| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00386/И |
| Дугаар | 192/ШШ2025/02155 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02155
|
2025 03 20 | 192/ШШ2025/02*******5 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* наран *******-******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Должинжавын ******* /регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь ******* дугаартай цэргийн үнэмлэх болон 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ: Миний бие 1983 онд Ардын армийн 110 дугаар ангид 3 жилийн хугацаат цэргийн алба хааж 1986 онд халагдсан. 1965 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн бөгөөд төрөхдөө ээж Г.Должинжаваар овоглож, төрсний гэрчилгээ авсан ба үүний дараа 3 настай байхдаа Завхан аймгийн Цагаан хайрхан суманд аав Банзрагчийнд ирсэн. Цагаан хайрхан .суманд хүүхэд хүүхэд нас, сурагч насаа өнгөрөөж цэрэгт явахдаа Банзрагч овогтой *******аар татагдсан. Буцаж ирээд хөдөлмөрийн дэвтрээ аав Банзрагч овогтой *******аар авсан. Гэтэл төрсний гэрчилгээ Г.Должинжав овогтой байсан тул иргэний үнэмлэхээ Должинжав овогтой *******аар авсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үнэмлэх 2 овог зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй болоод байна. Иймд Банзрагч овогтой 1983 онд авсан цэргийн үнэмлэх, 1990 онд авсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Должинжав овогтой ******* мөн болохыг тогтоож өгнө үү. гэж тайлбарласан.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Г.Должинжавын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 13 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 920 дугаар цэргийн батлах үнэмлэхийн хуулбар, 307890 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, 0204781 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 483823 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 03-06/1725 дугаар Архивын Ерөнхий газрын лавлагаа, 03-06/1726 дугаар Архивын Ерөнхий газрын лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
2. Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэгч Д.*******ын хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Д.******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* наран *******-******* тоот хаягт оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
5. Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтэд дурдсан Банзрагч овогтой ******* гэж бичигдсэн ******* дугаартай цэргийн үнэмлэх болон 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь нэхэмжлэгч Должинжав овогтой ******* мөн болох нь:
- Гэрч Б.Сайнбилэгийн: Ээжийнхээ нэрээр овоглосон байж байгаад аавынхаа нэрээр овоглосон гэж ярьдаг байсан. Ах дүү нарын хүүхдүүд учраас мэдээ орсон цагаасаа эхлээд л нэгнээ таньж мэддэг болсон. Миний үеэл ах бөгөөд З.Банзрагч болон Г.Должинжав гэх хүмүүс нь эцэг, эх нь мөн юм. Тухайн үед овог нь андуурагдаад л бичигдсэн байх гэж бодож байна. Банзрагч овогтой ******* нь Должинжав овогтой ******* мөн. гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Цэнд-Аюушийн: Хүүхэд байхдаа ойр дотно байсан бөгөөд сургуульд сурч байхдаа нэг ангид сурдаг байсан. Бага ангид байхдаа 1 жил өнжиж доод ангийг маань төгссөн. Бид ах, дүүгийн хүүхдүүд бөгөөд 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах дээр бичигдсэн Банзрагч овогтой ******* нь 1965 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Должинжав овогтой ******* мөн. Одоо 60 гаруй настай болсон тул тэтгэвэрт гарах цаг нь болсон байна. Ажилласан жил нь хүрээд л одоо гарахаар болсон гэж бодож байна. гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
- Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/1726 дугаартай 1989 оны Завхан аймгийн Цагаан хайрхан сумын хүн амын тооллогын бүртгэлд Должинжав овогтой ******* гэж бичигдсэн талаарх тодорхойлолт,
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний 9819******* дугаартай паспорт, 0204781 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон 483823 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт Должинжав овогтой ******* /регистрийн дугаар: *******/ гэх нэрээрээ бүртгэгдсэн зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
6. Иймд, нэхэмжлэгч Д.******* нь Банзрагч овогтой ******* гэж бичигдсэн ******* дугаартай цэргийн үнэмлэх болон 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Должинжавын ******* /регистрийн дугаар: *******/ нь Банзрагч овогтой ******* гэж бичигдсэн ******* дугаартай цэргийн үнэмлэх болон 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР