| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03857/И |
| Дугаар | 192/ШШ2025/03617 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03617
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 03 ******* хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффис хаягт оршин *******лах Хаан банк ХК /регистрийн *******: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Болдоогийн /регистрийн *******: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 41,365,700.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь нэхэмжлэгч Хаан банк ХК-тай 2023 оны 12 ******* сарын 07-ны өдөр ЗГ/5*******83380 тоот зээлийн гэрээ байгуулж *******,683,552.60 төгрөгийг, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 12 ******* сарын 07-ны өдөр БГХ/*******83380 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,719,5*******.95 төгрөг, зээлийн хүү 3,230,526.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,088.28 төгрөг, нийт 7,954,128.8 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 267 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 ******* зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох болоод эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэч нь зээлийн гэрээ зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 35,630,486.05 төгрөг, зээлийн хүүд 5,5*******,981.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 221,232.27 төгрөг, нийт 41,365,700.02 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Б. нь Хаан банкны нэхэмжилсэн 41,365,700.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сар бүрийн 25-ны өдрийн дотор 5 сарын хугацаанд 8,273,140.04 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,365,700.02 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүрийн 25-ны өдрийн дотор 5 сарын хугацаанд 8,273,140.04 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүрийн 25-ны өдрийн дотор 5 сарын хугацаанд 8,273,140.04 төгрөгөөр Хаан банк ХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /100200100941/-аас 182,500 төгрөг, хариуцагч Б.гээс 182,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР