| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04505/И |
| Дугаар | 197/ШШ2025/06710 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/06710
2025 05 23 197/ШШ2025/06710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Эл Эс плаза барилга, 5 давхар, ******* хаягт байрлах,******* ББСБ ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, эрхүүгийн гудамж, 8 дугаар байр,******* хаягт оршин суух Ба******* Га******* /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 188,785.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэддорж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 105,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70,631.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,153.95 төгрөг, нийт 188,785.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. /хх 24/
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай Онлайн зээлийн гэрээг******* аппликейшнийг ашиглан байгуулж, сарын хүүг 6 хувь, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан эсэх, хүчинтөгөлдөр эсэх дээр маргаагүй.
4.2. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Б.Га*******ын зээлийн данс руу 30,000 төгрөгийг, мөн өдөр 75,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь зээлийн дансны хураангуй хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх 17-18/
4.3. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нийт 105,000 төгрөгийн зээл авснаас хойш төлөлт хийгээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 105,000 төгрөг, хүүгийн төлбөр 70,631.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,153.95 нийт 188,785.28 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь зээлийн дансны хураангуй хуулга гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. /хх 17-18/
5. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь Банк бус санхүүгийн болон зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогджээ. /хх 10-13/
6. Зохигчид Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай Онлайн зээлийн гэрээг******* аппликейшнийг ашиглан байгуулж гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагчид нийт 105,000 төгрөгийг зээл олгов гэх утгаар олгосон, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
6.1. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нийт 105,000 төгрөгийг олгосон болох нь зээлийн дансны хураангуй хуулга гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
6.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл 105,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70,631.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,153.95 төгрөг, нийт 188,785.28 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б.Га*******аас 188,785.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хатан суудал инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Га*******аас 188,785.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хатан суудал инвест ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хатан суудал инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР