2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03508

 

20 04 29 *******2/ШШ20/03508

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ************** ******* *******, тоот хаягт оршин суух Хунтайж овогт Омбодын /регистрийн : /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, тоот хаягт оршин суух Боржигон овогт Авдалхааны /регистрийн : ХА9122208/-т холбогдох,

 

9,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. миний бие нь А. гэх эмчээр 2018 оны 08 сард бариа засал хийлгэж байсан бөгөөд миний хажууд А. эмч хүнтэй утсаар ярихыг нь сонссон юм. Тэгэхэд нэг хүнтэй Солонгос хүн явуулах талаар ярьж байсан бөгөөд миний бие тухайн үед сонирхож асуусан юм. Солонгос руу эмнэлгийн шугамаар хүн явуулж байгаа эмчийн туслахаар залуучуудыг гаргаж байна гэж байсан. Тухайн үед өөрийн хүүгээ*******2 ангиа төгссөн манай хүүг явуулж болох уу гэж асуухад А. эмч болно гэж хэлсэн юм. Маргааш нь хүү Б.Намхайдоржийн гадаад пасспортыг 5,475,000 төгрөгтэй хамт өгсөн юм. Энэ мөнгөөр хүүг гаргаж өгнө гэж тохиролцсон юм. Мөнгөө дансаар шилжүүлсэн юм. Мөнгөө авснаас хойш******* сарын дараа А. эмчтэй уулзахад Солонгос явуулсан хүмүүс маань харлаад байна дахиж хүн гаргах боломжгүй боллоо. Өөр гарцаар Солонгос явах боломж байна та яах юм гэж надаас асуусан юм.******* жилийн гэрээгээр Солонгосын Чежү арал руу гаргах боломжтой боллоо гэж хэлсэн. Би тэр үед дахин хүүгээ болон өөрийгөө мөн өөрийн төрсөн дүү О.Батцогт, хүргэн н Золбаяр нартай хамт 4 хүн явуулж болох уу гэж хэлэхэд А. эмч болно гэж хэлсэн юм. Тэгээд эхлээд танай хүүг явуулахдаа өмнө авсан мөнгөөр нь та гурвыг явуулахад нэг хүний*******0,00,000 төгрөгөөр явуулна гэж хэлсэн юм. Ингээд миний бие 3 хүний мөнгө урьдчилгаа*******1,970,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн юм. Тэр үед миний бие өөрийн хамаатан болон найз нөхөддөө Чежү******* жилийн гэрээгээр явах талаар хэлсэн бөгөөд ээжийн төрсөн дүүгийн хүүхэд Б.Отгонбаяр, Б.Батаа, хамт наймаа хийдэг хүний хамаатан болох Д.Лхагвабаяр, Ч.Батхуяг, Ц.Оюунчимэг, Э.Саруул, Г.Тэмүүлэн нарын 7 хүн нийт*******1 хүнийг А. эмчид хэлж Солонгос явуулахаар болж тэдний өмнөөс бүх мөнгийг А. эмчид дансаар өөрөө төлсөн юм. А. эмчийн данс руу нийт 90,055,000 төгрөгийг дансаар бэлнээр ,345,000 төгрөг, нийт 9,0,000 төгрөгийг төлсөн юм. Энэ мөнгийг 2018 оны 08 сарын 29-ний өдрөөс 2018 оны*******1 ******* сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд А. эмчид өгсөн бөгөөд миний бие нь өөрийн*******0 хүнийг аваад Бээжин рүү очсон юм. Бээжингээс цааш Чежү рүү 8 хүн ниссэн бөгөөд хил нэвтэрч чадаагүй буцаж ирсэн юм. Хил нэвтэрч чадаагүй шалтгаан нь тосож авах батлан даах хүн байгаагүй гэж хэлсэн ом. Миний бие нь А. эмчид итгэж 9,0,000 төгрөгөө бэлнээр өгч хохирсон бөгөөд цагдаагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргалын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 21 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Эрүүгийн журмаар******* жил гаруй хугацаанд шалгасан юм. Прокурорын тогтоолд зааснаар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлэхийг заасан байдаг юм. А. эмч цааш өөр хүнд миний мөнгийг өгсөн гэж хэлдэг ч миний бие өөрийн мөнгөө А. эмчид итгэж их хэмжээний мөнгөө өгч хохирсон учраас хариуцагч А.ээс 9,0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчтай тохирсны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 37,0,000 төгрөгөөр багасгаж, 59,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дансанд 20 оны 04 ******* сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх ,000,000 төгрөгийг 20 оны 05 сарын 30-ны өдрөөс 202 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хуанлийн******* жил 3 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөрт багтааж тэнцүү төлөлтөөр буюу 3,00,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5037057823 тоот харилцах дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О. нь хариуцагч А.т холбогдуулан 9,0,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь 20 оны 04 ******* сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.д төлсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 37,0,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх ,000,000 төгрөгийг хариуцагч 20 оны 05 сарын 30-ны өдрөөс 202 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хуанлийн******* жил 3 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөрт багтааж тэнцүү төлөлтөөр буюу 3,00,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5037057823 тоот харилцах дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******23 зүйлийн*******23.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч А. нь 20 оны 04 ******* сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.д төлсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 37,0,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх ,000,000 төгрөгийг хариуцагч 20 оны 05 сарын 30-ны өдрөөс 202 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хуанлийн******* жил 3 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөрт багтааж тэнцүү төлөлтөөр буюу 3,00,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5037057823 тоот харилцах дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.4, 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /100200900941/-аас 3*******,975 төгрөг, хариуцагч А.ээс 3*******,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР