Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2025/00377

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* *******2 айлын ******* тоотод оршин суух, ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан утасны төлбөр, торгууль, нийт 236,250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3*******9/2025/00352/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.аас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,700 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт *******9*******,250 төгрөг, торгууль *******5,300, нийт 236,250 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г. миний бие ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 236,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр, гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, нийт 236,250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,700 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт *******9*******,250 төгрөг, торгууль *******5,300, нийт 236,250 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.*******, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,739 төгрөгийн тал хувь 3,869.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.аас 3,869.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.******* дэх хэсэг, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн  “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 29,700 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр *******9*******,250 төгрөг, торгууль *******5,300, нийт 236,250 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. хүлээн зөвшөөрснийг баталж, 3*******9/2025/00352/И индекстэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,739 төгрөгийн тал хувь 3,869.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.аас 3,869.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК