2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/03243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 17 191/ШШ2025/03243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 гудамж, 390-391 тоот хаягт оршин суух, Тайж овогт Ж.Р-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байр, 54 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Р.О

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Овоо 1 дүгээр гудамж, 13 тоот хаягт оршин суух, Хатагид овогт Б.Г,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, 101-23 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б.А/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ, 10 гудамж, 50/Б тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Нямдашийн /регистрийн дугаар: НЭ86082724/ нарт холбогдох,

 

Р.О болон Б.А, Б.Гг нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

Р.О болон Н.М нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ы өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******д газар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, маргаж буй газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг /Ү№0253/, /Ү№0201/,

Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин,

Хариуцагч Р.Отгонцгаан, түүний өмгөөлөгч /Ү№2859/,

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нь өмгөөлөгч Д.Энхтунгалаг, нарын хамт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тайж овогт Жамбалын Ирина миний бие нь Баатарын *******тэй харилцан тохиролцож түүний амьдардаг байсан Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Зүүн сэлбийн 10 гудамж 50б тоот хаягт байрлах, 365 мкв газрыг худалдаж авахаар тохирсон.

Ингээд 2016 оны 4 сарын 18 өдөр Газар худалдах ба худалдан авах гэрээ байгуулж, газрын үнийг 50,000,000 төгрөгөөр тохирсон.

Тэгээд ******* нь 50,000,000 төгрөгийг цувуулаад өгч болно гэсний дагуу 41,000,000 төгрөгийг цувуулж өгөөд 9,000,000 төгрөг үлдэх үед ******* нь одоо мөнгөө цувуулахгүй нэг мөр өгөөрэй гэсэн. Энэ мөнгийг хэрхэн төлсөн талаарх баримт хэргийн 18 дугаар талд авагдсан, тэгээд төлбөрийн үлдэгдэл болох 9,000,000 төгрөгийг *******аас зээлж авсан, ингэж зээл авахдаа барьцаанд нь газраа тавьсан ийм үйлдэл байгаа юм.

Ингээд би өөрийн төрсөн дүү Ж.Даваанямаас 9,000,000 төгрөг зээлдүүлээч гэхэд Таньдаг хүнээс асууж өгье гээд хэсэг хугацааны дараа ******* гэдэг хүүхнээс 9,000,000 төгрөг зээлэхээр боллоо гэсэн. Тэгээд би тухайн үед хөдөө явах ажилтай болсон тул ******* рүү утасдаж эгч нь ажилтай болоод очиж чадахгүй нь чам руу ******* гэдэг хүнийг явуулна тэр хүнээс 9,000,000 төгрөгөө хүлээж аваад гарын үсэг зурчихаарай гэхэд ******* зөвшөөрсөн.

Гэтэл ******* нь үлдэгдэл 9,000,000 төгрөгөө ******* гэдэг хүүхнээс аваад, 2022 оны 3 сарын 26-ны өдөр нотариат орж Газар худалдах ба худалдан авах гэрээ-г хийж ******* гэдэг хүүхэнд уг газар шилжсэн байсан.

Тухайн үед би тэднийг газар худалдах ба худалдан авах гэрээ хийснийг мэдээгүй бөгөөд надад үүнийг хэлээгүй юм.

Тэгээд би 9,000,000 төгрөг олоод дүү Ж.Даваанямд өөрийн танил *******д мөнгөө өгөөрэй гэхэд дүү Ж.Давааням маань За гэсэн. Тэгээд би газраа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл ******* гэдэг хүүхний нэр дээр газар шилжсэнийг олж мэдсэн.

Тэгэхээр нь *******т яагаад зээлийн гэрээ хийхгүй, худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа юм бэ гэхэд ******* нь мөнгөний барьцаа болгож, газрыг өөр дээрээ шилжүүлж авна, мөнгөө авахдаа буцаагаад шилжүүлчихнэ гэж тохирсон гэж хэлсэн.

Гэтэл дүү Ж.Давааням ******* гэх хүүхэн нь тус газрыг барьцаа болгож авах байтал бүүр худалдаж авсан мэт болчихоод, уулздаггүй зугтаад байна, би мөнгийг чинь өгөөд газрыг чинь авч чадахгүй байна гэсэн.

Тухайн газрыг хүн худалдаж авахаар болоод газрынхаа баримт бичгийг авъя гэж *******д хэлсэн чинь юу яриад байгаа юм, чамаас газар аваагүй, бичиг баримт аваагүй гэсэн. Тэгээд утсаар залгахаар авдаггүй, өөр хүний утсаар залгахаар авдаг байсан, тэгээд цагдаад өргөдөл өгсөн чинь иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Тухайн газарт очиж үзэхэд их сайхан байшин барьсан байсан бөгөөд уг газрыг яагаад ч 9,000,000 төгрөгөөр худалдах биш, үүнээс өндөр үнэтэй газар юм.

Үнэн хэрэгтээ 50,000,000 төгрөгөөр худалдан авсан газрыг ******* нь 9,000,000 төгрөгөөр худалдан авсан мэт гэрээ хийгээд бусдад цааш нь буюу *******д 20,000,000 төгрөгөөр худалдчихсан байгаа нь дэндүү шударга бус, үйлдэл юм. Өөрөөр хэлбэл *******гийн 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон газрыг 9,000,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр дүр үзүүлэн, зээлийн гэрээгээ халхавчлах зорилгоор байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх олж аваад үүнийг цааш илэрнэ гэдгийг мэдсээр байж үнэн санаанаас бус 20,000,000 төгрөгөөр *******д худалдсан байна. Хэрэгт авагдсан баримтаар газрын төлбөрийг ******* нь бүрэн төлчихсөн учир өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна.

*******, ******* нар үлдсэн 9,000,000 төгрөгөө бүтнээр нь авахын тулд *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар 50,000,000 төгрөгөө бүтнээр нь авчихсан учир энэ хоёр хүн хохирсон зүйлгүй, газрынхаа мөнгийг бүрэн авчихсан. Үндсэндээ тухайн газрын зах зээлийн үнэ нь 50,000,000 төгрөг гэдгийг ******* мэдэж байсан, 9,000,000 төгрөгийн үнэтэй газар гэж хаа ч байхгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням миний бие нь *******тай 2009 оны 7 сараас хойш ажлын шугамаар танилцсан, тэрээр прокурор хийдэг, бид хоёр харилцан бие биедээ тусалдаг байсан.

*******аас газраа биет байдлаар буцааж аваад, 9,000,000 төгрөгийг өгөхөд бэлэн байна. Тэрээр цааш нь *******д 20,000,000 төгрөгөөр зарсан байгаагаас үзэхэд 29,000,000 төгрөгийн үнэтэй газар юм. Тиймээс ******* болон *******, ******* нарын хооронд хийгдсэн 2022.03.26-ны өдрийн гэрээ, ******* болон ******* нарын дунд хийгдсэн 2023.09.23-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулснаар газрын өмчлөгчөөр *******г тогтоолгомоор байна. Учир нь тухайн газрын төлбөрт *******, ******* нарт 41,000,000 төгрөгийг төлсөн байгаа юм.

Иймд хуулиар олгогдсон иргэний эрх ашиг хөндөгдөж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар *******, ******* болон ******* нарын хооронд 2022 оны 3 сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах ба худалдан авах гэрээг,

******* болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,

Тайж овогт Жамбалын Ринад Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Зүүн Сэлбийн 10 дугаар гудамж, 50б тоот хаягт байршилтай, 365 мкв газрын өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, уг газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин нь шүүхэд болон хуралдаанд тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* болон ******* бид 2016.04.18-нд Ж.Даваанямын эгч *******д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 50б тоотод байрлах 365 мкв газрыг хотын А зэрэглэлд байршилтай инженерийн шугамд холбогдсон газраа 50,000,000 төгрөгт зарахаар тохирч бичгээр хийж байсан юм. Мөнгийг бол цувуулан өгөхөөр тохирч 41,000,000 төгрөгийг цувуулан авч амьдрал ахуйдаа хэрэглэж олон жил болсон.

Үлдэх 9,000,000 төгрөг төлөгдөөгүй удсан тул наймаагаа дуусгах мөнгөний яаралтай хэрэг байна гэдгийг Ж.Давааням болон ******* нарт хэлсэн.

Тэгсэн чинь Ж.Давааням нэг хүнээс 9,000,000 төгрөг зээлэхээр болсон гээд бид 2022.03.26-ны өдөр нөгөө хүнтэй нь уулзахаар болсон. Тэгээд Да хүрээ зах дээр биднийг очиход 9,000,000 төгрөг зээлж байгаа гэх ******* гэдэг эмэгтэйн хамт Ж.Давааням ирсэн. Тэгээд Ж.Давааням нь тэр эмэгтэйг танилцуулаад найз маань надад 9,000,000 төгрөг зээлэхээр боллоо, гэхдээ газрыг худалдах, худалдан авах гэрээгээр *******ы нэр дээр шилжүүлчих, мөнгөний барьцаанд газрыг өөрийнхөө нэр дээр авна гэж тохирсон, бид хоорондоо нэг учраа олчихно гэсэн.

Тэгэхэд ******* энэ бүх яриаг сонсоод өөрөө мөн адил ярианд оролцож мөнгө зээлдүүлж байгаа гэдгээ хэлж байсан бөгөөд Ж.Давааням нь чонын амнаас гараад барын аманд орлоо гээд инээгээд байсан.

Ж.Давааням нь *******гийн ойрын төрөл ах дүүс юм чинь *******г зөвшөөрсөн юм байх гэж бодоод лавлаж асуугаагүй юм.

Ингээд бид өөрсдийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 50б тоотод байрлах 365 мкв газрыг худалдах худалдан авах гэрээ хийгээд *******ы нэр дээр шилжүүлсэн. Да хүрээ захаас Нарантуул зах руу хамтдаа явцгааж захын гадаа ******* нь дансаар 9,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн.

Тухайн үед Ж.Давааням нь *******тай ах, дүү, төрөл садныхаа тухай ярьцгааж, мөнгө зээлж, их тус боллоо, мөнгийг нь буцааж өгөөд газраа буцаагаад шилжүүлээд авчихна гээд их баяртай байсан.

Гэтэл үнэн хэрэгтээ Ж.Давааням нь биднийг 9,000,000 төгрөгөө эгч *******гаас яаралтай өг гэж нэхэхээр нь тэр өрнөөс түр зуур гарах гээд найз *******аас уг мөнгийг зээлж авч бидэнд өгөөд, тэгээд бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийж газрыг *******ы нэр дээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалах журмаар шилжүүлэн өгч байгаа гэдгийг үнэнээр нь эгч *******даа хэлээгүй юм байна.

******* 9,000,000 төгрөгийг зээлдүүлснээр ******* бидний хоорондох 50,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах наймаа дууссан гэж байсан. Бидний хувьд *******д үнэн санаанаасаа буюу жинхэнээсээ газраа зараагүй, үлдэгдэл төлбөрөө *******гаас авахын тулд зээлийн гэрээний барьцаалбарт газар өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Иймд *******гийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч ын хамт татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* нь нэхэмжлэгч ******* гэх хүнийг огт танихгүй, энэ огт хамааралгүй хүн миний өмчлөх эрхэд халдан, шүүхээс иргэний хэрэг үүсгэн явуулж байгаад нь гайхаж байна.

Нэхэмжлэгч ******* гэгч нь төрсөн дүү Ж.Давааням гэгч хүнтэй нийлж хуйвалдан намайг Баянзүрх дүүргийн Цагдаад өгч шалгуулсан материалыг цагдаагаас шалгаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Надад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-50б тоот 360 мкв өмчлөх эрхийн гэрчилгээнтэй газрыг *******, ******* гэх хүмүүс Ж.Давааням гэх хүнээр дамжуулан бидэнд мөнгө хэрэгтэй байна, энэ газрыг 9,000,000 төгрөгт аваач, урд талын айл бол манай салсан нөхрийнх, хадмынх бөгөөд намайг олон жил дарамтлаад хашаандаа орж чадахгүй явна, ирээдүйд үнэд хүрнэ, удахгүй газарт орно гэж хэлээд зарсан.

Миний бие *******, Б. ******* гэх эдгээр хүмүүсийг огт танихгүй, тэдэнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байж энэ газрыг нь аваагүй, өөрсдөө мөнгө хэрэгтэй байна гээд зарсан.

Ингээд би *******тэй худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулаад холбогдох гомдол саналыг гэрээн дээр тусгуулаад түүнд огт мөнгө байхгүй гээд байсан учир Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс дээр татвар болон холбогдох бүхий л зардлыг би төлж үл хөдлөхийн гэрчилгээг авсан. Ингээд удаагүй байтал *******ийн хадам гэж нэг хүн удаа дараа над руу утсаар залгаад энэ газар дээр байлгахгүй гэж хэл амаар доромжлоод байсан, миний утасны дугаарыг хаанаас олсныг нь мэдэхгүй боловч *******ийг хадмаасаа их айдаг гэдгийг нь ойлгосон.

Хэсэг хугацааны дараа Ж.Давааням нь Бодоод байсан чинь ******* газраа их хямдхан зарчихсан байна, би буцаад авъя гэж над руу ярьсан. Тэгэхэд нь юу ярьж байгаа юм бэ, яасан тоглоомтой юм гээд уурласан. Гэтэл Ж.Давааням гуай намайг худал гүтгэж цагдаад өгсөн байсан, тэгээд өөрт байсан бүх материалаа гаргаж өгснөөр Цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд судалтал энэ газар удахгүй дахин төлөвлөлтөнд орж, газарт орох болсныг сонсоод эдгээр хүмүүс хуйвалдан намайг цагдаад өгч шалгуулсан болохыг нь мэдээд нөхөртэйгээ ярилцаад хэл амтай хэцүү газар байна гээд энэ худалдаж авсан газраа зарсан.

Нэхэмжлэгч *******, түүний төрсөн дүү Ж.Давааням болон *******, ******* нар хуйвалдаж байна гэж бодож байна.

Түүнээс гадна энэ Ж.Давааням нь өөрөө хуульч, нотариатч байсан хүн байж ийм хөнгөн хуумгай зүйл хийхгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар намайг гүтгэж байна гэж үзэж байна.

******* гэдэг хүн энэ асуудалд ямар ч хамааралгүй, энэ хүнийг танихгүй, огт харж байгаагүй, гэтэл түүний өмчлөх эрхэнд халдсан гэж худал зүйл бичээд байгааг зөвшөөрөхгүй, *******гаас мөнгө төлсөн баримт хэрэгт байхгүй, мөнгө төлсөн гэх баримтад Ж.Даваанямын нэр байдаг, *******гийн нэр огт байхгүй.

Иймд *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.ын хувьд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 50б тоотод байрлах 365 мкв газрын шударга өмчлөгч юм.

Уг газрыг худалдах зарын дагуу *******тай уулзаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлага хангасан худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан.

Тодруулбал ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл юм.

Гэтэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын зүгээс *******ын эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар огт дурдахгүй байх ба зөвхөн өөрсдийнхөө өгсөн, авсныг буцаана гэж ярьж байгаа тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд ******* болон ******* нарын хооронд 2023.06.06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хэрэгт авагдсан баримтаар уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх шинж тогтоогдохгүй байх тул *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гаас 2024.03.20-ны өдөр Ж.Даваанямд 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.10-ны өдрийн 101/ШЗ2024/10029 дугаартай, 2024.03.12-ны өдрийн 101/ШЗ2024/07141 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******, ******* болон ******* нарын хооронд 2022.03.26-ны өдөр байгуулагдсан 0560 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зурагны хуулбао, ******* болон *******, ******* нарын хооронд 2016.04.18-ны өдөр байгуулагдсан Газар худалдах, авах гэрээ-ний хуулбар, *******, ******* нарын өмчлөлд бүртгэгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Г-2203011664 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 50б тоот хаягт байршилтай, 365 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, 2015.09.14, 2015.08.27-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээ баримт, зээл тооцооны гэрээ, *******ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023.10.18-ны өдрийн 3445 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, тус прокурорын газрын 2023.04.12-ны өдрийн 4/621 тоот хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх 1-22, 126-129, 137-139/,

5б. Хариуцагч *******аас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга /хх 25, 29-30, 50/

5в. Хариуцагч *******, ******* нараас ирүүлсэн: *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, *******, ******* нараас 2024.04.29, 2025.04.29-ний өдөр Г.Энхтүвшинд олгосон итгэмжлэл /хх 31, 36-39, 82, 147-148/

5г.Хариуцагч *******аас ирүүлсэн: 2024.08.11, 2025.04.16-ны өдөр т олгосон итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн г-2203011664 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, 50б тоот хаягт байршилтай 364 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2024.05.06-ны өдөр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хуудас, 2023.06.06-ны өдөр *******тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, *******д 2022.03.30-ны өдөр олгосон гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, *******, ******* нарын 2022.03.26-ны өдөр *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гэрчилгээний хуулбар /хх 83, 105-116, 146/

5д. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн, Г-2203011664 дугарт бүртгэлтэй газрын бүртгэлтэй холбоотой баримтууд /хх 56-64/, баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан,

*******, ******* болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

******* болон ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ы өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

*******д газар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, маргаж буй газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн, ******* болон *******, ******* нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ авагдсан,

гэрээнд *******, ******* нар Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн Сэлбэ 10-50 тоот байрлах, 364.7 мкв газрыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч 6,340,200 төгрөг төлсөн, үлдэх 43,659,800 төгрөгийг газар өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар өгнө, үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөгийг 2016.04.19-нд төлнө, үлдэх төлбөрийг цувуулж буюу бөөнөөр нь төлж дуусгана, гэрээ нотариатчаар гэрчлэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэжээ. /хх 15/

4а.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2016.04.18-ны өдөр *******, ******* нараас 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 41,000,000 төгрөг төлсөн, үлдэх 9,000,000 төгрөгийг *******аас зээлж авсан, зээлийг эргүүлэн төлснөөр газар өмчлөх эрхийг буцааж авахаар тохирсон, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан газрыг 2022.03.26-ны өдөр *******, *******, ******* нар 9,000,000 төгрөгөөр, 2023.06.06-ны өдөр *******, ******* нар 20,000,000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр найдаж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон.

4б.Хариуцагч *******, ******* нар ...өмчлөлийн газраа *******д худалдаагүй, газрын үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөгийг *******гаас авахын тулд зээлийн гэрээний барьцаанд газар өмчлөх эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж тайлбарласан.

4в.Хариуцагч ******* нь ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, төлбөрийг төлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй... гэж,

 

4г.Хариуцагч ******* нь ...зарын дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу газар өмчлөх эрхийг олж авсан, шударга өмчлөгч... гэж тус тус маргасан.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5а. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

 

5б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00181 дугаар шийдвэрийн дагуу Эрхийн улсын бүртгэлийн Г-2203011664 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, 50б тоот хаягт байршилтай, 365 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******, ******* нарт олгожээ. /хх 60-64/

5в.Үүнээс үзэхэд 2016.04.18-ны өдөр ******* болон *******, ******* нарын хооронд Газар худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед маргаж буй газар нь худалдагч болох *******, ******* нарын өмчлөлд бүртгэгдээгүй, тодруулбал эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байна.

5г. Түүнээс гадна худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй учир ******* үнийг төлөх үүргээ биелүүлсэн эсэх нь чухал ач холбогдолтой.

5д. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн 18-20 дугаар талд авагдсан баримтаар, газрын үнийг төлсөн болох нь тогтоогдоно гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Ж.Давааням болон *******, ******* нарын хооронд хийгдсэн 2015.09.14-ний өдрийн Зээлийн гэрээ, 2015.08.27-ны өдрийн Зээл тооцооны гэрээ, Гэрээ гэх баримтаар газрын үнэд 41,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Эрхийн улсын бүртгэлийн Г-2203011664 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, 50/Б тоот хаягт байршилтай, 364 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******, ******* нар,

2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өмчлөгчөөр *******, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өмчлөгчөөр ******* тус тус бүртгэгдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх 56-64/

6а. Улсын бүртгэлд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус бүртгэгдсэн, эдгээр гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэжээ. /хх 56-58, 166-167, 180-181/

 

7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

 

7а. Дээрх байдлаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх бөгөөд тодруулбал *******, ******* болон ******* нар худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлснээр, ******* болон ******* нар худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлсээр газар өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. /хх 56-58/

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

8а. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******ийн Хаан банк ХК-ийн 5114296561 тоот дансанд 9,000,000 төгрөгийг Газар байшингийн төлбөр гэх утгаар шилжүүлсэн байгаагаас үзэхэд ******* болон *******ы хооронд, түүнчлэн ******* болон *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

8б. Харин *******, ******* болон ******* нарын хооронд 2022.03.26-ны өдөр, ******* болон ******* нарын хооронд 2023.06.06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

 

9. Дээрх тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, ******* болон *******, ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх гэж үзэх, тодруулбал ******* нь хэлэлцэн тохирсон гэх үнэ болох 50,000,000 төгрөгөөс 41,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсэг буюу 9,000,000 төгрөгийг *******аас зээлж авсны үндсэн дээр *******, ******* нарт бүрэн төлсөн, ингэснээр өмчлөлдөө шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

9а.Үүнээс үзэхэд тэрээр маргаж буй газрын өмчлөх эрхийг олж авсан болох нь тогтоогдохгүй байх тул хууль ёсны өмчлөгч болох *******, ******* болон ******* нарын хооронд, ******* болон ******* нарын хооронд тус тус байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр байх тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т тус тус заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

10. Иймд дээр дурдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэж байх тул хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдох,

*******, ******* болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

******* болон ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ы өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******д газар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, маргаж буй газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдох,

*******, ******* болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

******* болон ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ы өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах,

*******д газар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, маргаж буй газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/27814 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ