| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00499/И |
| Дугаар | 611 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 611
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж нийт 10.051.179.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У******* хотод 1*** онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, С******* сум, С** * дугаар баг,* дүгээр хэсэг, 0** тоотод оршин суух, Төрийн банкны Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай
С******* овгийн Г******* А*******
регистрийн дугаар: УУ-8*******
Хариуцагч. Д аймагт 1982 онд төрсөн, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Х сум, Мөнх толгой 2 дугаар баг, Орхон 2-12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй гэх
А з овгийн Б Б*******
регистрийн дугаар:УУ- 8*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Б*******, Б.Б******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.051.17973 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан юм.
Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Б Б*******, хамтран зээлдэгч Б Б******* нар нь Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13/114 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.
Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1 дугаартай Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Орхоны 2-12 тоот хаягт байрлах 20.17 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1 дугаартай Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-8 тоот хаягт байрлах 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-131300295 дугаартай Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-9 тоот хаягт байрлах 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-1 дугаартай Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-6 тоот хаягт байрлах 1600 м.кв өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан.
Зээл авснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 5.984.52165 төгрөг, үндсэн хүү 3.789.42452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.23260 төгрөг нийт 9.795.17877 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөөгүй байх тул нэхэмжлэл гаргах үеийн буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Б*******ээс үндсэн зээл 6.015.47835 төгрөг, үндсэн хүү 3.567.34458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468.35680 нийт 10.0151.17973 төгрөгийг гаруулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү! гэсэн шаардлага гаргаж байгаа юм.
Харин хамтран зээлдэгч Б.Б*******гийн тухайд гэвэл үндсэн зээлдэгч маань өөрөө төлбөрөө төлж барагдуулна гэсэн байдал, зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Б******* болон түүний нөхөр, хүүхдүүдийн өмч байх тул Б.Б*******гээс үүргийн гүйцэтгэлийг нэхэхгүй, хариуцагч Б.Б*******ээр зээл төлүүлэхэд татгалзах зүйлгүй... гэв.
Хариуцагч: Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2013 онд тус банкны Х салбараас 12.000.000 төгрөгийн зээл авч Интернет кафе ажиллуулах, өргөтгөх зорилготой байсан бөгөөд тухайн үед хамтран зээлдэгч олдохгүй байсан учраас өөрийн төрсөн дүү Б.Б*******г хамтран зээлдэгчээр гуйж оруулсан юм. Тэр үед авсан зээлийнхээ эрсдлийг буруу тооцоолсноос, мэдлэг дутмагаас худалдан авсан компьютер техник хэрэгсэл маань чанарын шаардлага хангаагүй, мөн манай суманд интернетийн шугам татагдаагүй, иргэдийн хулалдан авалт бага зэргээс шалтгаалан үйл ажиллагаа зогссон юм. Миний хувьд зээл авснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд зээлээ тасралтгүй төлж байсан. Ингээд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй болсноос зээл төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа тухайн салбарын банкны удирдлагуудтай очиж уулзахад яаж ийгээд төл гэж хэлдэг байсан. Банкны зүгээс хүүхдийн мөнгө, листний мөнгө, одонгийн мөнгө зэргийг зээлэндээ татан авч байсан. Би сургуульд үйлчлэгчээр ажилд ороод цалингийн зээл олгоод өгөөч, тэгвэл өмнөх зээлээ төлөөд дуусгачихмаар байна гэхэд тийм боломж байхгүй гэж хэлсэн.
Барьцаа хөрөнгөө зарж борлуулаад ч зээлээ төлж чадахгүй байгаа. Би энэ жил бага хэмжээний газарт ногоо тарьж үзсэн. Талбайнхаа зарим газарт усалгаа хийж чадаагүй тул ногоо сайн авч чадаагүй. Энэ жилээс хүүхдүүд маань том болж тусд орж байгаа тул ахиад ногоо тарихад туршлагатай ч болно. Хүүхдүүд маань ч тус болоод гайгүй ногоо хурааж авч чадна гэж бодож байна. Хэрэв банк зөвшөөрөх юм бол ногоо тариад бага багаар төлөхийг хүсч байна. Банкны нэхэмжилсэн үнийн дүн дээр маргаан байхгүй... Миний дүү Б.Б******* нь энэ зээлийг авч хэрэглээгүй, би өөрөө хэрэглэсэн, мөн дүү маань одоогоор ажилгүй, миний зээлийн төлөх чадваргүй учраас би боломжийнхоо хирээр зээлийг ганцаараа төлж барагдуулах хүсэлтэй байна... гэв.
Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:
Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэс, хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр 10.0151.17973төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч Б Б*******, хамтран зээлдэгч Б Б******* нар нь Төрийн банкны Х тооцооны төвөөс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13/114 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.
Зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-1 дугаар бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Орхоны 2-12 тоот хаягт байрлах 20.17 мкв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212196 дугаартай гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум, 2 дугаар баг, Рашаантын 16-8 тоот хаягт байрлах 171402749 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-131300295 дугаар бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212197 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-9 тоот хаягт байрлах, 171402750 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212198 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-6 тоот хаягт байрлах, 171402747 нэгж талбарын дугаартай 1600 м.кв өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан байна.
Зээл авснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 5.984.52165 төгрөг, үндсэн хүү 3.789.42452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.23260 төгрөг нийт 9.795.17877 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зээлдэгч Б.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хэрэв банк зөвшөөрөх юм бол ногоо тариад бага багаар төлөхийг хүсч байна. Банкны нэхэмжилсэн үнийн дүн дээр маргаан байхгүй... гэсэн ба зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн шаардлага хангасан ба энэ талаар талууд маргаагүй байна.
Хамтран зээлдэгч Б.Б******* нь зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр хамтран зээлдэгч болж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан ...үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэснээр хамтран үүрэг гүйцэтгэх хэдий боловч хариуцагч Б.Б******* нь ...Миний дүү Б.Б******* нь энэ зээлийг авч хэрэглээгүй, би өөрөө хэрэглэсэн, мөн дүү маань одоогоор ажилгүй, миний зээлийн төлөх чадваргүй учраас би боломжийнхоо хирээр зээлийг ганцаараа төлж барагдуулах хүсэлтэй байна... гэснийг үүрэг гүйцэтгүүлэгч Төрийн банкний зүгээс хүлээн зөвшөөрч ...хариуцагч Б.Б*******ээр дангаар нь зээлийг төлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул үүргийн гүйцэтгэлийг Б.Б*******ээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Б.Б*******ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 10.015.17973 төгрөгийг гаргуулан Төрийн банканд олгож, хариуцагч нь үүргийг сайн дураараа эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-1 дугаар бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Орхоны 2-12 тоот хаягт байрлах 20.17 мкв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212196 дугаартай гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум, 2 дугаар баг, Рашаантын 16-8 тоот хаягт байрлах 171402749 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-131300295 дугаар бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212197 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-9 тоот хаягт байрлах, 171402750 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт
бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212198 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-6 тоот хаягт байрлах, 171402747 нэгж талбарын дугаартай 1600 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Хэдийгээр зээлдэгч нь зээлийн барьцаанд гахай 24 ширхэг, компьютер, хад уур, трактор, таван ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан боловч зээлдүүлэгч нь барьцаанд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгийн хураамжинд урьдчилан төлсөн 245.96888 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 245.96888 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.Б*******ээс зээлийн үндсэн төлбөр 6.015.478.35 төгрөг, зээлийн хүү 3.567.344.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468.356.80 төгрөг нийт 10.051.179.73 төгрөгийг гаргуулан Төрийн банканд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д холбогдох Зээлийн үндсэн төлбөр 6.015.478.35 төгрөг, зээлийн хүү 3.567.344.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468.356.80 төгрөг нийт 10.051.179.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-1 дугаар бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Орхоны 2-12 тоот хаягт байрлах 20.17 мкв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212196 дугаартай гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг, Х сум, 2 дугаар баг, Рашаантын 16-8 тоот хаягт байрлах 171402749 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-131300295 дугаар бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212197 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-9 тоот хаягт байрлах, 171402750 нэгж талбарын дугаартай, 1600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000212198 дугаартай гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Х сум 2 дугаар баг, Рашаантын 16-6 тоот хаягт байрлах, 171402747 нэгж талбарын дугаартай 1600 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаалсан барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245.96888 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 245.96888 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ