Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/06704

 

 

 

 

 

 

2025 05 23 197/ШШ2025/06704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 4 дүгээр гудамж, ******* хаягт байрлах, Бо******* овогт Ар******* Жа******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Усны гудамж-4, Төв банкны байр, өөрийн байранд байрлах ******* ХК /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,586,544 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантуяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч А.Жа******* нь хариуцагч ******* ХКхолбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,586,544 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Жа******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр бичгээр гаралгүй бүтэн жил өнгөрч уг шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ******* хүлээн авсан, хуульд заасан давж заалдах гомдол гаргах хугацаа 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар нотлогддог, давж заалдах гомдол гаргаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц банк үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж, 15,922,200 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргажээ.

 

3. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Жа*******г урьд эрхэлж байсан буюу ******* ХК-ийн Галакси салбарын харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,922,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. /хх 10-25/

 

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч А.Жа*******, хариуцагч ******* ХК нарт 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдөр зохигчдод мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримт №11, баримт №12 гэх баримтаар тогтоогдож байна. /хх 54-55/

 

3.3. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргахад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2022/******* дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар захирамжуудаар хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэжээ. /хх 57-64/

 

3.4. Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот мэдэгдлийг тус тус үндэслэн хариуцагч ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Жа*******г ******* ХК-ийн Галакси салбарын харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилжээ. /хх 26/

 

3.5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Жа*******гийн нэг сарын дундаж цалинг 1,411,659 төгрөг болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж, 25 дугаар зүйлийн 25.2.6 хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. гэж тус тус зааснаар хариуцагч ******* ХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр 1 жилийн дараа бичгээр гарсан, бид давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж татгалзлаа тайлбарлаж байх боловч үүнд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч ******* ХК-иас 15 сар, 15 өдрийн хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,201,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Жа*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 385,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268,958 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 22,201,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Жа*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,883 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268,958 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР