2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/03318

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 21

191/ШШ2025/03318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч О.Аззаяа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С  тоотод байрлах, ******* ******* ******* ******* компани /тус байгууллагыг төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******, бүртгэлийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, Б овогт Д-н / /-д холбогдох,

 

ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320 348 851 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* компани /төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2020 онд анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. ******* капитал ******* ******* компани 50 хувийн, хариуцагч Д. 50 хувийн хувьцааг эзэмшдэг. Хариуцагч Д. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг бөгөөд Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас ХХК-д 2016-2023 оны хугацаанд 371 541 024 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан.

Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд, ХХК-ийн 50 хувийн хувьцааг ******* капитал ******* ******* компани буюу Их Британийн Виржинийн арлын улсад бүртгэлтэй компани эзэмшдэг тул гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.

******* капитал ******* ******* компанийн гүйцэтгэх захирал буюу тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* ******* ******* бөгөөд Компанийн тухай хуулийн 84.7., 86.2.-т заасны дагуу энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4.-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг үндэслэн хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

ХХК нь анх 2007 оноос эхлэн Бельги Улсын Васко хэмээх банкны гүйлгээ хийхэд ашиглагддаг тухай бүр нэг удаагийн 6 оронтой код гарч ирдэг төхөөрөмжийг дагалдах үйлчилгээг тухайн үед Худалдаа хөгжийн банк, ХААН банк, Зоос банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Чингис хаан банкуудад худалдан борлуулж, 2007-2016 оныг хүртэл нийт 9-10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Гүйцэтгэх захирал Д. нь Компанийн тухай хуулийн 84 дүгэр зүйлийн 84.4.-д зааснаар хууль болон компанийн дүрэмд заасан бүрэн хэмжээний хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, компанийн эрх ашийг дээдлэх зарчим, компанийн дүрмээр тохирсон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зэрэг үүрэгтэй. Мөн Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар компанийн нэрийг хувийн сонирхлоор ашиглахыг хориглох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Д. 2011 оноос хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж хуралдуулаагүй, үүргээ биелүүлээгүй тул мөн 2016 оноос эхлээд ХХК нь Васко төхөөрөмжөөс ямар нэгэн орлого олоогүй байдаг бөгөөд энэ үеэс 2016 онд ХХК гэх ХХК-тай ижил нэр, үйл ажиллагаа бүхий компанийг үүсгэн байгуулаад Д. нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон байдаг.

Мөн ХХК байгуулагдсанаар манай компанитай харилцаатай хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Д. нь тус 2 компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд тус 2 компани нь хоёулаа Васко төхөөрөмж худалдан борлуулдаг. 2 компанийн нэр нь ижил, гэсэн үгээр л зөрүүтэй, байгууллагын албан бланкийн хувьд гэдэг нэрийг том хэмжээтэй байдлаар бичиж гэдэг үгийг хэт жижиг, хүн анзаарагдахгүй байдлаар бичсэн нь бусад этгээдүүдийг төөрөгдөлд оруулахаар байгаа юм.

Васко төхөөрөмжийг арилжаанд нийлүүлдэг байсан ХХК нь 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулаад 2016 оноос хойш ХХК тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 1 тэрбум гаран төгрөгийн орлого олж байна.

Д. нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, талуудын хооронд хүлээсэн үүрэг, эрх бүхий албан тушаалтныхаа хүрээнд Компанийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал үүнийгээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаагаа өөр компанийн нэрээр явуулсан байгаа учраас түүнээс үүссэн 41 хувийн ашгийг ХХК олох ёстой байсан. Тэр ашгийн 50 хувийг нь ХХК-д орох ёстой орлого байсан гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлохдоо ХХК-ийн олох ёстой байсан орлого нь ХХК-ийн Васко төхөөрөмж борлуулсан орлогоор тодорхойлогдоно. Тэр орлогыг тодорхойлох ашгийн хэмжээ нь ХХК-ийн ашгийн хэмжээ болно, нэхэмжлэгч хэрэгт авагдсан үнэлгээ ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний ажлын тайлан түүний хавсралтуудыг үндэслэн тодорхойлсон орлого 1 152 333 997 төгрөгийн орлогоос 27,8 хувиар тооцон 320 348 851 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь ХХК-ийн олох боломжтой орлого байсан гэж үзэж энэ хэмжээний хохирлыг ХХК-д учруулсан. Нэхэмжлэлийн шаардлага боох 371 541 024 төгрөгөөс 320 348 851 төгрөгийг хасаад 51 192 173 төгрөгийн зөрүүгээр нэхэмжлэлээ багасгаж байна.

Компанийн тухай хуульд зааснаар ХХК болон ХХК нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд мөн болно. Энэхүү үүргийнхээ хүрээнд Д. шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх, аливаа байдлаар сонирхлын зөрчил үүсгэхгүй байх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Д. нь тус компанийн үйл ажиллагааг нь зогсоох хэмжээнд шийдвэр гаргаж, ХХК-ийг үүсгэн байгуулж, ХХК-тай ижилхэн Васко төхөөрөмжийг борлуулж орлого олсон. Үүнээс гадна ч хууль бус үндэслэлгүй шийдвэрүүд гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ХХК байгуулагдсан цагаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, ижил нэртэй компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй гэж байгаа бол энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Манай зүгээс 2016.04.29-ний өдөр сонинд зар өгсөн. Мөн ******* ******* *******ын и-мэйл хаяг руу хурал зарласан талаар мэйл явуулсан байдаг. Тус и-мэйлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хамгийн сүүлд гэхэд 2024 оны 11 дүгээр сард мэдэгдэл зар явуулахад шуудангийн мэдэгдлээр хаяг нь тодорхойгүй гээд шуудангийн буцаалт ирсэн. ******* ******* ******* нь нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулаад дахиж оролцоогүй, хаяг нь тодорхойгүй байдал хэвээр байгаа.

ХХК 2006 онд байгуулагдсан, гэрээний хугацаа 2016 онд дууссан. Үүний дараа эрх зүйн харилцаа дууссан байхад ХХК үйл ажиллагаа явуулсан байдаг. Компанийн дүрмээр гүйцэтгэх захирал өөр газар ажиллахыг зөвшөөрөхгүй гэж хориглосон зүйл байхгүй.

ХХК нь дангаараа Васко төхөөрөмжийг борлуулж байгаагүй. Гэрч ХХК нь албан ёсны эрхтэйгээр Васко төхөөрөмжийг борлуулдаг байсан талаар мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* ******* *******ын өмнөөс ******* капитал ******* ******* компанийн эзэмшдэг ХХК хохирлоо гээд байгаа юм. Гэтэл компани өөрийн хийх ёстой ажлаа хийх ёстой буюу хамтарсан компанийн дүрэм, гэрээгээ сунгах ёстой, улсын бүртгэлд гэрээгээ хэвийн байлгах ёстой. Тэгж байж харилцагч нартаа өнөөдрийн хууль ёсны, хүчин төгөлдөр байгууллагатай харилцаж байна гэдгээ нотлох ёстой байсан. Гэтэл ******* ******* ******* нь эрэн сурвалжлагдаад хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирдэггүй, компанийн дүрмээ сунгуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэхээр хүчингүй болгуулдаг. Компанийн и-мэйл, оффисын байрыг нь хувьдаа авсан ийм нөхцөл байдал байхад ХХК ажиллаад орлого олоод байх боломжгүй. Миний бие гүйцэтгэх захирлын хувьд компанийн эсрэг үйл ажиллагаа явуулаагүй. Харин ******* капитал ******* ******* компанийг төлөөлж байна гэх ******* улсын иргэн ******* ******* ******* эсрэг үйл ажиллага явуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа Васко төхөөрөмж зарж борлуулах нь 41 хувийг ашигтай байдаг юм байна гээд түүнээс тооцоогоо гаргаад нэхэмжлээд байдаг. нэхэмжлэлийн шаардлагыг нь сонсоход ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар юу шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талын тодорхойлоод нэхэмжлээд байгаа дүн нь ойлгомжгүй байна.

Мөн ХХК харилцагч нарыг төөрөгдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Монгол Улсад хуулийн этгээдүүд нэг үсгийн зөрүүтэй нэртэй байлаа ч өөрийн гэсэн улсын бүртгэлийн дугаартай, тус тусдаа өөрийн гэсэн данс тооцоотой, гэрээ хийх бүртээ түүнийг нь шалгадаг. 2 компанийн нэр ижилхэн байна гэдэг, улсын бүртгэлийн байгууллага компанийн нэрсийг ижилхэн гэж үзээгүй, ХХК-ийг албан ёсоор хуулийн дагуу бүртгэсэн. ХХК-ийн дүрмийг харж үзвэл үйл ажиллагаа явуулах чиглэл ХХК-иас өөр байгаа.

Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын аж ахуй эрхлэлтийг хориглосон хязгаарласан заалт байхгүй. Компанийн дүрмээр ******* капитал ******* ******* компанитай хамтарсан компани байгуулсан гэж бодсон боловч компанийн дүрэмд / /гэж компани байдаг. Дүрмийн гарын үсэг зурсан хэсэгт мөн л гэсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийхэд ч, шүүхийн ауудлыг шийдвэрэлхэд ч нэхэмжлэлийг хэн гаргаад байна вэ, гэдэг компани юм уу, эсхүл ******* капитал ******* ******* компани юм уу. Энэ тодорхойгүй байна.

ХХК-ийн гүйцэтгэх захирал миний хувьд Компанийн тухай хууль, дүрэмд заасан хориглох зүйл хийгээгүй. Одоог хүртэл цалин хөлс аваагүй. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээ байхгүй. ******* ******* ******* нь ******* капитал ******* ******* компани, Д. нарын хамтран эзэмшдэг ХХК-ийн үйл ажиллагааг нь хохироож байна, түүний үйлдлээс болж энэ компани үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон. Энэ ганцхан надаас хамаарч байгаа асуудал биш. Учир нь Монгол Улсын хуулиар ямар ч хуулийн этгээд өөр бусад хуулийн этгээдтэй харилцахдаа компанийн дүрэм, гэрчилгээгээ авч ир гэж шаардахад гаргаж өгөх зүйлгүй болсон байгаа. Тус компанийн бүх данс нь хаагдсан, өөрийн гэсэн оффисын байргүй, албан ёсны мэйл хаяг нь хаагдсан нөхцөл байдалтай байгаа. Ийм нөхцөл байдалтай болсон байхад л Д.Р-н гаргасан шийдвэрийн улмаас компани хохирсон гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, ХХК-д бодит байдлаар учирсан ямар ч хохирол байхгүй, 2 хувьцаа эзэмшигч хоорондоо маргаан үүсгэж, цаашид ажиллах боломжгүй болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй болсон байхад орлого олж байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд манай компани энэ хэргийн оролцогч биш. Нэхэмжлэгч тал ХХК нь хууль бусаар орлого олсон мэтээр тайлбарладаг. Татварын байгууллагаас ирүүлсэн татварын тайлангаар ХХК сүүлийн 3 жил орлогогүй болсон нь нотлогддог. ХХК нь Васко компанитай өөрийн гэсэн бие даасан гэрээ байгуулж, гэрээт борлуулагчаар хуулийн дагуу зах зээл дээр чөлөөт байдлаар үйлчлүүлэгч олоод борлуулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг.

ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж эхэлсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон. ХХК нь ямар нэгэн байдлаар хэн нэгний өмнө хууль бус үйлдэл хийгээгүй. ХХК-ийн орлого олж байгаа үйл ажиллагаа нь ХХК-ийн орлого олох асуудалд ямар ч хамааралгүй. ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХХК нь эрх бүхий бүртгэлийн байгууллагаас нь зохих ёсоор хуулийн этгээдийн нэрээ авч, үйл ажиллагаагаа явуулсан. Бусад бэлтгэн нийлүүлэгч, харилцагч нараа зах зээлийн зарчмаар олж авч чадсан. Мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр хэргийн оролцогч биш байхад ХХК-ийн мэдээлэл нь бусад харилцагч нарт явсан байснаас болж манай байгууллага хохирсон гэв.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч аас гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч байгууллагын хувьд ХХК-тай ижил төстэй нэртэй хуулийн этгээд байгуулсан буюу үүнийгээ мэдүүлээгүй нь буруутай үйлдэл болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаагүй нь, хаягаа өгөхгүй байгаа нь буруутай үйлдэл болсон гэж харж байна. Мөн нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг өөр бусад компани байсан учраас ХХК-ийн олох байсан орлого байсан эсэх нь тогтоогдохгүй байна. ХХК үйл ажиллагаа явуулж байх үеийн жилийн орлого нь 42 000 000 орчим төгрөг байсан гэж тайлбарласан. Тэр нь бодитоор юм байна гэж ойлгож байна. ХХК-иас орлогын 27,8 хувиар тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь хэрэгт хамааралгүй байх гэж үзэж байна. Хариуцагч нь ижил төстэй компани байгуулж, үйл ажиллагаа явуулсан нь түүний буруу боловч тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буруу гэж үзэж байна. ХХК-д учирсан бодит хохирлыг тогтоосны дараагаар хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэж үзэж болно үзэж байна. Миний үзэж байгаагаар тэр нь тогтоогдохгүй байна, өөр гуравдагч этгээдийн санхүү, татварын тайлан дээр тооцоолол хийж нэхэмжлэх нь буруу гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Их Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр олон улсын бизнесийн компанийн акт Бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 6-9, 2-р хх-ийн 63-64/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 10-11, 4-р хх-ийн 197-198/, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд /1-р хх-ийн 14-15, 3-р хх-ийн 29-31, 4-р хх-ийн 207-209/, цахим захидлууд орчуулгын хамт, Компанийн тухай хуулийн хэсгийн орчуулга /1-р хх-ийн 72-113, 135-138/, Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр Олон улсын бизнесийн компаниудын тухай акт /3-р хх-ийн 58/, Жоин капитал *******с ******* компани-н үндсэн дүрэм, орчуулга / 3-р хх-ийн 88-111, 4-р хх-ийн 173-196/, Монгол-Их Британийн Виржинийн лэндын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХК-ийн дүрэм /4-р хх-ийн 199-206/, Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгаврууд, ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 2012 оны 0524516, 0585770, 0635651 тоот мэдүүлгүүд, тус компаниас Хадгаламж банканд 2012.03.06-нд 200 ширхэг Digipass GO3 бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн тухай баримт, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2024.08.09-ний өдрийн 3/871 тоот албан бичиг /5-р хх-ийн 119-135/, ХХК-ийн нэхэмжлэхүүд, захиалгын баримтууд орчуулгын хамт /6-р хх-ийн 13-38/, үнэлгээ ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний ажлын тайлан түүний хавсралтууд /7-р хх-ийн 29-47/ зэргийг,

6.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.28-ны өдрийн 962 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.06-ны өдрийн 5096 дугаартай шийдвэр, сонины хуулбар /1-р хх-ийн 34-45/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.06.08-ны өдрийн 8/5579 тоот албан бичиг /1-р хх-ийн 185/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.17-ны өдрийн 1948 дугаартай шийдвэр /2-р хх-ийн 105-108/, Виржинийн арлууд албан ёсны мэдээ гэх гадаад хэл дээрх баримт орчуулгын хамт, Мобиком корпораци ХХК-ийн 99111525 дугаарын ярианы лавлагаа /2-р хх-ийн 227-231, 3-р хх-ийн 1-3/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020.05.04-ний өдрийн 2354 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт /3-р хх-ийн 159-161/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.09.27-ны өдрийн 863 дугаар тогтоол /4-р хх-ийн 47-52/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.10-ны өдрийн 16866 дугаартай, 2022.12.23-ны өдрийн 199 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжууд, ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Д.ын тус компанийн 51 хувийн хвуьцаа эзэмшигч ******* Жакоб *******ад холбогдуулан гаргасан 472 788 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нийслэлийн Прокурорын газрын 2018.01.05-ны өдрийн 5/24 тоот Гомдлын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.11-ний өдрийн 2-180/824 тоот, 2024.03.21-ний өдрийн 02-150/6966 тоот Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг /4-р хх-ийн 211-217, 6-р хх-ийн 45/, 2016.06.29-ний өдрийн сонины А3-А6 дахь тал, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /6-р хх-ийн 40-43/ зэргийг тус тус шүүхэд гаргасан бөгөөд

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас нотлох баримт гаргаагүй болно.

7.Зохигчдын гаргасан хүсэлтээр,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм /1-р хх-ийн 50-55/, г гэрчээр асуусан тэмдэглэл /1-р хх-ийн 144-146/, , и-мэйл хаягийн цахим захидал, Shana-kay и-мэйл хаягийн цахим захидал зэрэгт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлүүд / 1-р хх-ийн 139-157, 163-183, 3-р хх-ийн 81-111/,

Худалдаа хөгжлийн банк ХК дахь ХХК-ийн , тоот дансны хуулга, тус банкны 2021.03.11-ний өдрийн 5/1808 тоот албан бичиг, 2021.11.18-ны өдрийн Б/8924 тоот албан бичиг, хавсралт, 2024.11.27-ны өдрийн 6/13617 тоот албан бичиг, ХХК-ийн тус банк дахь , тоот дансны хуулгууд /1-р хх-ийн 202-228, 2-р хх-ийн 70-71, 190-191, 6-р хх-ийн 77-85/,

Төрийн банк ХХК-ийн 2020.10.14-ний өдрийн 01/6243 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк болон ХХК-ийн хоорондохь 2015.02.16-ны өдрийн Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ нийлүүлэх гэрээ, хавсралтын хуулбар, 2024.12.03-ны өдрийн 01г/6106 тоот албан бичиг /1-р хх-ийн 230-235, 6-р хх-ийн 76/,

Чингис хаан банкны 2020.10.20-ны өдрийн 20/10359 тоот, 2021.10.15-ны өдрийн СА/50 тоот, 2024.11.22-ны өдрийн СА/2025 тоот албан бичгүүд /1-р хх-ийн 236, 2-р хх-ийн 134-135, 6-р хх-ийн 70/,

ХААН банк ХХК-ийн 2020.10.19-ний өдрийн 50/10967 тоот, 2021.10.18-ны өдрийн 50/9667 тоот албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэх, бараа хүлээн авсан баримт, зарлагын падаан, 2024.11.27-ны өдрийн 29/13188 тоот албан бичгээр ирүүлсэн тус банз болон ХХК-ийн хоорондохь 2021.07.21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, Бараа хүлээн авах хуудас, Үнэлгээний маягт, нэхэмжлэх /1-р хх-ийн 236, 2-р хх-ийн 136-160, 6-р хх-ийн 86-95/,

Хас банк ХК-ийн 2020.11.04-ний өдрийн 5б/5505 тоот албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 56/3593 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн , тоот дансдын хуулга, 2024.11.28-ны өдрийн 56/5950 тоот албан бичиг /2-р хх-ийн 1, 210-215, 6-р хх-ийн 74/,

Капитрон банк ХК-ийн 2020.11.22-ны өдрийн 4597 тоот, 2021.02.03-ны өдрийн 4676 тоот, 2021.11.01-ний өдрийн 71/1878 тоот, 2024.11.29-ний өдрийн Д/3597 тоот албан бичгүүд /2-р хх-ийн 11, 43, 192-193, 6-р хх-ийн 72/,

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2024.11.21-ний өдрийн 10/1291 тоот, Голомт банк ХК-ийн 2024.11.27-ны өдрийн 14/ХХ/03-2248 тоот, Богд банк ХК-ийн 2024.11.25-ны өдрийн 05/12477 тоот, Ариг банк ХК-ийн 2024.11.25-ны өдрийн 1416 тоот, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн 2024.11.22-ны өдрийн 04/01-1008 тоот /6-р хх-ийн 68, 69, 71, 73, 75/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.14-ний өдрийн 4-121/3254 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2016, 2017, 2018, 2019 онуудын Санхүүгийн байдлын тайлан-гууд, 2016 оны 4, 2018 оны 1-4, 2019 оны 1-4 дүгээр улирлын Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2018 оны 3-12 дугаар саруудын, 2019 оны 1-12 дугаар саруудын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /3-р хх-ийн 172-250, 4-р хх-ийн 1-17/, 2023.04.12-ны өдрийн 4-121/6949 тот албан бичиг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023.02.13-ны өдрийн 04/157 тоот албан бичиг /3-р хх-ийн 20-21/,

Гэрч , нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх-ийн 65-69/,

ХХК-ийн 2023.12.28-ны өдрийн 23/12-11 тоот албан бичгээр ирүүлсэн, тус компанийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан 2020.01.16-ны өдрийн 20/0115 тоот Хүсэлт, Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /4-р хх-ийн 218-224/,

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.08.26-ны өдрийн 02/1681 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2019 оны 2 дугаар улирлын Санхүүгийн байдлын тайлан, лавлагаа, 2024.11.25-ны өдрийн 01/2375 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2020 оын 4, 2021 оны 4, 2022 оны 4 дүгээр улирлын Санхүүгийн байдлын тайлан, лавлагаа /5-р хх-ийн 158-163, 6-р хх-ийн 96-111/,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2024.08.29-ний өдрийн 3/909 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2016 оны 4, 2018 оны 4, 2019 оны 4, 2020 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2018 оны 3-12 дугаар саруудын, 2019 оны 1-12 дугаар саруудын, 2020 оны 1-12 дугаар саруудын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, 2024.12.16-ны өдрийн 3/1368 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2020 оны 2, 4 дүгээр улирлын, 2021 оны 2, 4 дүгээр улирлын, 2022 оны 2, 4 дүгээр улирлын, 2023 оны 2 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2021 оны 1-12 дугаар саруудын, 2022 оны 1-12 дугаар саруудын, 2023 оны 1-3, 6-10 дугаар саруудын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /5-р хх-ийн 179-250, 6-р хх-ийн 1-7,128-250, 7-р хх-ийн 1-26 / зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* капитал ******* ******* компани /түүнийг төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/ нь хариуцагч Д.ад холбогдуулж хууль болон компанийн дүрмийг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас 2016-2023 оны хоорондох хугацаанд ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 371 541 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 320 348 851 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар тодорхойлсон.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч ******* капитал ******* ******* компани /түүнийг төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/ -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч Д. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж, ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, хууль бусаар ижил төрлийн үйл ажиллагаа явуулж компанийн бүхий л үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлэн урвуулан авсан, ХХК-ийн Васко төхөөрөмж худалдснаас авдаг байсан жилд дунджаар 46 442 628 төгрөгийн орлогыг алдсанаас тус компанид хохирол учруулсан, ХХК нь 2016-2023 онуудад васко төхөөрөмжийг банкуудад худалдаж 1 152 333 997 төгрөгийн орлого олсон, энэ нь үнэлгээ ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний ажлын тайлан-р болон бусад татварын тайлан зэргээр нотлогдсон, энэ орлогоос хамгийн багаар тооцон 27,8 хувийг ХХК-ийн олох байсан орлого гэж үзнэ, хариуцагч Д. нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, компанийн мэдээллийг хууль бусаар, хувийн сонирхлын зорилгоор ашиглаж Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4., 84.5., тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлийг зөрчиж гэм хорын хохирол учруулсан, нэхэмжлэгч ******* ******* ******* хувьцаа эзэмшигчийн хувьд ХХК-д учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж тодорхойлон мэтгэлцсэн.

2.Хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзсан татгалзлын үндэслэлээ ******* ******* ******* нь ******* ******* ******* ******* компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, өөрөө компанийн үйл ажиллагаанд саад учруулж, олдохгүй болсон, миний бие гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах гэж нийтэд заар мэдээлэл гаргасан боловч олддоггүй, 2006.04.16-нд байгуулагдсан ХХК-ийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа дуусахад сунгуулсан боловч нэхэмжлэгч гомдол гаргаснаар хүчингүй болгосон, ******* ******* ******* Монгол олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй учир шүүхээр эрэн сурвалжлуулсан, ийм байдлаас ХХК цашид ажиллах, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон тул миний бие таск ХХК-ийг үүсгэн байгуулсан нь ХХК-ийн дүрмээр ямар нэгэн хориглосон зохицуулалт байхгүй, надад тус компанийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан, Компанийн тухай хууль болон дүрмийн заалт зөрчсөн нь нотлогдоогүй, таск ХХК-ийн Васко олсон орлогын 41 хувийг өөрийн компанийн орлого гэж үзэх боломжгүй, миний бие ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид ямар нэгэн бодит хохирол учруулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хариуцагч Д.ын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлыг дэмжин оролцсон.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. ХХК-ийн дүрэм, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Их Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр олон улсын бизнесийн компанийн акт ******* дугаартай Бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр, нэхэмжлэгч Join capital investments limited компани /******* капитал ******* ******* компани/ болон хариуцагч Д. нар нь 2004.04.29-ний өдөр ХХК-ийг үүсгэн байгуулж, нэхэмжлэгч ******* капитал ******* ******* компани буюу ХХК нь 50 хувийн, хариуцагч Д. 50 хувийн хувьцааг тус тус эзэмших, бизнес санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлээр зөвлөгөө өгөх, санхүү, нягтлан бодох төрөл бүрийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагааг 10 жилийн хугацаанд явуулахаар дүрэмдээ зааж, ХХК-ийг 2006.06.14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

3.2. Их Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр олон улсын бизнесийн компанийн акт ******* дугаартай Бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралт баримтууд, шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэлээр ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Join capital investments limited компани /******* капитал ******* ******* компани/ нь Британийн Виржини мужид Олон Улсын бизнесийн компаниар бүртгэгдсэн, захирлаар ******* Жакоб ******* болон Зиив Розенберг нар томилогдсон болох нь тогтоогдсон байна.

Иймд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7., 86 дугаар зүйлийн 86.1.-д заасны дагуу ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Join capital investments limited компани /******* капитал ******* ******* компани/-г төлөөлөн ******* Жакоб ******* нь хариуцагч Д.аас ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаандаа учруулсан гэх хохирлыг төлүүлэхээр шаардаж нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

3.3. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3.-т зааснаар ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хариуцагч Д. томилогдон улсын бүртгэлд бүртгэгдэж, 2006.06.14-ний өдрөөс ажилласан бөгөөд 83.6.-д заасны дагуу гүйцэтгэх удирдлагын хувьд хувьцаа эзэмшигч ******* капитал ******* ******* компанитай гэрээ байгуулаагүй хэдий ч ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлд зааснаар эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тэдний цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргах, хувь нийлүүлэгчийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.-т заасан хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчлөөс зайлсхийх, компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлоор ашиглахгүй байх үүрэгтэй байна.

 

3.4. ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 6-д тус компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг 10 жил байхаар заасан бөгөөд энэ хугацаанд хувьцаа эзэмшигч ******* капитал ******* ******* компанийн захирал ******* ******* *******аас 2016.03.30, 2016.03.31-ний өдрүүдэд хариуцагч гүйцэтгэх захирал Д. хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, хурлаар танилцуулагдах санхүүгийн тайлан, татварын тайлан, аудитын тайлан зэрэг баримтуудаа урьдчилан танилцуулж байхыг шаардаж, тус компанийн үйл ажиллагааг явагдахгүй байгаа талаар цахим захидал явуулж байсан тухай үйл баримт гэрч гийн өгсөн ...би ХХК-нд ажиллаж байсан. ...******* ******* *******, Д. 2 үл ойлголцож, үйлчлүүлж буй гадны компаниудыг ******* ******* ******* нь болиулсан. Цөөхөн монгол компаниуд үлдсэн... мөн компани нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан... гэх мэдүүлэг, и-мэйл, цахим захидлуудад шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдсон.

Үүний дагуу ХХК-иас хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016.04.30-ны өдрийн 10 цагт дахин хуралдуулахаар зарлаж, компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, компанийн үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэхээр тусгаж, зарлалыг сонины 2016.04.29-ний өдрийн 099 дугаарт нийтлүүлсэн байх боловч хувьцаа эзэмшигчдийн хурал одоог хүртэл хуралдаагүй байна.

 

3.5. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар, ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* капитал ******* ******* компанийн захирал ******* ******* ******* нь Монгол улсад хаана оршин суугаа эсэх, хаана байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.06-ны өдрийн 5096 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.28-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр ******* ******* *******ыг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоох ажиллагааг явуулсан байх бөгөөд ******* ******* ******* нь 2019 оноос эхлэн Монгол улсын хилээр орж, гарсан болох нь түүний гадаад паспортын хуулгаар тогтоогдсон байна.

 

3.6. ХХК-ийн дүрэм заасан үйл ажиллагаа эрхлэх хугацаа 2016.06.14-нд дуусахад гүйцэтгэх захирал Д. бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаснаар 2020.01.30-ны өдөр тус компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулсан байна.

Гэвч энэ өөрчлөлт оруулсан бүртгэлтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч ******* капитал ******* ******* компанийн гомдлыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь хяналтын улсын байцаагчийн 2020.05.04-ний өдрийн 2354 дугаар дүгнэлтээр хугацаа сунгасан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.06.08-ны өдрийн 8/5579 дугаар хариу өгөх тухай албан бичиг бусад баримтуудаар тогтоогдсон.

 

3.7. Хариуцагч Д. нь 2016.05.09-ний өдөр ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тэрээр гүйцэтгэх захирлаар 2016.05.10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм зэргээр нотлогдсон.

 

3.8. Хэрэгт ХХК нь 2016 онд 30 454 545 төгрөг, 2018 онд 102 157 269 төгрөг, 2019 онд 74 045 454 төгрөг, 2020 онд 242 978 818 төгрөг, 2021 онд 146 627 272 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаж, 2017, 2022, 2023 онд борлуулалтын орлогогүйгээр татварын тайлан гаргасан талаарх 2016, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд, Санхүүгийн байдлын тайлангууд авагдсан байна.

 

3.9. Түүнчлэн ХХК нь 2016 оноос 2021.09.02-ныг хүртэл хугацаанд нийт 640 140 260 /584 790 260+55 350 000/ төгрөгийн Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ төхөөрөмжийг ХААН банк ХХК-д худалдсан болох нь ХААН банк ХХК-ийн 2020.10.19-ний өдрийн 50/10967 тоот, 2021.10.18-ны өдрийн 50/9667 тоот албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэх, бараа хүлээн авсан баримт, зарлагын падаан, 2024.11.27-ны өдрийн 29/13188 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк болон ХХК-ийн хооронд байгуулсан 2021.07.21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, Бараа хүлээн авах хуудас, Үнэлгээний маягт, нэхэмжлэх зэргээр,

2017.01.23-наас 2022.12.31-ний өдрийн хооронд Худалдаа хөгжлийн банк ХХК-д 406 404 108 төгрөгийн Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ төхөөрөмжийг худалдсан нь тус банкны 2021.03.11-ний өдрийн 5/1808 тоот, 2021.10.18-ны өдрийн Б/8924 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, ХХК-ийн тус банк дахь , тоот дансны хуулгууд зэргээр,

2018.11.17-ноос 2020.11.30-ныг хүртэл хугацаанд Хас банк ХХК-д нийт 105 789 109 төгрөгийн дүн бүхий Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ төхөөрөмжийг худалдсан болох нь Хас банк ХК-ийн 2020.11.04-ний өдрийн 5б/5505 тоот албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 56/3593 тоот албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн , тоот дансдын хуулга, 2024.11.28-ны өдрийн 56/5950 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдсон.

 

3.10. Мөн хэрэгт 2008-2012 оны хооронд ХХК-ийн Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ төхөөрөмж худалдан авсан тухай 38 787.50 ам.долларын дүн бүхий нэхэмжлэх, захиалгын баримтууд, 2012.03.14-нөөс 2016.11.08-ныг хүртэл хугацаанд Худалдаа хөгжлийн банк ХХК-д 11 327.95 ам.долларын, 171 876 000 төгрөгийн дүн бүхий васко төхөөрөмж худалдсан талаарх тус банкны 2021.03.11-ний өдрийн 5/1808 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, 2020.10.08-ны өдрийн 5/6931 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк дахь тоот ам.долларын, тоот төгрөгийн дансны хуулгууд, гэрч , нарын мэдүүлэг тус тус авагджээ.

 

4.Зохигчид ХХК нь 2016 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байх бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нар 1999 оны Компанийн тухай хууль 2011 онд шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдсөний дараа компанийн дүрмийг өөрчилж батлаагүй, компанийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 6-д заасан тус компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан байх боловч ХХК-ийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан үндэслэлүүдээр татан буулгасан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, гүйцэтгэх захирлаар хариуцагч Д.ыг томилсон улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн хэрэгт ХХК-ийн 2019 оны 2 дугаар улирлын санхүүгийн байдлын тайлангаас өөр санхүүгийн баримтууд авагдаагүй бөгөөд ХХК-ийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа 2016.06.14-ний өдөр дууссан, уг хугацаа сунгагдсан байх боловч улсын бүртгэл хүчингүй болсон, хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаантай байдлын улмаас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4., 59.5.-д заасны дагуу 2016 оны 3 сард хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байх боловч одоог хүртэл компанийн эрхийг хэрэгжүүлэх дээд байгууллага болох уг хурал хуралдаагүй, энэ тохиолдолд гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох тул 2016 оны 11 дүгээр сараас хойш тус компанийн үйл ажиллагаа бодитоор явагдаагүй талаар талууд тайлбарласан.

 

5. ХХК-ийн дүрмийн 5-д зааснаар тус компани нь бизнес, санхүү, татвар, нягтлах бодох бүртгэлийн зөвөлгөө өгөх, санхүү нягтлан бодохын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг, ХХК-ийн дүрмийн 1.6.1-д зааснаар тус компани нь бизнесийн зөвөлгөө өгөх үндсэн чиглэлийн үйл ажиллагааг явуулахаар тус тус заасан байна.

Тухайн компаниуд аль аль нь бизнесийн зөвлөгөө өгөх адил үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5.-д Хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол...гүйцэтгэх захирал эсхүл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн нь өөр компани аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно гэж зааснаас үзэхэд хариуцагч Д. нь ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, тэрээр ХХК-ийн дүрэмд энэ талаар хориглож, хязгаарласан зохицуулалтгүй байна.

 

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар ХХК-ийн оноосон нэртэй ХХК-ийн оноосон нэрийг давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй оноосон нэртэй компанийг байгуулснаас ХХК-ийн үйлчлүүлэгч, харилцагчдыг хууль бусаар шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3., 13.7.-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагаас ХХК-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

7.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6., 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар гүйцэтгэх захирал нь гүйцэтгэх удирдлагыг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, удаа дараа зөрчсөн, компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан, хувьцаа эзэмшигчид санаатай хуурамч мэдээлэл өгсөн, компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзвэл, Д. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах-ыг, 2 дахь хэсэгт компанийн нэр хүнд, өмч хөрөнгөд гэм хор учруулж болзошгүй ямарваа үйлдэл хийх-ийг тус тус хувьцаа эзэмшигч нарт хориглож заасныг зөрчсөн гэх, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6., 85 дугаар зүйлийн 85.2.-т заасныг зөрчсөн -ийн нэр хүндэд халдсан, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхбуюу учирсан хохирлын мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар гэм буруутай этгээдийн хууль бус, эрх зөрчсөн үйлдэл, эрхийн зөрчил бий болсныг тогтоосон байх, уг үйлдэл нь бодитоор учирсан хохиролтой уялдаатай буюу шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.ын гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон тус компанид учирсан эд хөрөнгийн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч Д.ын ХХК-г үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулан банкуудад Васко төхөөрөмжийг худалдан борлуулсан байдал нь ХХК-иар үйлчлүүлж Васко төхөөрөмж худалдан авч байсан ХААН банк ХХК, Хас банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК зэрэг харилцагч нартай 2016-2021 онд харилцан орлого олох үйл ажиллагааг хууль бусаар зогсоон өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ХХК-ийн олох ёстой байсан орлого 320 348 851 төгрөгөөр багасаж дээрх хэмжээгээр хохирсон гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

 

9.Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан үнэлгээ ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний ажлын тайлан түүний хавсралтуудаар ХХК нь ХААН банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Хас банк ХХК-д нийт 2016 оноос 2022.12.30-ныг хүртэл хугацаанд нийт 1 152 333 997 төгрөгийн Васко төхөөрөмж борлуулж орлого олсон гэж тодорхойлсон байх бөгөөд дээрх баримт болон хэрэгт авагдсан гуравдагч этгээд ХХК-ийн ХААН банк ХХК-д 640 140 260 төгрөгийн, Худалдаа хөгжлийн банк ХХК-д 406 404 108 төгрөгийн, Хас банк ХХК-д нийт 105 789 109 төгрөгийн Васко /нэг удаагийн нууц үгийн төхөөрөмж дижипасс GO3/ төхөөрөмжийг худалдан борлуулсан талаарх баримтуудыг үндэслэн ХХК-ийг дээрх хэмжээгээр Васко төхөөрөмжийг худалдан борлуулж орлого олох ёстой байсан гэж үзэх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тодорхойлсноор гуравдагч этгээд ХХК-ийн Васко төхөөрөмжийг худалдаж борлуулсан гэх 1 152 333 997 төгрөгийн орлогоос 27,8 хувиар тооцон 320 348 851 төгрөгийн олох ёстой байсан орлогоо алдаж, ХХК-д гэм хорын хохирол учирсан гэж тодорхойлох үндэслэлгүйн дээр ХХК-ийн Васко төхөөрөмжийг худалдаж борлуулсан орлогын тодорхой хувийг ХХК-д төлж байхаар тохиролцсон баримтгүй болно.

 

10.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ын гаргасан ХХК-иас орлогын 27,8 хувиар тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь хэрэгт хамааралгүй, ХХК-д учирсан бодит хохирлыг тогтоосны дараагаар хариуцагч Д.ын буруутай үйлдэл байсан гэж үзнэ, энэ байдал нь тогтоогдохгүй байна, өөр гуравдагч этгээдийн санхүү, татварын тайлан дээр тооцоолол хийж нэхэмжлэх нь буруу гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

11. Дээрх дурдсан нөхцөл байдлууд, үндэслэлүүдээр хариуцагч Д. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус компанийн дүрмийн 7 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.-т заасан үүргээ биелүүлээгүй, компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан гэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь баримтаар тогтоогдоогүй, үүний улмаас ХХК-д учирсан гэм хорын хохирлын хэмжээг ХХК-ийн 2016-2022 оны хоорондохь хугацаанд ХААН банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Хас банк ХК-д Васко буюу нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг худалдан борлуулсан нийт орлогын 27,8 хувиар тооцон 320 348 851 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч ******* капитал ******* ******* компани /төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/-ийн хариуцагч Д.аас гэм хорын хохиролд 320 348 851 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгч ******* капитал ******* ******* компани, захирал ******* ******* *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 278 856 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.ад холбогдох хууль бус үйлдлийн улмаас ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320 348 851 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ******* ******* ******* компани /тус компанийг төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* компани /төлөөлж ******* улсын иргэн ******* ******* *******/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 278 856 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

Х.ДАШДЭЧМАА