2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/шш2025/03761

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03761

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байранд байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

136,994,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн өмгөөлөгч Л.******* эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Самвон дрийм******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Самвон дрийм******* ХХК нь "******* ******* ХХК-тай 2015 оны 10-р сарын 12-ны өдөр "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3, 1.4, 2.1-т зааснаар нэхэмжлэгч "Самвон дрийм*******" ХХК нь нийт 2800м хэмжээтэй 150, 300, 350, 400 марк бүхий тохиролцсон хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг хариуцагч "******* *******" ХХК-д нийлүүлэх, "******* ******* ХХК нь гэрээний 2.21, 2.32-т заасан төлбөр болох 50 хувьд бэлэн мөнгө, 50 хувийн төлбөрт орон сууц шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч "Самвон Дрийм******* ХХК нь гэрээний 2.1-т заасан үүргээ бүрэн биелүүлж нийт 2,800 м хэмжээтэй бетон зуурмагийг ******* ******* ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн 136 994 000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрт 62.27 м.кв 2 өрөө шинэ орон сууцыг нэхэмжлэгч компанид шилжүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлалын бизнес эрхэлдэг хуулийн этгээд болох " ХХК-д 2016 оны 09-р сарын 26-ны өдөр 2016/057 тоот дугаартай албан бичиг хүргүүлсэн.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн 2016/057 дугаартай албан бичигт "... ******* *******" ХХК-тай регистр *******, хамтран ажиллаж /бетон/ гүйцэтгүүлсэн тул доор дурдсан байрыг тус компанийн нэр /захирал/ дээр хүлээлгэн өгнө үү. Үүнд: / 62.27м2 нийт дүн 136 994 000 төгрөг..." гэх албан бичгийг илгээсэн.

Тус албан бичгийн дагуу " ХХК нь "-ны борлуулалтыг хариуцаж байсан " " ХХК-тай нэхэмжлэгч "Самвон Дрийм*******" ХХК-г холбож, 2016 оны 10-р сарын 10-ны өдөр " "-д орон сууц захиалан бариулах ӨХ-50/16 TOOт гэрээг байгуулсан. " " ХХК-тай байгуулсан "орон сууц захиалан байриулах" гэрээний 1.2-т " "-ны  тоот орон сууцыг авахаар тусгаж, тус өдрөө орон сууцны түлхүүрийг хүлээн авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ тодорхойгүй шалтгааны улмаас гараагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл нь түр хүлээнэ үү гэсэн мэдээллийг хариуцагч "******* *******" ХХК-иас "Самвон Дрийм*******" ХХК-д хүргэсэн Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүйгээс нэхэмжлэгч "Самвон Дрийм*******" ХХК орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бусдад худалдан борлуулж чадаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл дотор засал, оросуул үзэмжийг муутгахгүй хадгалах зорилгоор нэхэмжлэгч нь ямар ч хүнийг амьдруулаагүй. Түлхүүрийг хүлээн авч орон сууцыг цоожлон хэсэг хугацаанд хүнгүй байлгаж байгаад 2019 оны 06-р сард "Самвон Дрийм*******" ХХК-ийн менежер Н. орон сууцыг шалгахаар очиход тус орон сууцны хаалгыг нугасаар нь авч солин Б. гэх иргэн гэр бүлийн хамт амьдарч байсан.

Үүссэн нөхцөл байдлыг хариуцагч ******* ******* ХХК, ХХК, ХХК нараас тодруулсан боловч шаардлагатай арга хэмжээг аваагүй учир нэхэмжлэгч Самвон дрийм******* ХХК-ий зүгээс Б.т холбогдуулан шүүхэд "Б.ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг гаргасан. "Самвон дрийм*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад хэрэг үүсгэн шийдвэр гаргасан. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус орон сууц нь иргэн Б.ын хууль ёсны өмч болох нь тогтоогдсон байна.

******* ******* ХХК нь иргэн Б.ын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар нэхэмжлэгч "Самвон дрийм*******" ХХК-д шилжүүлж, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 2.2, 2.3-т заасан үүрэг, иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх" гэж заасан үүргийг тус тус зөрчсөн байна.

Иймд 2015 оны 10-р сарын 12-ны өдрийн "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 1.2, 2.2, 2.3-т заасан үүргийн дагуу бетон зуурмагийн хариу төлбөр болох 136,994,000 төгрөгийг хариуцагч "******* Хурд" ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: ******* ******* ХХК нь Самвон дрийм******* ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан. Төлбөрт нь 2 өрөө орон сууцыг Самвон дрийм******* ХХК-ийн захирал гэж танилцуулсан н.т албан ёсоор хүлээлгэж өгсөн. Миний гэрчээр дуудах хүсэлт өгсөн н.ийн хүүхдийн байр байсан. 2 жилийн дараа өөр хүмүүс амьдарч байна гэсэн асуудал сөхөж ирсэн. Зарсан хүнээс нь авчих боломжтой байсан. Өөрсдөө дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм шиг байна лээ. Шүүх хуралдаанд оролцоод л мэдсэн. Тооцоо нийлэхэд бид нар нэг төлбөрөө 2 удаа төлөх асуудал үүсээд байгаа. Байраа өгсөн боловч байрыг дундаас нь авсан байсан. Иймээс компанийг 2 удаа хохироохгүйн тулд гэрчээр н.ийг дуудсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Самвон дрийм******* ХХК-ийн захирал н. нь н.тэй анх танилцаад, манайд ирж байсан. Гэрээ байгуулснаараа бид хохирох асуудал үүсээд байгаа. Иймээс н.ийн асуудлыг тусад нь шийдвэрлүүлье гэж бодсон. компани нь ******* ******* ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн албан тоот бичгээр хүсэлт гаргасан. Манай компанийн эрх ашиг хохирч байна, бидний татвар, төлбөр тооцоонд асуудал үүсэж, манай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Бид гэрээ байгуулахдаа бартераар төлбөр тооцоо хийхээр байсан. Үүний дагуу компанийн эзэмшилд байсан тоёота лексус маркийн 470, хар өнгийн улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч компанийн захирал гэх н.т хүлээлгэж өгсөн. Гэтэл н. мэдүүлэг өгөхдөө мэдэхгүй, аваагүй гэж худал хэлсэн. Шүүх үнэн зөвийг зөвөөр харах байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хамтран ажилласан гэрээний дагуу төвөгтэй байдал үүссэн. Нэхэмжлэгч тал хэлэхдээ тухайн орон сууцыг инд хураагдаад, ны нэр дээр шилжээд, цааш нь худалдан борлуулсан гэж байна. Ийм баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж байна. Эсрэгээрээ н.ийн хүү Б.ын нэр дээр байгаа. Б. нь анд ямар зээлтэй байсан нь хамаагүй. Одоо ч үл хөдлөх эд хөрөнгө байгаа сурагтай байсан. Зарим хөрөнгийг авсан гэж хэлээд, зарим үед баримт үйлдэж хүлээж авчхаад аваагүй гэж байгаа нь логикийн зөрчилтэй байна. компаниас энэ асуудлаар тодруулга авсан. Тус албан тоотод биетээр тухайн авто машиныг шилжүүлэн өгсөн гэсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримт байхгүй ч бичиг үйлдсэн байдаг. Иймээс алийг нь баримттай, алийг нь баримтгүй гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Бетон зуурмагийн хөлсөнд мөнгө, байр, автомашин тус тус төлсөн. Гэтэл уг төлбөрийг ахиж нэхэмжилж байгаа нь нугалж төлбөр төлөх эрсдэл үүсгэж байна. Талууд гэрээ байгуулахдаа 3 газар бартер нийлүүлнэ гэсэн байна. Нэгт 13, хоёрт , гуравт барилга гээд байгаа. Тус тусын үүргийг гүйцэтгээд, төлбөр тооцоог нийлсэн. Гэрч нь худал мэдүүлэг өгсөн байгааг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Талууд тооцоо нийлж акт үйлдээд, төлбөр тооцоо нийлсэн. Байрыг биетээр хүлээлгэн өгсөн байхад алдсан бол буцаагаад ******* ******* ХХК-тай албан ёсоор уулзалт хийж, албан тоот ирүүлэх ёстой байтал ингэж хандаагүй. Санаа сэдэл нь ойлгомжгүй байна. Мөн ******* ******* ХХК-ийг холдинг ХХК-тай хамааралтай гэж хэлээд байна. Хамааралгүй тус тусын хуулийн этгээд байгаа. н.ийг мөн хамаарал бүхий этгээд гэж байна. Тухайн хүн ны зээлээ төлж дуусаад, нэг байрыг зүгээр авчих магадлал өндөр байгаа. Нэхэмжлэгч тал 136,994,000 төгрөг гээд авсан юмныхаа үнээр нэхэмжлээд байна. ******* ******* ХХК нь нэхэмжлэгч талаас авлагатай байгаа шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймээс хариуцагч тал төлсөн төлбөр, машины үнэ зэргийг хасуулах ёстой. Бид шударгаар төлбөрөө төлсөн. Иймд тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Самвон дрийм******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 28е1-3/4460 дугаартай албан бичиг, ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ӨХ-50/16 дугаартай  дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, Самвон дрийм******* ХХК-ны тооцоо гүйцэтгэсэн ажлын нэхэмжлэлийн дүнгийн хуулбар, Самвон дрийм******* ХХК болон ******* удирдагч ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/12 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2016/057 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай магадлалын хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04/94 дугаартай албан бичгийн хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай албан бичиг,

Хариуцагчийн баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн РР-21-14 дугаартай түрээсийн гэрээ,  дүүргийн 1-р хорооны 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/109 дугаартай албан бичиг, ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21/050 дугаартай түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт,

Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/2746 дугаартай албан бичиг, хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/545 дугаартай албан бичиг, Н.ийн гэрчийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 313 дугаартай лавлагаа, Н.ын гэрчийн мэдүүлэг, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 9/1819 дугаартай албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Самвон дрийм******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 136,994,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь төлсөн төлбөр, машины үнэ зэргийг хасуулах ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр № 15/12 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 15/12 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 15/12 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 1.3, 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь нийт 2,800 м.куб хэмжээтэй, 150, 300, 350, 400 марк бүхий, 1 м.куб 300 маркийн бетон зуурмагийг 161,000 төгрөг, 1 м.куб 350 маркийн бетон зуурмагийг 171,000 төгрөг, 1 м.куб 400 маркийн бетон зуурмагийг 185,000 төгрөгөөр хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь бетон зуурмагийн үнийн дүнгийн 50/тавь/ хувийг бэлэн буюу дансаар төлж барагдуулах, үлдэгдэл 50/тавь/ хувийг орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу байршилтай 1 м.кв-ын үнэ нь 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг байх орон сууцаар төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 15/12 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 15/12 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 145,739,500/нэг зуун дөчин таван сая долоон зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн болох нь Самвон дрийм******* ХХК-ийн Авлага өглөгийн тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нийт 145,739,500/нэг зуун дөчин таван сая долоон зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн үнээс 26,920,000/15,000,000+11,920,000=26,920,000/ /хорин зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн болох нь Самвон дрийм******* ХХК-ийн Авлага өглөгийн тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид үлдэгдэл төлбөрт нийт 136,994,000/нэг зуун гучин зургаан сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн үнэтэй орон сууц тооцож өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, Гэрээний хуулбар, Авлага өглөгийн тооцоо нийлсэн актыг хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн үнэд нийт төлсөн төлбөр, төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон орон сууцны үнийн зөрүү 18,174,500/15,000,000+11,920,000+136,994,000=163,914,000, 163,914,000-145,739,500=18,174,500/ /арван найман сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг байсан болох нь Авлага өглөгийн тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрэ зааснаар ХХК болон нар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээний 2-ын 2.2, 2.3, 2.3.1-т зааснаар бетон зуурмагийн төлбөрт орон сууц тооцож өгөхөөр тус 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан талаар маргахгүй байна.

 

Тус 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.4.1, 2-ын 2.2-т зааснаар ХХК нь ы орон сууцны барилгын  тоот, 62.27/жаран хоёр зууны хорин долоо/ м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож, нийт 136,994,000/нэг зуун гучин зургаан сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгөөр ******* ******* ХХК-ийн захирал -д худалдах, орон сууцны төлбөрийг ******* ******* ХХК-тай бартерын журмаар тооцоо нийлэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-г нэхэмжлэгч нь Гэрээний төлбөрийн 50 хувьд тооцож хүлээн авахаар байгуулсан болох нь тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээгээр нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн үлдэгдэл төлбөрт дээрх 62.27/жаран хоёр зууны хорин долоо/ м.кв талбайтай орон сууцыг тооцож авахаар тус 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ӨХ-50/16 ХХК-ийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий д орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан болох нь  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр 62.27/жаран хоёр зууны хорин долоо/ м.кв талбайтай орон сууцыг иргэн Б. шударгаар эзэмшиж байгаа болох нь тогтоожээ.

 

Гэрэ зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 118,819,500/15,000,000+11,920,000=26,920,000, 145,739,500-26,920,000=118,819,500/ /нэг зуун арван найман сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийн төлбөрт орон сууц өгөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Гэрэ зааснаар нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт орон сууц хүлээн аваагүй болох нь зохигчийн энэ талаарх тайлбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээгээр авсан бетон зуурмагийн төлбөрт 2016 оны 7 дугаар сард УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн менежер Н. гэх хүнд шилжүүлэн өгсөн гэж маргаж байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгсэл нь Н. эсхүл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдэж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Н.т УНА удсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх 2016 оны 7 дугаар сар гэсэн он сартай гар бичмэл Проткол гэх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн байх ба тус Проткол гэх баримтад Н. нь хүлээн авсан гэсэн хэсэгт гарын үсэг зуржээ.

 

Хариуцагчаас баримтаар гаргасан 2016 оны 7 дугаар сар гэсэн он сартай Проткол гэх баримтад гарын үсэг зурсан Н.Сүхбаатраас 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрчийн мэдүүлэг авч, Н. нь ... энэ машиныг өөр хүнд үзүүлэх ёстой гэсэн ... Гарын үсэг зуруулаад алга болсон ... гэх гэрчийн мэдүүлэг өгсөн болох нь Н.ын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ХХК бүртгэлтэй байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Шүүхээс УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан ХХК-д тус тээврийн хэрэгслийг ******* ******* ХХК-ийн менежер Н.т хүлээлгэн өгсөнтэй холбогдох баримт, тайлбарыг ирүүлэхийг даалгасан боловч ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №23 Албан бичгээр УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн машиныг ******* ******* ХХК болон Самвон дрийм******* ХХК нарын хүсэлтийн дагуу гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэх хариу ирүүлсэн байх боловч №23 Албан бичигт ямар нэг баримт хавсаргаж ирүүлээгүй байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй байх ба, мөн гэрч Н.ын гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн УНА улсын дугаартай, Лексус 470/Lexus 470/ маркийн тээврийн хэрэгслийг бетон зуурмагийн төлбөрт тооцож өгсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг нийтлэг журмыг баримтлан арилгана. гэж заасан.

 

Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 145,739,500/нэг зуун дөчин таван сая долоон зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн байх ба хариуцагч нь бетон зуурмагийн үнэд нийт 26,920,000/хорин зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг төлж, үлдэгдэл 118,819,500/145,739,500-26,920,00=118,819,500/ /нэг зуун арван найман сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийг төлөөгүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэр Авлага өглөгийн тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 118,819,500/нэг зуун арван найман сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн илүү нэхэмжилсэн 18,174,500/15,000,000+11,920,000+136,994,000=163,914,000, 163,914,000-145,739,500=18,174,500/ /арван найман сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 118,819,500/нэг зуун арван найман сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-д олгон, үлдсэн 18,174,500/арван найман сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843,000 төгрөргөөс 842,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 80 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-д олгон, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 752,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самвон дрийм******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 118,819,500/нэг зуун арван найман сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-д олгон, үлдсэн 18,174,500/арван найман сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843,000 төгрөргөөс 842,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 80 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Самвон Дрийм******* ХХК-д олгон, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 752,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самвон дрийм******* ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ