Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00701

 

 

 

2025 05 26 317/ШШ2025/00701

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ************* тоот хаягт оршин байрлах, С *** ББСБ ХХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** хаягт оршин суух Б овогт Эгийн Э /рд:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний 2,372,080.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С *** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,329,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бус байгууллагыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.С *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.А нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,372,080.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай байгууллага нь 372,080.68 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь С *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Эд холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчтэй эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 372,080.68 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.Э нь 2,000,000 төгрөгийг 4 хуваан, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн болно. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

4.2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: С *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,372,080.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Э.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 372,080.68 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 52,903.27 төгрөгийг С *** ББСБ ХХК-ийн Хаан банк дахь MN**** **** тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцов гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С *** ББСБ ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,372,080.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,372,080.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Э.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 372,080.68 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 52,903.27 төгрөгийг С *** ББСБ ХХК-ийн Хаан банк дахь MN**** **** тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,904 төгрөгийн тал хувь 26,452 төгрөгийг улсын орлого болгож, 26,452 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 26,452 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эд холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Э.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 372,080.68 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосуй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С *** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,904 төгрөгийн тал хувь 26,452 төгрөгийг улсын орлого болгож, 26,452 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Э.Эгаас 26,452 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ