс нь зулгааж байгаад нүүрийг нь маажсан. Тэгээд бид хоёр ноцолдож зууралдаж байгаад салсан.” гэжээ.

Хохирогч Н.Монголжингоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай дүү Аялгуу чипс идээд явж байсан чинь Баасандорж ах дүүг гэрт оруулж ирж өгөөд гэртээ ид гэхээр нь хүүхдийн гар өвдөөд уйлаад байна гэхэд том хүний өөдөөс хэрэлдлээ гэхээр нь би юм хэлээгүй тэгсэн чинь ээж Отгон-Эрдэнэ гэртээ хүүхдэдээ юм идүүлж болохгүй юу гэхэд чи бас юу гээд байгаа юм бэ гэж хэлээд ээжийн толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Тэгээд цагдаа дуудаж Баасандорж ахыг өгч явуулсан. Тэгээд ээж аав хоёрын хамт орой 19 цагийн үед очоод гэрээс юмаа авч нүүх гэж очиход, цагдаад барьж өгчихөөд ямар нүүрээрээ ирсэн юм бэ гээд бид гурвыг хөөгөөд аавтай Баасандорж ах маргалдсан. Тэгээд Баасандорж ахын эхнэр Тогтохбаяр ээж бид хоёрыг түлхэж хөөгөөд хашааны гадаа гаргасан. Тэгээд хашааны үүдэнд зогсож байхад Мөнхчимэг ирээд намайг түлхэж унагаагаад зодсон. Мөнхчимэгийн дүү Намуунаа, ээж Оюунцэцэг, эмээ Нина нар нь хажуу талаас дайраад цохиод байсан. Тэд нарын үйлдлээс надад ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Мөнхчимэг миний нүүрийг маажиж хацар, уруул, дух, шанаа хэсэгт шарх үүсгэсэн. Бусад хүмүүс нь намайг маажаагүй. ...Би толгойн зураг авахуулсан, бариулж, шарлага хийлгэсэн, дусал хийлгэсэн. Нийт 400.000 орчим төгрөгний эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авмаар байна. Би Мөнхчимэг, ээж Оюунцэцэг нартай уулзаад эвлэрсэн. Миний хохирлыг барагдуулна гэсэн.” гэжээ.

Гэрч Ц.Нина мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байсан. Тус өдөр Монголжингоогийн дүү чипс идээд явж байхаар нь Баасандорж гэртээ орж ид гэснээс болж Монголжингоо Баасандорж нар маргалдсан.” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.21-ний өдрийн ¹10520 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Н.Монголжингоогийн биед дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Мнь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-739е тоот хашаанд өөрийн ээжийг өмөөрч Н.Монголжингоог зодож нүүрийг нь маажсанаас хохирогчийн биед дух, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, уруул, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Мөнхчимэг миний нүүрийг маажиж хацар, уруул, дух, шанаа хэсэгт шарх үүсгэсэн. Бусад хүмүүс нь намайг маажаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюунцэцэг, Ц.Нина, Д.Цэрэндорж нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.21-ний өдрийн ¹10520 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ц овогт М.М Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийнн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлуудыг харгалзан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч М.Мөнхчимэгийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ц овогт М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.М-т энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ