| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01575/И |
| Дугаар | 192/ШШ2025/02561 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02561
| 2025 04 02 | 192/ШШ2025/02561 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* тоот хаягт оршин суух Их Монгол овогт Нямдаваагийн /регистрийн *******: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* *******, 13 ******* *******, ******* *******, тоот хаягт оршин суух Лагнай овогт Батаагийн /регистрийн *******: /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бид 2017 онд анх танилцаж 2020 онд хүүхэдтэй болсон. 2020 оноос 2022 оны хооронд хамтран амьдрах хугацаандаа таарч тохирохгүй үргэлж хэрүүл маргаантай байсан. 2022 оны 02 ******* сард Б. гэрээсээ явснаар хамтран амьдрахаа больсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. гэж тайлбарласан.
2. Хариуцагч Б.д 2025 оны 03 ******* сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Н.ын нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2017 онд танилцаж, 2020 оны 09 ******* сард охин Б.Амингоо төрж, хамтран амьдрах болсон. Гэрлэлтээ 2022 оны 07 ******* сард албан ёсоор батлуулсан. 2023 оны 02 ******* сард маргаан болж Н. гэрээс явж, бүх харилцаа холбоогоо надаас тасалсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Энэ хугацаанд охин маань надтай хамт амьдарсан. Иймд охин Б.Амингоог миний асрамжид үлдээж, Н.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн******* дүүргийн Их Амгалан БГБХН ӨЭМТ-ийн 2025 оны 02 ******* сарын 18-ны өдрийн 09 ******* тодорхойлолт, Нийслэлийн******* дүүргийн 77 ******* цэцэрлэгийн 2025 оны 02 ******* сарын 18-ны өдрийн 07 ******* тодорхойлолт, 0023 ******* гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0089 ******* төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 20******* оны 01 ******* сарын 03-ны өдрийн 00008 ******* эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл.
4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 1107750089 ******* төрсний бүртгэлийн лавлагаа, 110702050019 ******* иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б. гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Н. хариуцагч Б. нар нь 2017 онд танилцаж, 2022 оны 07 ******* сарын 27-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2020 оны 10 ******* сарын 01-ний өдөр охин Б.Амингоо төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0089 *******тай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 0023 *******тай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5, 6 ******* тал/
3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 ******* тал/
4. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд болох Б.Амингоо нь өнгөрсөн хугацаанд эхийн асрамжид, түүнтэй хамт өсөж, хүмүүжсэн, энэ орчиндоо ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хүүхдийн ээнэгшин дассан орчныг солих, амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл байдлыг өөрчлөх хангалттай үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн талууд хэн аль нь охин Б.Амингоог эх Б.ий асрамжид үлдээхэд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс Б.Амингоог эх Б.ий асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 ******* зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй.
6. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Н.аас тэтгэлгийг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох охин Б.Амингоог сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Зохигчдын хэн аль нь дундын өмчлөлийн маргаан байхгүй талаар мэдүүлсэн ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.7-д зааснаар хүүхдээс санал авах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
8. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн
115.2.1, 116, 118 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.1-д заасныг баримтлан Их Монгол овогт Нямдаваагийн /регистрийн *******: /, Лагнай овогт Батаагийн /регистрийн *******: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 ******* зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2020 оны 10 ******* сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Амингоо /регистрийн *******: УШ20292227/-г эх Б.ий асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1, 40 ******* зүйлийн 40.1.2-т зааснаар Их Монгол овогт ын Амингоо /регистрийн *******: УШ20292227/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Бямбанаас тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Н.д, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б. нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д, нэхэмжлэгч Н.наас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР