| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/03342/И |
| Дугаар | 191/шш2025/03716 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/шш2025/03716
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 191/ШШ2025/03716 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/,
Хариуцагч: байрлах, ХХК/РД: / нарт холбогдох,
орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.*******гийн нэр дээр гарган өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Т. нарын эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.******* миний бие 2019 оны 12 дугаар 09-ны өдөр №21 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг ******* ******* ******* ХХК болон ХХК-тай байгуулсан.
Тус гэрээгээр 86.6 м.кв үйлчилгээний талбайг нийт 173 200 000 /нэг зуун далан гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнийн дүнгээр захиалж худалдан авсан бөгөөд орон сууцыг буюу үйлчилгээний талбайг 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч одоо л уг орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд орон сууцны үйлчилгээний талбайг гэрчилгээг гаргаж өгнө гэсээр одоог хүртэл гаргаж өгөхгүй байна.
Миний бие тус үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлсөн бөгөөд төлсөн баримтыг хавсралтаар хавсаргав.
Иймд 86.6 м.кв үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхийг даалгаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Ж.*******гийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах гэж байгаа. Хариуцагч тал гэрээнээс татгалзсан талаар маргаагүй, төлбөр тооцоо төлөөгүй дээр мөн маргаагүй. Нэхэмжлэлдээ төлбөр тооцоог бүрэн дуусгасан гэж дурдаж, нэхэмжлэлээ гаргасан. Харин хариуцагч талаас төлбөр төлөөгүй гэж маргаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний төлбөр болох 173,200,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Түүнчлэн ИХШХШТХ-ийн 75 дугаар зүйлийн 75.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Иймээс хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Ж.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэгийн баримтын хуулбар, Мөнгөн шилжүүлэг болон бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Хас банкны төлбөрийн баримтын хуулбар,
Хариуцагч ХХК-ийн баримтаар гаргасан ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/635 дугаар албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1249 дугаар албан бичгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч ХХК-д холбогдуулан 86.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ХХК-д 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Хариуцагч ******* ******* ******* ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган өгөхийг даалгах гэж тодруулж байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч ******* ******* ******* ХХК-тай №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-д хариуцагч ХХК-ийн захирал гарын үсэг зурсан байх боловч тус гэрээний удиртгал хэсэгт зааснаар ХХК нь гэрээт борлуулагчийн хувиар буюу Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн болох нь тус 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг нэхэмжлэгч Ж.*******тэй холбон өгч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулахад зуучлагчийн үүрэг хүлээсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.2, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 2-р улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв орон сууцны нийт үнэ 173,200,000/нэг зуун далан гурван сая хоёр зуун мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 2.2-т заасан орон сууцны нийт үнэ 173,200,000/нэг зуун далан гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг бүрэн төлсөн гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 2.2-т заасан орон сууцны үнэд 165,200,000/50,200,000+4,000,000+3,000,000+50,000,000+58,000,000=165,200,000/ /нэг зуун жаран таван сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болох нь Хаан банк ХК-д Ж.*******гийн эзэмшиж байгаа Депозит дансны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Хас банк ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнийн үлдэгдэл 8,000,000/173,200,000-165,200,000=8,000,000/ /найман сая/ төгрөгийг кассад бэлнээр тушаасан гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь талбайн үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 2-р улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хүлээлгэн өгөөгүй болох нь Гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Гэрээгээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгч нь Гэрээгээр хүлээсэн үүрэг болох 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв орон сууцны үнийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д бүрэн төлсөн байх боловч хариуцагч ******* ******* ******* ХХК нь 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв орон сууцтай холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-д 86.6/наян зургаа аравны зургаа/ м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ж.*******гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн хариуцагч ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-д 86.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ж.*******гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-д 86.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ж.*******гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ