| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00308/И |
| Дугаар | 317/ШШ2025/00646 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00646
2025 05 ** **7/ШШ2025/00646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **************тоот хаягт оршин суух, Б овогт Сын Г /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач Х овогт Хын Иг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Г шүүхэд эцэг тогтоолгох хүсэлтийг гаргасан бөгөөд, дараах байдлаар хүсэлтийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
Сын Г миний бие **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр У хот, хоёрдугаар төрөхөд төрсөн. Миний төрсөн эцэг болон эх нар маань гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас тухайн үед төрсний гэрчилгээгээ ээж Н.Аээр овоглосон юм. Өөрийн төрсөн эцэг Хын Игээр овоглох гэхэд аав, ээж хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Ээж Н.А нь миний хойд эцэг болох Саар намайг овоглосон юм. Миний төрсөн эцэг Х.И нь 20** оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар буюу цус харваад нас барсан. Би аавынхаа төрсөн ганц хүү юм. Би төрсөн эцэг Х.Итэй байнгын холбоотой, нас барах хүртэл нь харж хандаж байсан. Миний аав У хот, С дүүрэг, ***** дугаар хороо, бэлхийн ***** гудамж, ***** тоотод амьдарч байсан. Аав Х.Иг нас барахаас өмнө өөрийн эцгийн нэрээр овгоо солих талаар ярилцаж байсан боловч зуурдаар гэнэт нас барсан тул эцгийн нэрээ сольж чадаагүй. С.Г би аав Х.Игийнхээ ганц хүүхэд, түүний үргэлжлэл нь бөгөөд одоо өөрийн төрсөн эцгээрээ овоглож, цаашлаад аавынхаа эд хөрөнгийг өвлөн авч, гал голомтыг авах хүсэлтэй байгаа юм. Гэтэл эцгийн нэр өөр байгаа тул аав Х.Игийн эд хөрөнгийг өвлөн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Х овогтой Хын И /рд:****/-г С.Г миний төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
1.1.Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд доорх тайлбарыг гаргасан.
Үүнд: Миний бие **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн. Намайг бага байхад ээж, аав маань салсан юм. Тухайн үед би цэцэрлэгт байсан санагдаж байна. Улмаар би, эгчийнхээ хамт аавтайгаа амьдрах болсон. Намайг 1 дүгээр ангид ордог жилийн намар ээж маань ирж, эгч бид хоёрыг аваад явсан. Аав маань тээврийн жолооч байсан тул тухайн үед тээвэрт явчихсан байсан. Ингээд миний овог нэрийг С буюу хойд эцгийн нэрээр овоглосон. Манай эхнэр юм үздэг хүн байдаг ба намайг ...овог нэрээ зөвтгөхгүй бол хувь заяа нь буруу замаар явж байна... гэж хэлсэн. Тийм учраас би овог нэрээ зөвтгөхөөр /эцэг тогтоолгохоор/ шүүхэд хүсэлт гаргасан. Мөн би арван жилд байхдаа паспорт авахдаа дур мэдээд Б гэдэг овог авсан. Манайхан дунд Б гэдэг овогтой хүн байдаггүй юм байна лээ. Манай эгч гэхэд С гэх овогтой. Миний төрсөн аавыг Х овогт Хын И гэх хүн байдаг. Аав маань өөрийнхөө ээжээр овоглосон юм билээ. Би одоо гурван хүүхэдтэй, цаашдаа ураг удмынхаа нэрийг зөв авч явъя гэж бодож байна. Манай аав Д аймгийн Л суманд төрсөн. Манай ургийн бичээс /ном/ одоо тус аймагт байдаг. Би аавынхаа хувьд ганц хүү нь өөр хүүгүй, миний дээр Б гэх эгч маань байдаг. Бидний хамгийн бага дүү Н маань 1979 онд төрсөн бас өөр овогтой, түүнийг өөр айлд өргүүлсэн. Одоо Д аймгийн Л суманд амьдарч байгаа. Манай эцэгт бид 3-аас өөр хүүхэд байхгүй. Манай аавтай цуг амьдардаг байсан хөгшнийг Б гэдэг нь аавыг нас барахаас 3 жилийн өмнө нас барсан. Намайг 1 дүгээр ангид байхад ээж авч явсан боловч зуныхаа амралтаар байнга би аав дээрээ очдог байсан. Мөн өвлийн амралтаараа аав дээрээ гүйгээд очдог байсан. Иймд талийгаач Хын Иг Сын Г миний төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан. Үүнд:
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х овогт Хын Игийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, С.Гын эх Н.Аийн шүүхэд гаргасан тодорхойлолт, Аийн Гын төрсний бүртгэлийн лавлагаа, Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025.04.07-ны өдрийн ***/**** тоот албан бичиг, Дийн Иийн шүүхэд гаргасан тодорхойлолт, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчээр Д.И, Н.А, С.Б нарыг асууж авсан тэмдэглэл, С.Б, Н.А, Д.И нарын иргэний үнэмлэхийн лавлагаанууд, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.07-ны өдрийн 27/*** тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ИУБ**(Б) Биеийн давхцахгүй өгөгдөл С.Гын хурууны хээний 2020.**.30, 2010.09.10-ны өдрийн бүртгэлийн маягт, Овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-** (Б) маягт, Паспорт авах өргөдөл болон Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (Б) маягтууд, Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15, БНМАУ-ын хүн амын регистрийн карт №** ХААТР-1 (А) маягт, Төрөгсдийг бүртгэх анкет №**, Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх С.Гын хүсэлт, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаа, Х овогт Н Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн С.Гын ХААТР-**, ХААТР-**, ХААТР-1 маягт, биеийн давхцалгүй өгөгдөл хурууны хээний лавлагаа, овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас, С.Гын иргэний үнэмлэх авах өргөдөл, Н.А, С.Г нарын төрөл садангийн лавлагаа, С.Бгийн биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл, С.Бгийн ХААТР-1 маягт, Биеийн давхцахгүй өгөгдөл С.Бгийн хурууны хээний 2019.09.10, 2010.10.24-ний өдрийн бүртгэлийн маягтууд, БНМАУ-ын хүн амын регистрийн карт №*** ХААТР-1 (Б) маягт, Паспорт авах өргөдөл болон Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (Б) маягтууд, Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 (Б) маягт, Төрөгсдийг бүртгэх анкет № ***, Н.Аийн паспорт авах өргөдөл Маягт №1, БНМАУ-ын хүн амын регистрийн карт № *** ХААТР-1 (Б) маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (Б) маягтууд тус тус байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.Г нь талийгаач Хын Иг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүрээнд талийгаач Хын Иг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
3.Нэхэмжлэгч С.Г хүсэлтийн үндэслэлээ ...талийгаач Х.Иг амьд сэрүүн байх үед байнгын харилцаа холбоотой, ирж очин байсан. Хадам эцэг Саар овоглосон боловч миний эцэг Х.И юм. Иймээс нас барагч Хын Иг өөрийн төрсөн эцэг болохыг тогтоолгоно гэж тодорхойлон тайлбарлаж байна.
4.Хэргийн 54 дүгээр талд авагдсан Төрөгсдийг бүртгэх анкет №** гэх бичгийн баримтад 1.Хүүхдийн тодорхойлолт гэх хэсэгт овог А, нэр Г , эрэгтэй, халх, **** он ** сар 10-ны өдөр төрсөн, 2-р төрх газар гэж, 2.Эцэг, эхийн тодорхойлолт гэх хэсгийн эцгийн овог, нэр, төрсөн он, нас, яс үндэс хэсэгт - /хасах зураас тавигдсан/, эхийн овог Н, нэр А, 1952 24, халх гэж тус тус бичигдэж бүртгүүлсэн хүний гарын үсэг хэсэгт И гарын үсэг зурсан байна.
4.1.Мөн хэргийн 6 дугаар талд төрсний бүртгэлийн лавлагаа авагдсан ба уг лавлагаанд Эцэг/эх/-ийн нэр А, эцгийн мэдээлэл хэсэгт огт юм бичигдээгүй хоосон, Эхийн нэр хэсэгт Н, өөрийн нэр А гэж бичигдэж, **** оны ** дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Гыг эх Аээр овоглон У, С дүүргийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн ** дүгээрт, **** оны 03 дугаар сарын **-ний өдөр бүртгүүлсэн тухай үйл баримт тогтоогдож байна.
4.2.Мөн хэргийн 7 дугаар талд авагдсан Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийн лавлагаанд овог Б, эцгийн нэр С, өөрийн нэр Г , өөрчлөхийн өмнөх мэдээлэл хэсэгт овог Х, эцэг/эх/-ийн нэр А, өөрийн нэр Г гэж, нэхэмжлэгчийг эцэг Саар овоглон Төв, Заамар сумын иргэний бүртгэлийн 9 дүгээрт **** оны ** дүгээр сарын **-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Эдгээр лавлагаанд нэхэмжлэгчийн төрсөн эцэг/эх/-ийг анх А гэж, сүүлд өөрчилж С гэж тодорхойлсон захиргааны бүртгэл хүчин төгөлдөр байгааг нэхэмжлэгч С.Г үгүйсгээгүй.
5.Хын И 20** оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан талаар үйл баримт нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./хх 4/
6.Хын И нас барснаар, Хын И нь Гын эх Н /Н/-н Атэй эр, эмийн харилцаатай байсны улмаас Г төрсөн үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.3 дахь хэсэгт зааснаар дээрх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж... гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Г нь зорилгыг эцгээрээ овоглох, түүний үлдээсэн эд хөрөнгийг өвлөн авч, гал голомтыг авах гэж тодорхойлж байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж тодорхойлжээ.
9.Хын И нь нэхэмжлэгч Гын эх Н /Н/-н Атэй эр, эмийн харилцаатай байсны улмаас Г төрсөн үйл явдлыг тогтооход С.Г нь Х.Итэй эцэг, хүүхдийн харилцаа /амин хувийн харилцаа/-тай буюу эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх үр дагавартай байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдал нь С.Г , Х.И нарын эцэг, хүүхдийн хоорондын харилцаа бодитойгоор үүсэхэд шууд хамаарах үйл явдал буюу тухайн үйл явдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь С.Г , Х.И хоёрын хооронд эцэг, хүүхдийн бодит харилцаа /амин хувийн харилцаа/ үүсэх хууль зүйн үр дагаврыг үүсгэхээр байна.
10.Хүүхэд эцгийн нэрийг авах асуудал нь Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаагаар зохицуулагдсан, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч, өвлөх эрх нь гэр бүлийн харилцаанд үндэслэдэг буюу гэр бүлийн гишүүний харилцаатай байдалд үндэслэж үүсдэг хоёрдогч харилцаа юм.
Тодруулбал, Эцэг, хүүхдийн хоорондын харилцаатай тохиолдолд л эцгийн нэрийг авах буюу эцгээрээ овоглох эрхтэй бөгөөд эцэг нь нас барснаар хүүхэд нь хуульд зааснаар өвлөх эрхтэй болдог хуулийн зохицуулалттай.
11.Нэхэмжлэгч С.Гын шүүхэд гаргасан, Хын Иг өөрийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлага нь эцэг хүүхдийн хоорондын харилцаагаа үүсгэх хууль зүйн үр дагаврыг шаардсан шаардлага байна.
12.Эцэг болон хүүхдийн хэн нэг нь нас барснаар эцэг, хүүхдийн хоорондын харилцаа дуусгавар болох хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг. Тодруулбал, эцгийн хүүхдийнхээ өмнө хүлээдэг эрх, үүрэг, хүүхдийн эцгийнхээ өмнө хүлээдэг эрх, үүрэг дуусгавар болно.
13.Нэхэмжлэгч С.Гын эцгээр тогтоолгохыг хүссэн Хын И 20** оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барснаар Эцэг, хүүхдийн хоорондын харилцаа дуусгавар болсон.
14.Шүүх тодорхой үйл явдал болсон /нас барах/-оор дуусгавар болсон Эцэг хүүхдийн хоорондын харилцааг нөхөн тогтоох, сэргээн тогтоох хууль зүйн боломжгүй юм.
15.Талийгаач Хын И нь Гын эх Н /Н/-н Атэй эр, эмийн харилцаатай байсны улмаас Г төрсөн үйл явдлыг тогтоосноор нэхэмжлэгч С.Г , талийгаач Х.И нарын хооронд Эцэг, хүүхдийн хоорондын харилцаа бодитойгоор үүсэх хууль зүйн үр дагавар гарахгүй байх тул тухайн үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарахгүй байна гэж шүүх үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.Гын талийгаач Хын Иг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16.Шүүх, нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлээр Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул талийгаач Хын И нь Гын эх Н /Н/-н Атэй эр, эмийн харилцаатай байсны улмаас Г төрсөн үйл явдлыг нотлохтой холбоотойгоор хэрэгт авагдсан бичгийн баримтад хууль зүйн дүгнэлт хийх нь ач холбогдолгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **3 дугаар зүйлийн **3.1.1, **5 дугаар зүйлийн **5.1, **5.2.3, **6, **8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Гын талийгаач Хын Иг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.4, **9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ