| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2316000000117 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
П.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Шүүгдэгч П.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг дээд шатны прокурор Н.Ц эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр П.Х-д холбогдох эрүүгийн 2316000000117 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт П.Х нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багт оршин суух хаягтай, ДЗ.......... регистрийн дугаартай,
2. Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х-ыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Алтангадас одонд тодорхойлж, одонг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож Л.Б-аас 265,000 төгрөгийг авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Улсын Их хурлын гишүүн Э-ийн туслах байна. Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Э-аас 211,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Г-оос 582,000 төгрөгийг шилжүүлсэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Б-аас 315,000 төгрөгийг шилжүүлсэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Б-өөс тэмдэг, үнэлэхийн үнэ 172,800 төгрөг, арга хэмжээнд зориулж 100,000 төгрөг, шагнуулах ажил бүтээсэн төлбөр 100,000 нийт 372,800 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Л.Т-аас тэмдэг, үнэмлэхийн үнэ 260,000 төгрөг, 550,000 төгрөг нийт 810,000 төгрөгийг шилжүүлэн авч хэсэг хугацааны дараа 300,000 төгрөгийг буцаан шилжүүлж нийт 510,000 хохирол учруулсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Б-аас тэмдэг, үнэмлэхийн үнэ 282,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Ц-аас тэмдэгтийн хураамж гэж 205,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Ш.У-аас тэмдэгтийн хураамж гэж 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Д-аас тэмдэгтийн хураамж гэж 357,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Г-ээс оролцооны мөнгө 162,200 төгрөг, бензиний мөнгө 240,000, 220,000 төгрөг нийт 622,200 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Э-аас тэмдэг, үнэмлэхийн үнэ 211,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “мөнгө зээлээч орой буцааж өгнө” гэх байдлаар хуурч Б.Ч-аас 250,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Э-ээс үнэмлэхийн мөнгө 82,000 төгрөг, одонгийн мөнгө 220,000 төгрөг нийт 302,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-Солонгос улс руу явах аяллын виз гаргаж өгөх гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож Г.М-аас 2023 оны 06 дугаар сард 200,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 560,000 төгрөг нийт 1,960,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,
-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.О-ээс тэмдэгтийн хураамж гэж 315,000 төгрөгийг шилжүүлж авсан,
-2023 оны 05 дугаар сард Л.Д-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж би танд “Алтангадас” одон авч өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 162,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Давтан үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн .............. сумын ......... баг ... - ... тоотод хамт архи ууж байсан Л.Д-ын Х банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үргэлжлүүлэн 17 цаг 05 минутад 40,000 төгрөг, 21 цаг 12 минутад 300,000 төгрөг, 22 цаг 36 минутад 80,000 төгрөг нийт 420,000 төгрөгийг авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О ургийн овогт П.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч П.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-ын нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-ын цагдан хоригдсон 49 хоногийг 49 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тооцож, эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан П.Х сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 49 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Шүүгдэгч П.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүйн дээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Х-ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр” нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг мөн зөрчсөн гэж үзнэ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
6. Шүүгдэгч П.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлан тогтоож шийдвэрлэжээ.
8. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
9. Харин анхан шатны шүүх шүүгдэгч П.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.
10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж тодорхойлжээ.
11. Зорчих эрхийг хязгаарлах ял нь нэг талаас нийгмээс тусгаарлахгүйгээр зарим эрхийг хязгаарлан, ажил эрхлэх, сурч боловсрох боломжийг олгож, гэр бүл, олон нийтийн дунд засарч хүмүүжих, нөгөө талаас цээрлүүлэх зорилготой.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж хуульчилжээ. Энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
13. Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүйн дээр шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлэх техникийн нөхцөл байдал бүрдээгүй байна.
14. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Х-ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна.
15. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр” нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлүүдээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Н.Ц-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Н.Ц-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ц.О
Ш.Б