Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 116/ШШ2025/0016

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943050 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Б.*******аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр холбогдогч Ц.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0943050 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 05 дугаартай дүгнэлтийн дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ... 10К ломбард /Ц.*******/ нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.******* уг зөрчилд 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943050 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943050 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ