Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/193

 

 

 

 

 

      2024             02            14                                        2024/ДШМ/193

 

Г.Ц , А.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч А.Х өмгөөлөгч Г.Минжмаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1329 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2210009572041 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Ц, ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, ... боловсролтой, ...ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../, урьд:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

2. А.Х, .... өдөр ... хотод төрсөн, ...настай, ..., .... оршин суух бүртгэлтэй, /РД:.../, урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Г.Ц  нь 2022 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд иргэн Л.Б “...” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны Н.Ж гэх эзэмшигчтэй .... дугаарын дансаар иргэн Л.Э-с 500.000 төгрөгийг, Т.Бүрэнбатаас 500.000 төгрөгийг, Д.А 400.000 төгрөгийг, Н.Т 300.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “....” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн С.М хэрэгт хамааралгүй иргэн болох Ц.О Хаан банкны .... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Ц.Дуламсүрэнгээс хэрэгт хамааралгүй иргэн болох Б.З Хаан банкны ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн .... хэрэгт хамааралгүй иргэн болох Б.Золбаярын Хаан банкны ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн ... хэрэгт хамааралгүй иргэн болох ... Хаан банкны ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн ... хэрэгт хамааралгүй иргэн болох ... Хаан банкны 5507122553 дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... хэрэгт хамааралгүй иргэн болох .... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... хэрэгт хамааралгүй иргэн болох .... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “...” гзх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... хэрэгт хамааралгүй иргэн болох ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Oyungerel Sanjmytav” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу "мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... хэрэгт хамааралгүй иргэн болох .... дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.010.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ...дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.300.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 290.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “...н” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 350.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 300.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч" гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, .... дугаарын дансаар 400.000 төгрөгийг,

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 400.000 төгрөгийг,

 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сард “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Б.Болортуяагаас 500.000 төгрөг, ... дугаарын дансаар нийт 1.300.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... хэрэгт хамааралгүй иргэн болох ... дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг,

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “....” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 100.000 төгрөгийг,

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “....” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн ....с 500.000 төгрөгийг,

мөн Г.Ц , А.Х нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “...” гэх фэйсбүүкт хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, хэрэгт хамааралгүй иргэн болох ... нараас 2.050.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

А.Х нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ...7 дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч" гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, .... дугаарын дансаар 450.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “...” гэх хаягт хууль бусаар халдаж, түүний фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчлөн, улмаар тус фэйсбүүкийн найзууд руу “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, ... дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “...” гэх хаягаар нэвтэрч, түүний найзуудтай чаталж, “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, .... ... дугаарын дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Ц , А.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ц, А.Х нарыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хэд хэдэн гэмт хэргийг буюу цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Ц-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 cap 15 хоногийг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 cap 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, тэдгээрт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц аас 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.А, 400.000 төгрөгийг Д.Б, 500.000 төгрөгийг Б.Б, 800.000 төгрөгийг Т.Н, 500.000 төгрөгийг Ц.Эрдэнэчулуунд, 100.000 төгрөгийг Б.С, 3.000.000 төгрөгийг М.Ө, 3.010.000 төгрөгийг Г.Ц, 500.000 төгрөгийг О.Д, 1.300.000 төгрөгийг Ц.М, 500.000 төгрөгийг С.Мт, 500.000 төгрөгийг Д.Б, 500.000 төгрөгийг Л.Э, 500.000 төгрөгийг Ө.Б, 400.000 төгрөгийг Д.А, 1.025.000 төгрөгийг Г.Б тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ц ын өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Г.Ц ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоос хэсэгчлэн нөхөн төлсөн, ...зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, урьдчилан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нэр бүхий 16 хохирогчид 13.635.000 төгрөг олгохоор тус тус шийдвэрлэсэн. Хэдийгээр гэм буруутай этгээдэд цээрлэл хүлээлгэх нь эрүүгийн хуулийн зорилго боловч гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Мөн тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалздаг хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох Г.Ц ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирол төлбөрийг өөрөө ажил хөдөлмөр эрхлэн төлж буй байдал, хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл нийгэмд биеэ авч явж буй байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэл зэргийг харгалзан үзэхгүйгээр нийгмээс тусгаарлаж хорих ял шийтгэлийг урт хугацаагаар тогтоож өгсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1329 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Ц ад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгуулийн ял шийтгэл оногдуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч Г.Ц ын хувьд мэдээллийн цахим хэрэгслийг ашиглаад нэвтрэх нэр, нууц үгийг авч байгаа болохоос биш цахим мэдээлэлд өөрчлөлт хийж байгаа асуудал байхгүй. Фейсбүүк нэвтрэх нэрийг мартсан гэдэг хэсэг дээр дарахаар бүртгэлтэй дугаар дээр нэвтрэх нууц үг нь очдог. Түүнээс биш Г.Ц ын хувьд фейсбүүк хаягийн нэвтрэх нэрийг өөрчлөөд байгаа асуудал байхгүй. Г.Ц ын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа арга нь цахим хэрэгсэл юм.” гэв

 

Шүүгдэгч Г.Ц  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие нь бусдад учруулсан хохирол төлбөрөө батлан даалтад байх хугацаандаа хөдөлмөр эрхлэн нийт хохирлынхоо дөрөвний нэгийг төлж барагдуулж байсан. Миний бие ам бүл 5, өөрийн эх, 2 дүү настай эмээгийнхээ хамт амьдардаг. “Фортуна Окто” ХХК-д гэрэлтүүлэгчийн ажил хийдэг байсан. Миний бие мөрдөн шалгагдаж байх хугацаандаа ямар нэгэн дахин гэмт хэрэгт орооцолдоогүй, гэмт хэргээ анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хэрвээ хорихоос өөр төрлийн хөнгөрүүлсэн ял шийтгэл оноовол ажиллаж байсан компанидаа үргэлжлүүлэн ажиллаж бусдад төлөх өр төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулах бүрэн боломжтой билээ. Иймд эрхэм хүндэт шүүгч та бүхэн миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө ажил хөдөлмөр эрхлэн надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Хохирогч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Г.Ц , А.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт Б.Д би хохирогчоор тогтоогдсон билээ. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Б.Даваасүрэн миний залилуулсан 500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ц аас гаргуулаагүй байна. Гэтэл Б.Д миний бие 500.000 төгрөгөө гэм буруутай хүнээс аваагүй байгаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний хохирлыг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч А.Х өмгөөлөгч Г.Минжмаа нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Мөнхтулга өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Залилах гэмт хэргийн арга хэрэгсэл нь цахим хэрэгсэл болохоос кибер гэмт хэрэгт халдаж байгаа зүйл биш. Эрүүгийн хэргийн зорилго зорилт нь нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Тийм учраас шүүгдэгч нарт оногдуулсан ялыг шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ц , А.Х нарт холбогдох эрүүгийн хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулгүй нөхцөл байдлыг харгалзаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Ц  залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын фейсбүүкт хууль бусаар хандаж, нэвтрэх, нууц үгийг өөрчилж тухайн фейсбүүк хаягаас найз нөхөд рүү нь “мөнгө зээлээч” гэсэн зурвас бичиж залилах гэмт хэрэг үйлдсэн. Үүнтэй нь холбогдуулж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хууль бусаар халдах гэдгийг цахим хэрэгсэл ашигласан гэж С.Мөнхтулга өмгөөлөгч үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Фейсбүүк хаяг бусдын хувийн нууц мэдээллийг агуулж байхад үүнд халдаж мэдээллийг нь өөрчилж байгаа нь цахим гэмт хэргийн кибер орчинд үйлдэж байгаа гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Гадуур шалгагдаж байх хугацаанд хохирлыг барагдуулахдаа 2 хохирогчийн хохирлыг барагдуулж, бусад хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Д 500.000 төгрөгөөр залилуулсан байдаг. Шийтгэх тогтоол дээр хохирогч Б.Д талаар тусгагдаагүй байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц  нь ганцаараа 32 хүн, бүлэглэн 2 хүнээс нийт 34 хүнд 20.975.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч А.Х-ыг ганцаараа 4 хүн, бүлэглэн 2 хүн, нийт 6 хүнд 3.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Ц , А.Х нарыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хэд хэдэн гэмт хэргийг буюу цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Ц аас нийт 14.135.000 төгрөгийг гаргуулж 16 хохирогчид хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Гэвч дээрх байдлаар, Г.Ц аас нийт 14.135.000 төгрөгийг гаргуулж 16 хохирогчид хохирол төлүүлэхээр шийдвэрлэхдээ хохирогч Н.Т, Б.М, Б.Д, В.Б, Б.С нарын хохиролд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Г.Ц ын нийт 34 хүнд 20.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэхдээ дээрх 34 хохирогчид иргэн В.Б, Б.С нарын хэрэгт авагдаагүй үйлдлийг оруулан гэм буруутайд тооцож шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, тус эрүүгийн хэрэгт иргэн В.Б, Б.С нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй байхын сацуу Г.Ц ыг дээрх хоёр иргэний үйлдэлтэй холбогдуулан яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэв Г.Ц ыг иргэн В.Б, Б.С нарыг хохироосон гэж үзвэл түүнийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхүүдийг хангах зайлшгүй шаардлагатай.

 

Үүнээс гадна шүүгдэгч Г.Ц ын үйлдлийн улмаас нийт хохирогч нарт хэдэн төгрөгийн бодит хохирол учруулсныг нарийвчлан тооцох, хэн гэдэг хохирогчоос хэдэн төгрөг авсан, мөн хэдэн төгрөгийг буцаан өгснийг нарийвчлан тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдалд хамаарна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч Н.Т, Б.М, Б.Д нарт учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй байна.

 

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч нарын хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл буюу ямар гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан талаарх мэдээллийг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1329 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Ц , А.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ц, С.М, хохирогч Б.Д нарын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1329 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Ц , А.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН