2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01529

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/01529

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аманхуур хотхон байр, 192 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Бүгд Найрамдах *******с Улс, Гёнги аймаг, Бучон хот, Шингүг хороо, 131-1, 501 тоот хаягт оршин сууж байгаа, Далайгүн овогт У.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аманхуур хотхон байр, 192 тоот хаягт оршин суух, Барган овогт Ү.Э-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аманхуур хотхон байр, 192 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Бүгд Найрамдах *******с Улс, Инчон хот, Мичүхулгү Жүандун 395-20 тоот хаягт оршин суух, Барган овогт Э.Б

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Далай Гүн овогт Уранчимэгийн Болорчимэг, Барган овогт Үржинсүрэнгийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин , 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Нандин-Эрдэнэ нарыг эх *******ийн асрамжинд байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин *******ы Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 

2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин *******ы Амин-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг *******аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204147617 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13336/, 40 байр 192 тоот хаягт байршилтай, 72.72 мкв талбай бүхий, гурван өрөө, орон сууцыг *******, охин Э.Нандин-Эрдэнэ, нарын өмчлөлд үлдээх, орон сууцнаас оногдох хэсэг ******* гаргуулахгүй,

*******, *******, Э.*******, нарын хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204034522 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 2 хороо, 1А дугаар хэсэг, Цэргийн хотхоны 3 дугаар гудамжны 114 тоот хаягт байршилтай, 53 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг *******ы өмчлөлд үлдээх, уг хөрөнгөнөөс *******, Э.*******, нар оногдох хэсэг авахгүй, хамтран өмчлөгчөөс хасагдах,

*******, Э.******* нарын хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Г-2204014333 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 2 хороо, 1А дугаар хэсэг, Цэргийн хотхоны 3 дугаар гудамжны 114 тоот хаягт байршилтай, 18645312590804 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 261 мкв газрыг *******ы өмчлөлд үлдээх, *******, Э.******* нар оногдох хэсэг гаргуулахгүй,

*******ийн эзэмших эрхтэй, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Энгэршанд 4-12 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18669297804741 дугаар бүхий, 500 мкв талбайтай, №0392443 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, иргэний ахуйн зориулалттай 500 мкв талбай газрын эзэмших эрхийг хүү Э.Болор-Эрдэнийн эзэмшилд шилжүүлэх, *******, ******* нар оногдох хэсэг гаргуулахгүй,

*******ы өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2207004496 дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Энгэршанд 4 гудамж, 11а тоот хаягт байршилтай, 1200100195 нэгж талбарын дугаартай, 610 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү Э.Болор-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, *******, ******* нар оногдох хэсэг гаргуулахгүй байхаар тус тус харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн, Тоёота приус маркийн 96-95 УБУ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй холбоотой шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, хариуцагч *******ы, Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүлээн авах эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/17238 дугаар захирамж, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/26603 дугаар захирамжаар тус тус авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхцэцэгт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



 

 



              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ