2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/02957

 

 

 

 

 

2025 04 15

1*******2/ШШ2025/02*******5*******

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* тоот хаягт оршин суух Хатигин овогт Цэвэлмаагийн /регистрийн *******: ЦБ86110**************3/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул *******, 21 ******* *******, Төгс орчин 1-1 хотхон, 286в тоот өөрийн оффис хаягт оршин *******лах Төгс прогресс ХХК /регистрийн *******: 5404061/-д холбогдох,  

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 ******* сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 ******* сарын 1*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамжийг газар /хуучин нэрээр, цаашид сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 ******* *******ны нутагт орших өөрийн эзэмшлийн 3,000 м.кв газар дээрээ Төгс прогресс ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 ******* сарын 31-ний өдрийн 2020/253 *******тай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ" байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт 20******* айлын орон сууцны барилгыг Төгc прогресс ХХК барьж, үүнээс 84 айлын орон сууцыг манай агентлагийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалга аван орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, 2020/253 ******* гэрээний 2.2-т "84 албан хаагчийн сонгосон орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр орон сууц захиалан бариулах, 40 автомашины дулаан зогсоолыг 14,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна" гэж заасан. Нэхэмжлэлд энэхүү гэрээг нотлох баримтаар хавсаргасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь 2021 онд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч Төгс прогресс ХХК-тай байгуулж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөг буюу нийт *******2,000,000 төгрөг гэж тохиролцон гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч Төгс прогресс ХХК-д гэрээний төлбөрийг тухай бүр шилжүүлж, төлбөр төлөх үүргийн ямар нэгэн зөрчилгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2.1-т урьдчилгаа төлбөр 30 хувь, 2.2.2-т "карказ дүүргэлт хийгдэж дуусмагц нийт төлбөрийн 20 хувь, 2.2.3-т "******* ашиглалтад орж, байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын дугнэлт гарсны дараа үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлнө" гэж тохиролцсон байдаг. Миний бие гэрээний нийт төлбөр болох *******2,000,000 төгрөгийг 100 хувь урьдчилан бүрэн төлсөн. Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн учраас захиалсан орон сууцаа хүлээж авах, орон сууцандаа орохоор хэдэн жил хүлээж байсан боловч 2024 оны 03 ******* сараас эхлэн орон сууцны босох өртөгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт орсон, 1м.кв-ын босох өртөг 2,20*******,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцална гэсэн мэдэгдлийг өгч эхэлсэн. Орон сууц захиалан бариулах гэрээ бодон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд "гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2021 оны 4 ******* улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулна" гэж тохиролцсон байдаг. Гэтэл Төгс прогресс ХХК нь өөрөө хүсэлт гаргаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай уулзаж тохиролцон, хамтран ажиллах гэрээнд 2021 оны 0******* ******* сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, "2021 оны 4 ******* улиралд" гэснийг "2022 оны 3 ******* улиралд" гэж өөрчилсөн байсан. Гэвч барилгыг 2022 оны 3 ******* улиралд барьж дуусгана гэх үүргээ бас биелүүлж чадалгүй, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүсэлт гаргаж, хамтран ажиллах гэрээнд 2024 оны 02 ******* сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг "2024 оны 2 ******* улиралд" гэж дахин өөрчилсөн байна. Ийнхүү барилгыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрчлөхдөө нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулж байгаагүй төдийгүй энэ талаар бидэнтэй хэлэлцэж тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч би гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн хэдий ч орон сууцаа хүлээж авах эсэх нь мэдэгдэхгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөөд байна. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд гүйцэтгэгч нь "Гүйцэтгэгч барилгын ажлыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм, дүрмийн дагуу энэхүү гэрээнд заасан материалаар эрхийн болон биет байдлын доголдолгүй орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэх өгөх", "Орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, өмчлөх эрхтэй холбогдсон бичиг баримтыг түүнд гаргаж өгөх" үүрэгтэй гэж заасан заалтыг үндэслэн, мөн Иргэний хуулийн 343.1-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ", 343.2-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна", 343.3-т "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ", мөн 350.1.6-т гүйцэтгэгч нь "захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх" үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц. нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Төгс прогресс ХХК-ийн барьж байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхоны 1218/1-ийн ******* давхар, 45 тоот хаягт *******лах *******2 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Миний бие уг гэрээг Төгс прогресс ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн байгуулах болсон тул уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үр дагаврыг бүрэн ухамсарлаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж тэмдэгтийн хураамж болон гэрээний эх хувь баримтуудыг буцаан гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Төгс прогресс ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Миний бие Төгс прогресс ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ шинэчлэн байгуулах болсон тул уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 ******* зүйлийн *******4.2, *******5 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ц.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Төгс прогресс ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.4, *******4 ******* зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51*******,*******50 төгрөгөөс 258,**************5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/100200100*******41/-аас 258,**************5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 ******* зүйлийн *******4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР