Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 319/ШШ2025/00392

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн *******өнххайрхан сумын багт оршин суух, овогт гийн д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл үндсэн зээл 16,555,*******11.9 төгрөг, зээлийн хүү 1,1*******,913.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,775.32 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 17,710,500.60 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 319/2025/0041*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ос үндсэн зээл 16,555,*******11.9 төгрөг, зээлийн хүү 1,1*******,913.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,775.32 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 17,710,500.60 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 17,710,500.60 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******аргах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч д холбогдуулан “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 17,710,500.60 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 16,555,*******11.9 төгрөг, зээлийн хүү 1,1*******,913.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,775.32 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 17,710,500.60 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,502.50 төгрөгийн тал нь болох 123,251.25 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч огоос 123,251.25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн  “Үндсэн зээл 16,555,*******11.9 төгрөг, зээлийн хүү 1,1*******,913.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,775.32 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 17,710,500.60 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,502.50 төгрөгийн тал нь болох 123,251.25 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч огоос 123,251.25 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК