2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/03651

 

 

 

202 0 02 192/ШШ202/0*******1

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* *******лол, , тоот хаягт оршин суух Ихийн овогт Гүндэгмаагийн /регистрийн *******: УО092**************0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, сум ******* баг, Хар ус ******* , 4 тоот хаягт оршин суух Монгол овогт Энхсайханы /регистрийн *******: ТА092*******1/-д холбогдох,

 

Гэм хорын хохирлын төлбөрт 4,*******4,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.цэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 202 оны ******* ******* сарын 21-ний өдөр Баянзүрх *******, 1******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах "Тэмүүжин өрлөг" сургуулийн 9а ангид хариуцагч Э. нь нэхэмжлэгч Г.ийн баруун чихэн тус газар нэг удаа өшиглөж, нүд орчимд нэг удаа цохисны улмаас хамрын яс хугарч, баруун доод зовхинд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн. Энэхүү гэмтлийг Шүүх шинжилгээний байгууллагаас хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн тул Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.******* ******* зүйлд зааснаар зүйлчлэн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоосон бөгөөд Э. нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.ийн хамрын таславч мурийсан, хамрын баруун талын яс хугарлын гэмтлийг хагалгаа хийж байж бүрэн эдгэрнэ. Гэхдээ тус хагалгааг насанд хүрээгүй хүнд хийдэггүй учраас насанд хүрсний дараа хийлгэх боломжтой гэж эмч нар зөвлөсөн. Г.ийн биед учирсан гэмтлийн улмаас одоогоор 744,400 төгрөгийн зардал гарсан ба хамрын ясанд хийлгэх хагалгааны зардал Сонгодоо, ЭМЖЖК зэрэг эмнэлгүүдийн одоогийн дундаж ханш ,899,400 төгрөг байна. Улсын дээд шүүхийн 202 оны 07 ******* сарын 0-ны өдөр баталсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-д хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлснээс *******,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан ба уг журмын ******* зүйлийн .******* дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг "Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл"-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд хариуцагч Э. түүний хууль ёсны төлөөлөгч Т.цэцэг нараас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлж одоогийн байдлаар гарсан бодит зардал 744,400 төгрөг, ирээдүйд хамрын ясанд хийлгэх хагалгааны зардалд ,899,400 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7,144,00 төгрөг, нийт 11,788,00 төгрөгийг гаргуулж бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Г.ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа би хариуцагч Э.ийн хууль ёсны төлөөлөгч Т.цэцэгтэй харилцан тохиролцож Э.ээс нэхэмжилсэн 11,788,00 төгрөгийн ,788,00 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******,000,000 төгрөгийг Э. болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.цэцэг нараас авахаар тохиролцлоо. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Э.эд холбогдуулан гэм хорын хохирлын төлбөрт 11,788,00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг эвлэрлийн гэрээний хамт ирүүлсэн байна.

 

. Зохигчдын эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* ******* зүйлийн 10*******. ******* зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.эд холбогдох гэм хорын хохирлын төлбөрт 11,788,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ,788,00 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******,000,000 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.цэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаад төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.ХИШИГБААТАР

 

ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ