| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04154/И |
| Дугаар | 197/ШШ2025/06708 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/06708
2025 05 23 197/ШШ2025/06708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, ******* байрлах, ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, зээл 17 гудамж, ******* хаягт оршин суух Га******* Бо******* /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
8,719,234.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,008,361.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 668,121.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,751.63 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 8,719,234.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. /хх 18/
4. Нэхэмжлэгч ******* ХК нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол банкны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх 8-9/
5. Зохигчид 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай Хувь хүнд Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээг, мөн өдөр дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээг тус тус байгуулж ******* ХХК-ийг төлөөлж М.Баттулга, зээлдэгч буюу хариуцагч Г.Бо******* нар гарын үсэг зурж баталгаажуулан уг гэрээг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 6000073362 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 13,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 22.2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувь байхаар харилцан тохиролцож, мөн өдөр хариуцагч буюу зээлдэгчийн ******* дахь дугаартай дансруу 13,400,000 төгрөгийг олгосон болох нь зээлийн гэрээ, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хавсралтаар тогтоогдсон. /хх 11-18/
5.1. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 451.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан байна. /хх 14-15/
5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.3. Нэхэмжлэгч нь цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзвэл хариуцагч буюу зээлдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13,400,000 төгрөгийн зээлийг хүлээн авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,391,639 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,806,409 төгрөг, нийт 8,198,048 төгрөгийг төлж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,008,361.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 668,121.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,751.63 төгрөг, нийт 8,696,234.40 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 8,696,234.40 төгрөгийг шаардах эрхтэй. /хх 10/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариу тайлбар ирүүлээгүй.
6.1. Хариуцагч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүрэг, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн буюу хүүгийн тооцооллын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.
6.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандан шийдвэрлүүлэхтэй холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч 23,000 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагаа баримтаар нотолсонгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд төлбөрийн баримт гэх баримтаас өөр баримт шүүхэд ирүүлээгүй, нотариатын зардалд 23,000 төлсөн гэх шаардлагаа баримтаар нотлоогүй тул 23,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Иймд хариуцагч Г.Бо*******гаас 8,696,234.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154,090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь уг хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Бо*******гаас 8,696,234.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,458 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 154,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР