| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01516/И |
| Дугаар | 192/ШШ2025/02153 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02153
| 2025 03 20 | 192/ШШ2025/02153 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Овоотын *******-******* тоот хаягт оршин суух Авжийхан овогт Дашрэнчингийн ******* /регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь Миний бие Д.******* нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Завхан аймаг, Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д малчинаар ажиллаж 1981 оны 10 дугаар сар мөн 1982,1983,1984 оны 07 дугаар сар хүртэл ажиллаад 1987 оны 10 дугаар сараас 1988,1989 оны 06 дугаар сар хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д соёл түгээгчээр ажиллаж байсан. Тэгээд 1992 оны 09 дүгээр сараас 1993-1994 оныг дуустал Завхан аймгийн Тэлмэн сумын Захиргаа, Тамгын газарт Ой хамгаалагч, Байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан. Ингээд миний бие 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бичиг баримтаа бүрдүүлэн очиход аймгийн архивын газраас дээд дурдсан он жилүүдийн ажилд орсон халагдсан тушаалууд олдоогүй учир нийгмийн даатгалын байцаагч шүүхээр орж тогтоолго гэсний дагуу ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Ингээд гэрчээр тухайн үед хамт ажиллаж байсан Ерөнхий нягтлан бодогч Шаравдомий овогтой Ичинхорол, үйлчлэгчээр ажиллаж байсан Шагдар овогтой Уранцэцэг нарыг гэрчээр тодорхойлуулсан. Иймд Д.******* миний 6 жил 9 сарын хугацааны ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/191 дугаар лавлагаа, мөн өдрийн А/190 дугаар албан тоот, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар Монгол Улсын Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаар Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар, 509 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 9*******569 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Нуур, Өгөөмөр, Баянтэгш үйлдвэр гэх бичилттэй дэвтрийн хуулбар, 1982-1984 оны хоорондох ******* дугаар данс бүртгэлийн дэвтрийн хуулбар, 1987, 1989 оны Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Нуур, Өгөөмөр, Баянтэгш үйлдвэр гэх бичилттэй дэвтрийн хуулбар, гэрч Ш.Уранцэцэг, Ш.Ичинхорол нарын гэрчийн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
2. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох Д.*******ын хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Д.******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Овоотын *******-******* тоот хаягт оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 7 дугаар тал/
5. Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчинаар, Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд соёл түгээгчээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Захиргаа, Тамгын газар-т ой хамгаалагч, байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Гэрч Ш.Уранцэцэгийн: ...Байгаль орчны байцаагчаар 1996 оноос 2001 он хүртэл хамт ажилласан. Д.******* тухайн үед янз бүрийн зүйлд орооцолдож байгаагүй. Сайн л ажилчин байсан. Тухайн байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Ичинхоролын: ...Бид нар хамтдаа ажиллаж байсан. Би насаараа Завхан аймгийн Тэлмэн суманд нягтлан бодогч хийсэн. Д.******* 1980-аад оны үед цэргээс халагдаж ирээд малчинаар ажиллаж эхэлсэн бөгөөд үүний дараа соёл түгээгчээр ажиллаж, Засаг даргын тамгын газар салбарлахад байгаль орчны байцаагчаар 2001 он хүртэл ажилласан. Тухайн байгууллагуудад хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/191 дугаар лавлагаа,
- 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар Монгол Улсын Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар,
- 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаар Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар,
- 509 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- 9*******569 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- 1981, 1987, 1989 онуудын Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-ийн Нуур, Өгөөмөр, Баянтэгш үйлдвэр гэх бичилттэй дэвтрийн хуулбар,
- 1982-1984 оны хоорондох ******* дугаар данс бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
6. Иймд, нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчинаар, Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд соёл түгээгчээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Захиргаа, Тамгын газар-т ой хамгаалагч, байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс *******.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авжийхан овогт Дашрэнчингийн ******* /регистрийн дугаар: *******/ нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчинаар, Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл-д 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд соёл түгээгчээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Захиргаа, Тамгын газар-т ой хамгаалагч, байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР