Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/06705

 

 

 

 

 

 

2025 05 23 197/ШШ2025/06705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 10 дугаар баг, 44 дүгээр гудамж, ******* хаягт оршин суух, ******* овогт До******* Лх******* /Регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, эрдэнэ толгой 39 гудамж, ******* хаягт оршин суух, Ба******* овогт Эн******* Эн******* /Регистрийн дугаар: /-д холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лх*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Т улсын дугаартай, T маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж, 3,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сард тээврийн хэрэгсэл эзэмшигч Д.Лх*******, Ц.Ня нарт, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг ББСБ-д холбогдох графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч хариуцагч нар нь Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, гэрээнд заасны дагуу иргэн Э.Эн******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр " ББСБ-аас авсан гэх зээлийг хааж, мөн өдөр иргэн Ц.Няын Хаан банкны дугаарын дансанд 7,250,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч Д.Лх******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект мөн эсэх нотлох баримтаар тогтоогдохгүй, гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ гэх баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Лх******* болон түүний нөхөр Цогхүү овогтой Ня нар нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай зээлж, Т улсын дугаартай, T маркийн автомашиныг барьцаалсан байжээ.

 

3.2. Ингээд нэхэмжлэгч Д.Лх*******, Ц.Ня нар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, Т улсын дугаартай, T маркийн автомашиныг хариуцагч Э.Эн*******д 68,000,000 төгрөгөөр тооцон худалдаж, хариуцагч нь мөн өдөр 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сард худалдагч Д.Лх*******, Ц.Ня нарт, 2023 оны 07 дугаар сараас эхлэн ББСБ ХХК-ийн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийг зээлдэгч Д.Лх*******, Ц.Ня нарын төлөх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ээр тогтоогдож байна. /хх 6-7/

 

3.3. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1-т зааснаар хариуцагч нь T маркийн автомашиныг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар Д.Лх*******, Ц.Ня нар нь худалдан авагч буюу хариуцагч Э.Эн*******д худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг биет байдлын хувьд шилжүүлж, Э.Эн******* нь 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 53,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв. /хх 6/

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тайлбарлавал, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, хариуцагч нь автомашин худалдах-худалдан авах гэрээний үнийг 68,000,000 төгрөгөөр тохиролцсон, худалдан авагч буюу хариуцагч нь 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 53,000,000 төгрөгийг тохироцсон хугацаандаа төлөх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Лх*******, хариуцагч Э.Эн******* нар худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөх нөхцөл бүхий Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан эсэх дээр маргаагүй бөгөөд худалдах-худалдан авах гэрээ, түүний төлбөрийг барагдуулах гэрээг Д.Лх*******той байгуулсан байх тул Д.Лх******* нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээ бүхий байна гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4.2. Зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1-т 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ББСБ-ын зээлийн үлдэгдэл 43,000,000 төгрөг, Д.Лх*******, Ц.Ня нарт өгөх үлдэгдэл 3,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийг Д.Лх*******ын ХААН банкны тоот дансанд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. гэж заасан бөгөөд ББСБ ХХК-д төлөх 43,000,000 төгрөгийг бүрэн төлж, гэрээний зүйл болох автомашин эрхийн доголдолгүй болж, хариуцагч Э.Эн******* биет байдлын болон эрхийн хувьд өмчлөлдөө бүрэн шилжүүлсэн авсан талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч гэрээнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр " ББСБ-аас авсан гэх зээлийг хааж, мөн өдөр иргэн Ц.Няын Хаан банкны дугаарын дансанд 7,250,000 төгрөг шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг уг шилжүүлсэн төлбөрт тооцож, төлөгдсөн гэх үндэслэлтэй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар Улаанхүүгийн Эрдэнэзулын хаан банкны 5134075831 тоот данснаас 5166275652 тоот данс руу ochiroo гэх утгаар 2024 оны 05 дугаар 31-ний өдөр 7,250,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч уг 7,250,000 төгрөгийг ямар үндэслэлээр Ц.Няын данс руу шилжүүлсэн нь тодорхойгүй, уг дүнд нэхэмжлэгчийн шаардаж буй 3,000,000 төгрөгийг тооцсон гэх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, маргааны зүйл болсон тус төлбөрийг төлсөн гэх хариу тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

4.4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1-т 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ББСБ-ын зээлийн үлдэгдэл 43,000,000 төгрөг, Д.Лх*******, Ц.Ня нарт өгөх үлдэгдэл 3,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийг Д.Лх*******ын Хаан банкны тоот дансанд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. гэж зааснаар гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Д.Лх*******ын ХААН банкны тоот дансанд төлөх үүрэгтэй.

4.5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Эн*******гийн Бат ананда ялалт ХХК-д нэхэмжлэгчийн нөхөр гэх Ц.Ня нь тээвэр зохицуулагч хийж байсан гэж мэдүүлсэн, Ц.Няын хаан банк дахь 5123043880 дугаартай дансруу тодруулбал, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,220,000, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,230,000 төгрөг зэргийг шилжүүлж байснаас үзвэл хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг шаардах үндэслэлтэй болжээ. /хх 33-34/

Иймд, дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Э.Эн*******гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Лх*******од олгохоор шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эн*******гаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Лх*******од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР