| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03060/И |
| Дугаар | 192/ШШ2025/03503 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/03503
2025 04 29 192/ШШ2025/03503
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан банк цамхаг хаягт оршин байрлах Хаан банк ХК /регистрийн дугаар: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 7 дугаар гудамж, *******-1 тоот хаягт оршин суух Ашидмөнх овогт Будаадоржийн ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,204,728.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, Ц.Мөнхжаргал нар нь Хаан Банк ХК-ийн Ард тооцооны төвтэй 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201843495029 тоот зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг жилийн 19,2 хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201843495029 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр БГХ/201843495029 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201843495029 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,824,446 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,594,002 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,155 төгрөг нийт 14,419,602 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.*******, Ц.Мөнхжаргал нараас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 9,175,554.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,668,660.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,322,513.41 төгрөг, нотариатын зардалд 38,000 төгрөг, нийт 21,204,728.74 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Б.******* нь Хаан банкны нэхэмжилсэн 21,204,728.74 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 15,704,728.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,204,728.74 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 15,704,728.74 төгрөгийг тус тус Хаан банк ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 15,704,728.74 төгрөгийг тус тус Хаан банк ХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /100200100941/-аас 132,000 төгрөг, хариуцагч Б.******* нараас 132,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР