2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02626

 

 

 

 

 

2025 04 03 1*******/ШШ2025/02626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Ривер гарден *******-******* тоот хаягт оршин суух Бүрд овогт Батсүрэнгийн ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр хаягт оршин байрлах Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар-т холбогдуулан Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Богины ам Дүнжингарав гудамж 9 дүгээр байр, 5 тоот хаягт оршин байрлах 250 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206040304 дугаартай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хаан Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Богины ам/17050/ Дүнжингарав гудамж, 9 дүгээр байр, 1 тоот хаягт оршин байрлах 250 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206029959 дугаартай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаартай магадлалаар Б.*******ас 3,388,767,794 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 17,101,789 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн дээрх шийдвэрээр хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хасуу цамхаг ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206029959 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав 9 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай орон сууц, Б.Энхмандалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав ******* дүгээр байр, 5 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай орон сууцыг албан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 3,388,767,794 төгрөг гаргуулж Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2023 оны ******* дүгээр сарын 21-ний өдөр 183/ГХ2023/01810 дугаар гүйцэтгэх хуудас олгосон. Гүйцэтгэх баримт бичигт заасан барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор Банкны төлбөр барагдуулах газрын Хан-Уул дүүргийн 215 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Өлзийгэрэлийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/62 тоот тогтоолоор барьцаалсан Хасуу цамхаг ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206029959 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав 9 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Хаан-Үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Мөн Хасуу цамхаг ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206040304 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав 9 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Гэтэл томилогдсон шинжээч Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК, түүнийг төлөөлж үнэлгээчин Б.Батзаяа үнэлгээ хийсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6.1-д хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан тухай төлбөр төлөгчид танилцуулаагүй. Мөн Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолт шийдвэр гүйцэтгэлийн материалд байхгүй. Мөн шинжээчээр томилсон этгээд нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2 дахь хуудаст хөрөнгийн байдалтай 2024 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр танилцсан байж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээ хийсэн,тайлан гаргасан гэж байгаа нь үнэлгээг хэзээ, хэрхэн хийсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Мөн үнэлгээний зах зээлийн хандлага, ашигласан мэдээллүүдийг харахад www.1212.mn, www.unegui.mn, www.facebook.com гэх сайтуудаас хэтрээгүй, мөн хямд орон сууцыг ашигласан байна. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ9515100009 дүгээр барьцаат батлан даалтын гэрээнд уг үл хөдлөх хөрөнгийн харилцан тохирсон үнэлгээг 250,000 ам.доллар буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны долларын ханшаар тооцвол 845,280,000 төгрөг гэж тохиролцсон. 2015 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ хэд дахин нэмэгдсэн байхад 505,670,598 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээг санаатайгаар бууруулсан гэж үзэж байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, ирээдүйд өсөн нэмэгдэх үр ашиг, ач холбогдлыг орхигдуулсан, үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн талбай, чанарын талаар хэмжилт хийгээгүй зэрэг эргэлзээтэй, алдаатай үнэлгээ тогтоосон байгаа нь хөрөнгийн үнэлгээ бодитой тогтоох үйл явцыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3, 8.3.9-д заасан шаардлагад дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр шинжээч нь хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлээгүй. Томилогдсон шинжээч Хаан-үнэлгээ ХХК, түүнийг төлөөлж үнэлгээчин Д.Гантулга үнэлгээ хийсэн. Тухайн үнэлгээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6.1-д хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан тухай төлбөр төлөгчид танилцуулаагүй. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуульд нийцүүлэн баталсан, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр тушаалыг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн үнэлгээний зах зээлийн хандлага, ашигласан материалыг харахад www.1212.mn, www.unegui.mn, www.facebook.com гэх мэт сайтыг ашигласан, мөн www.unegui.mn-ээс хамгийн хямд үнэтэй орон сууцны мэдээллийг ашиглаж уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ9515100009 дүгээр барьцаат батлан даалтын гэрээнд уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 250,000 ам.доллар буюу 845,280,000 төгрөгөөр үнэлсэн байхад тухайн эд хөрөнгийг үнэгүйдүүлж 539,064,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хан-Уул дүүргийн 215 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Өлзийгэрэлийн 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн 9/62 тоот тогтоолоор томилогдсон шинжээч болох Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 9 дүгээр байр, 5 тоотод байрлах 250 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206040304 дугаартай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 01/79 дүгээр үнэлгээ, мөн Хаан-үнэлгээ ХХК-ийн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам /17050/, Дүнжингарав гудамж, 9 дүгээр байр, 1 тоотод байрлах 250 м.кв талбайтай, Ү-2206029959 улсын бүртгэлийн дугаартай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Б.*******ас 3,388,767,794 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүссэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш төлбөрөө төлөхийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураасан. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.******* 3 тэрбум төгрөгөөр, эд хөрөнгийн өмлөгч Хасу цамхаг ХХК-аас 3 тэрбум төгрөгийн үнийн санал гаргасныг Голомт банк ХК хүлээн зөвшөөрөөгүй учраас шинжээч томилсон. Шинжээчээр Хаан-үнэлгээ ХХК, Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК нарыг томилсон. Тус компаниуд хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гаргасан. Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн гэрчилгээ нь хуулийн дагуу бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон, шинэчлэн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүйгээр гэрчилгээг олгожээ. Үнэлгээчин үнэлгээгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалыг хангаж хөрөнгийн үнэлгээний тайланг манай байгууллагад ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0751 дугаар нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/4676 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/62 дугаар шинжээч томилох тухай тогтоол, эрх үүрэг тайлбарласан баримт, хууль сануулсан тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24360081 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/63 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлангийн гэрэл зургийн үзүүлэлт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/64 дугаар хариуцагчаас олгосон итгэмжлэл, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, 2023 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 183/ГХ202301810 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24360081 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24360081/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хамт, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24360081/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хамт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1027 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24360081/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24360081/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/4365 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хасуу цамхаг ХХК-ийн тайлбар, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэлийн хуулбар, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/63 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Хаан-Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 150120******* дугаар хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын хуулбар, 000183755 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хасуу цамхаг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаар Хаан-Үнэлгээ ХХК-ийн шинжээч томилох тухай захирлын тушаалын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/62 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 дугаар итгэмжлэлийн хуулбар, 000269461 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 202006003 дугаар хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 дугаар баримтын хуулбар, Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/24 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/4674 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/4675 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/4676 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/61 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040304 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж 9 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029959 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам/17050/ Дүнжингарав гудамж, 9 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хаан Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл /гомдол/ гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон тогтоолдоо хувийн тэмдгээ дарж баталгаажуулаагүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээдийг шинжээчээр томилсон, гэрээгүй этгээдээр хөрөнгийг үнэлүүлсэн, хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн нь хууль зөрчсөн гэж тус тус тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, хувийн тэмдгээ дарсан, шинжээч хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөлтэй байсан, зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон гэж тайлбарласан.

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01737 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаартай магадлалаар Б.*******ас 3,388,767,794 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр, болон шүүхийн 2023 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 183/ГХ2023/01810 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24360081 дугаартай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

5. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24360081/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24360081/06 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоонд хүрээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/63, 9/62 дугаартай тогтоолуудаар Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК, Хаан Үнэлгээ ХХК нарыг шинжээчээр томилсон байна. /Хавтаст хэргийн 134, 164 дүгээр тал/

7. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчид нь төлбөрт хураагдсан дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

8. Үнэлгээг хийсэн шинжээч Д.Гантулга нь 150120******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, хуулийн этгээд болох Хаан Үнэлгээ ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас авсан байна. /хавтаст хэргийн 150-153, 160 дугаар тал/

9. Мөн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам Дүнжингарав гудамж 9 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээч Б.Батзаяа нь 202006003 дугаартай хөрөнгө үнэлэх эрхийн гэрчилгээг эзэмшдэг ба хуулийн этгээдийн хувьд мөн хөрөнгө үнэлэх үйл ажиллагаа явуулах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хавтаст хэргийн 165-168 дугаар тал/

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэхээр заажээ. Шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо шинжилгээний төрөл болон хөрөнгийн шинж чанараас хамаарч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан  2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А264, А154 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ын 3.1.2-т заасан судалгааны арга зүйг ашигласан нь зөв байна. Иймд зах зээлийн үнийг тогтоож чадаагүй гэх төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

*******. Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/62 болон 9/63 дугаартай тогтоолуудад заасан этгээд хөрөнгийг үнэлсэн байх тул гэрээгүй этгээдээр шинжилгээ хийлгэсэн гэх төлбөр төлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

12. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгчийн хувийн тэмдэг нь баталгааны шинж чанартай тул шийдвэр гүйцэтгэх тухай тогтоолд хувийн тэмдэг дарагдаагүй гэх үндэслэлээр тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох боломжгүй байна.

13. Дээр дурдсанаар хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хөрөнгийн үнэлгээ хийсэн Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК, Хаан Үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох өөр бусад үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэмээн тодорхойлсон нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод чиг үүрэг, зохион байгуулалтыг мэдээгүйтэй холбоотой байх ба шүүх нэхэмжлэлийн хувийг Банкны төлбөр барагдуулах газарт гардуулж өгсөн, тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэтгэлцсэн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар энэ төрлийн гомдолд 140,400 төгрөгийн тэмдэгтийн хураамж авахаар хуульчилсан тул нэхэмжлэгчээс 140,400 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040304 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамжны 9 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай хөрөнгө, эрэхийн улсын бүртгэлийн Ү-2206029959 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богины ам/17050/ Дүнжингарав гудамж, 9 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР