Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/174

 

             

 

 

 

 

    2024           2              1                                        2024/ДШМ/174

 

 

С.Ц, Д.Днарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч С.Д,

яллагдагч Д.Д өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/2754 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлоор С.Ц, Д.Днарт холбогдох 2209032551218 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бөх Ах овгийн Д.Д, 1978 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ........................./;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар магадлалаар тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Д.Дамдинсүрэнд шүүхээс оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сараар тогтоож, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. Боржигон овгийн С.Ц, 1960 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, зээ нарын хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан,

Яллагдагч С.Ц, Д.Днар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Эрина Солюшнз’’ ХХК-иас 6.000.000-7.000.000 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Даас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас шилжүүлэн С.Цын төрсөн охин Б.Мөнхзаяагийн 5089028018 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

мөн дээрх цаг хугацаанд хохирогч С.Даас “түр хугацаанд мөнгөний хэрэг гараад байна зээлээч’’ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг н.Ганчимэгийн дансаар шилжүүлэн авч нийт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Ц, Д.Днарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц яллах дүгнэлтэд дурдсан зарим нөхцөл байдлууд эргэлзээтэй буюу хуульд заасан шаардлага хангаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байна гэж шүүх үзэв. Үүнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан "...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.1-д “ ...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь ямар зүйл хэсэг заалтаар зүйлчлэгдэхийг тусгахаар заажээ.

Дээрх яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Ц, Д.Днарыг бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Эрина Солюшнз “ ХХК-иас 6-7 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар би болгон иргэн С.Даас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас шилжүүлэн С.Цын төрсөн охин Б.Мөнхзаяагийн 5089028018 дансаар шилжүүлэн авсан, мөн дээрх цаг хугацаанд хохирогч С.Даас “түр хугацаанд мөнгөний хэрэг гараад байна зээлээч “ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг н.Ганчимэгийн дансаар шилжүүлэн авч, нийт 55.000.000 их хэмжээний хохирол учруулж залилсан гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан хохирогч С.Дын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд дурдсанаар “...Урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй. Яаралтай оноос өмнө 50.000.000 төгрөг хий гэсэн. Ингээд банк бус санхүүгийн байгууллагаас 60.000.000 төгрөгийг зээлж, С.Цын охин Мөнхзаяагийн данс руу 50.000.000 төгрөг, Д.Дамдинсүрэнд н.Ганчимэгийн дансанд 5.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн /хх 6/, С.Дыг хохирогчоор тогтоон хууль сануулан мэдүүлэг авахад “...50.000.000 төгрөгийг С.Цад өгсөн. Д.Днадаас зээл гаргаж өгөхөд зуучилсны хөлс гэж 5.350.000 төгрөг авсан’’ /хх 10 / гэж мэдүүлсэн байх ба дансны хуулгаар н.Ганчимэгийн 504136878 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50.050.000 төгрөг шилжүүлсэн / хх 110/ байна. Эдгээрээс дүгнэхэд яллагдагч нар нь дээрх хэрэгт ямар оролцоотой болох, тэдгээрийн гэм буруут үйлдлийн улмаас хэзээ, хэдэн төгрөгийн хохирол учирсан болох, тэдгээрийн үйлдэл оролцоог яллагдагч тус бүрээр тодорхойлон бичих шаардлагатай байна.

Хэрэгт яллагдагч Д.Дял шийтгэлийн лавлагаагаар 2 удаа ял шийтгүүлсэн гэжээ. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч үүнийг үгүйсгэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар магадлалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгч, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоол нь хүчингүй болсон бөгөөд дахин шийдвэрлэсэн магадлал хэрэгт байхгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно “, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно “ гэж хуульчилжээ.

Яллагдагч С.Ц нь энэ хэрэгт шалгагдахаас өмнө бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 201625020877 дугаартай хэрэг нь тус шүүхэд хянагдаж байгаа болох нь яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн авагдсанаар тус тус нотлогдож байна. С.Цын дээрх үйлдлүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул өмгөөлөгчийн нарын гаргасан хүсэлтүүдийг тус тус хүлээн авч эдгээрийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан Д.Дял шийтгэлийн лавлагааг 2 удаа ял шийтгүүлсэн буюу буруу авсан байх тул Д.Дэрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн байна. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн С.Д “намайг залилан мэхэлсэн үйлдлийг шийдвэрлэхэд энэ хүний ял шийтгэлийн лавлагааг буруу авсан нь нөлөөлөхгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул С.Д намайг хохироосон үйлдлийг шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхэд түүний өмнө хэдэн удаа ял эдэлж байсан эсэх нь хамааралгүй юм. Иймд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Захирамжийн 3 дахь хэсэгт: “яллагдагч С.Ц нь энэ хэрэгт шалгагдахаас өмнө бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 201625020877 дугаартай хэрэг нь тус шүүхэд хянагдаж байгаа болох нь мэдүүлэг, шүүхэд авагдсан баримтаар тус тус нотлогдож байна” гэжээ. С.Цын өмнөх үйлдлийг шүүх шийдвэрлэх гэж байхад намайг залилсан үйлдлийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тус захирамжид дурдснаар түүний мэдүүлэг, шүүхийн авагдсанаар гэж бичсэн байгаа түүний өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн аль шатанд байгаа эсэх, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн хурал руу шилжүүлж өгнө үү. ..." гэв.

Яллагдагч Д.Дөмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Гэтэл яллагдагч Д.Дурьд 2 удаа ял шийтгэгдэж байсан гэж түүний биеийн байцаалтад бичигдсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Хоёрдугаарт, яллагдагч С.Цын үйлдэл, оролцоог шалгаж тогтоогоогүй хэр нь яллах дүгнэлтэд яллагдагч Д.Днь хохирогч С.Даас зээлсэн 5.000.000 төгрөгийг яллагдагч С.Цтай бүлэглэж үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч С.Цын үйлдэл, оролцоог шалгаж тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад заасан яллагдагч С.Цад холбогдох хэргийг нэмж нэгтгэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд оролцсон прокурор эсэргүүцэл бичээгүй. Яллагдагч С.Цын үйлдэл, оролцоог шалгаж тогтоох асуудлыг гэм буруугийн шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээнээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд яллагдагч С.Ц, Д.Днарын урьд ял шийтгэгдэж байсан байдлыг алдаатай бичсэн байдаг. 2012 оны хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд 1 удаагийн ял шийтгэлтэйг 2 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Яллагдагч С.Ц 2020 оны 3 дугаар сард ял шийтгэгдэж байсан гэж бичсэн байдаг бөгөөд энэ хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгосныг прокурор хүлээж аваад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор мөрдөн байцаалтад буцаасан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасны дагуу хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр оролцогчийн гомдлоор буцаан сэргээсэн байдаг. Энэ хэргээс болоод шүүх хуралдаан хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Яллагдагч С.Ц, Д.Днар гэм буруу дээр маргадаг бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байхад яллагдагч С.Ц, Д.Днарын хэргийг нэгтгэж яллах дүгнэлт үйлдэх боломжгүй гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч С.Даас мөнгө авсан үйлдэлтэй бөгөөд яллагдагч С.Ц, Д.Днарт холбогдох хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хохирогчийг залилсан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Ц, Д.Днарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос С.Ц, Д.Днар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Эрина Солюшнз’’ ХХК-иас 6.000.000-7.000.000 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Даас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас шилжүүлэн С.Цын төрсөн охин Б.Мөнхзаяагийн 5089028018 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

мөн дээрх цаг хугацаанд хохирогч С.Даас “түр хугацаанд мөнгөний хэрэг гараад байна зээлээч’’ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг н.Ганчимэгийн дансаар шилжүүлэн авч нийт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч         хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Ц нь уг хэрэгт шалгагдахаас өмнө бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон эрүүгийн 201625020877 дугаартай хэрэг нь тус шүүхэд хянагдаж байгаа болох нь яллагдагчийн мэдүүлэг болон шүүхэд авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаар шалгаж, хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин яллагдагч Д.Д нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулсан боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар магадлалаар тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байхад түүнийг биеийн байцаалтад 2 удаагийн ял шийтгэлтэй байдлаар бичиж зөрчил гаргасан байх боловч  үүнийг зөвтгөн дүгнэх боломжтой баримт хэрэгт байгаа тул шүүгчийн захирамжид заасан уг ажиллагааг шалгах шаардлагагүй.

            Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/2754 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/2754 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                  ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ