2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03499

 

 

 

2025 04 29

 

 

192/ШШ2025/03499

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт оршин суух Бух замба овогт Гарамсэдийн /регистрийн *******: ФВ8*******042201/-ын нэхэмжлэлтэй,

Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г. нь талийгаач Л.Сайнбаяртай 2005 онд танилцаж, 200 оноос 2024 оныг хүртэлх хугацаанд 3 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байсан. Бид гэрлэлтийн батлахгүй байсан тул бидний том буюу анхны хүүхэд З.Ганчимэг нь Л.Сайнбаяраар овоглоогүй. Иймд охин З.Ганчимэгийн эцэг нь Л.Сайнбаяр мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г. нь Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Сайнбаяр болох нөхөр маань нас барж өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжид орохын тулд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ том охин З.Ганчимэг нь Л.Сайнбаярын хүүхэд биш учраас шүүх шинжилгээнд орж эцэг тогтоолгохоос татгалзаж байна. Эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул иргэний хэргийг хааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь ...том охин З.Ганчимэг нь Л.Сайнбаярын хүүхэд биш учраас эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.ын нэхэмжлэлтэй хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.4, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/100200100941/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР