| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/05006/И |
| Дугаар | 191/ШШ2025/02795 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ****** хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, С.*******, өмгөөлөгч Д.Мөнх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Урт******* ХХК-ийн захирал О.******* нь 2024 оны 06 сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Сэлэнгэ ********* тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000164770 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306003048 дугаар бүхий 1352429 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг, Сэлэнгэ ****** тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000163933 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306001748 дугаар бүхий 556230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг, Сэлэнгэ ******* тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000164083 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306001749 дугаар бүхий 413713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг Урт *******" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч 250,000,000 төгрөгийг өгөхгүй удаашруулж хохироож байна. Урт ******* ХХК нь тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг, компани болохоор тариалан дэмжих сангаас зээл авах боломжтой зээлээ аваад мөнгө өгнө гэж тохирсон. Удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч өгөхгүй удаашруулж чирэгдэл учруулж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204,1.Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэсэн заалтын дагуу нэхэмжпэгч талаас хариуцагч талд гэрээнээсээ татгалзсан талаар 2024 оны 08 сарын 09-нд, 2024 оны 09 сарын 11-нд О.*******ын 99198671 дугаарын утас руу нэхэмжлэгч С.******* би өөрийн 88097577 дугаарын утсаар мессеж бичиж мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрхи нэр бүхий нэгж талбарын 4306003048 дугаар бүхий 1352429 м.кв, нэгж талбарын 4306001748 дугаар бүхий 556230 м.кв, нэгж талбарын 4306001749 дугаар бүхий 413713 м.кв бүхий дээрх газар эзэмших эрхүүдийг буцаан авах хүсэлтэй тул нэхэмжлэгч талд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул газар эзэмших эрхүүдийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч 2024.11.04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээнээсээ татгалзсан талаар 2024 оны 08 сарын 09-нд О.*******ын 99198671 дугаарын утас руу нэхэмжлэгч С.******* би өөрийн 88097577 дугаарын утаснаасаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд гэрээний дагуу хариуцагч О.*******ын нэр дээр шилжсэн 2024 оны 06 сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Сэлэнгэ ***** тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000164770 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306003048 дугаар бүхий 1352429 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг, Сэлэнгэ ******** тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000163933 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306001748 дугаар бүхий 556230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг, Сэлэнгэ ********* тоот, иргэний газар эзэмших эрхийн 0000164083 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4306001749 дугаар бүхий 413713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар эзэмших эрхүүдийг буцаан авах хүсэлтэй гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.*******гийн гэх эдгээр 3 нэгж газар нь Сэлэнгэ Баянгол сумын Засаг дарга асан Р.*******ын газар юм. 2024 оны 06 дугаар сарын 10-нд ахын дүү чамд ах нь газраа шилжүүлж өгье гэснээр энэ газрыг шилжүүлж авах болсон юм. Учир нь Р.******* УИХ-д төвийн бүсэд АН-с нэр дэвшиж байсан юм. Сонгуулийн сурталчилгаанд мөнгө шаардлагатай болсон тул чи нэр дээрээ шилжүүлэн авч, барьцаанд тавьж мөнгө гаргаж өгөөч гэсэн. Би болон манай компани 2006 оноос түрээсийн талбайд тариа тарьж эхэлсэн түүхтэй. 2009 онд тухайн үеийн Баянгол сумын Засаг дарга 1 төгрөг ч авалгүй 210 га тариалангийн газар олгож байв. Манай компани тэр цагаас хойш одоог хүртэлх хугацаанд газар тариалангийн салбарт өөрийн 210 га талбайд үр тариа тариалж байна. Бид тариалангийн талбайгаа нэмэх чин хүсэлтэй, сум орон нутгийн газрын алба, ИТХ дарга, Засаг даргад удаа дараа хүсэлт тавьж байсан ч газраа нэмж чадаагүй байсан юм. Тариалангийн талбай бага тул техникийн хүчин чадлаа нэмэх, өргөн хөгжих боломжгүй байдаг. Нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан: Учир нь: Газар шилжүүлэх тэр мөчид 250 сая төгрөг гэх зүйл огт яригдаагүй. Тухайн үед гэрээнд заагдсан 15 сая төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны 21 цагийн үед Дархан уул аймгийн Хонгор суман дахь АН-н сонгуулийн сурталчилгаа болж байхад би өөрийн биеэр очиж Р.*******д өгөх гэтэл менежер ийн Хаан банк дахь 5044.40 дансанд хийчих гэсний дагуу шилжүүлэн өгсөн. Тухайн үед дахиад 30 сая төгрөг гялс олоодхооч гэсэн боловч мөнгө олдоогүй юм. Зээл хөөцөлдсөн боловч зээлийн шалгуур гээд удсаар сонгууль ч дууссан. Сонгуулийн дараа 8 сард сумын захиргааны байранд Р.******* С.******* нар уулзъя гээд бид 3 уулзсан юм. Тэгэхэд чи яг хэрэгтэй үед нь мөнгө олж өгсөнгүй. Одоо газраа буцаан авна гэсэн. Би зээл удаж гарлаа, жижиг тариаланч надад бэлэн мөнгө байхгүйг та мэдэж байгаа...би туслъя л гэсэн, болсонгүй одоо надад 30 сая төгрөг байна, өгье ээ гэтэл чи хэрэгтэй үед нь өгөөгүй байж юун 30 сая, яг одоо 230 сая төгрөг өг, өгөхгүй бол өөр хүнд зарна гэж уурласан. Гэнэт 230 сая төгрөг яг одоо гэх үед би ихэд гайхан ямар тоглоомтой юм бэ, та нар яасан дураараа юм бэ...тариалангийн газрыг та нар дураараа зарж үрээд байдаг ч юм биш шүү... за яахав өгье... гэхдээ нэг дор бөөн өгч чадахгүй нээ.. цувуулаад өгье гээд тэр уулзалт дуусаж, бид салсан юм. Тэгсэн 09 сард шүүхэд өгсөн байна. Намар ургац хураалтын дараа боломжоороо мөнгө өгнө дөө гэж бодож байсан. Тухайн авсан 3 нэгж газарт 2025 онд тариалалт хийх тул бид 06-09 сарын 12 хүртэл 2 удаагийн уринш хийсэн. Уг газар нь боловсруулалт огт хийгдээгүй /атаршсан, хиаг зэрлэг ургамал, царванд идэгдсэн/ газар тул манай компани боловсруулалт хийсэн. Боловсруулалт хийхэд нийт . 50,780,200 төгрөгийн зардал гарсан байна. Иймд манай компани тухайн 3 нэгж газрын талбайд гаргасан 50,780,200 төгрөгийн зардлыг гаргуулна гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.06.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, О.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ №0000164083, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ №0000163933, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ №0000164770, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ №0000164083, мессеж /канон/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Худалдах, худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
а/ Миний бие Урт *******" ХХК-тай 2024.06.12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 3 газрын эзэмших эрхийг нийт 250,000,0000 төгрөгөөр харилцан тохирч, шилжүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар 1 /нэг/ газрын улсаас тогтоосон 5,000,000 төгрөгийн үнэлгээгээр хариуцагч гэрээг байгуулъя гэсэн учир гэрээ тус бүрт газар тус бүрийг 5,000,000 төгрөг гэж заасан. Урт ******* ХХК нь газар, тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг учир тухайн газрыг шилжүүлсний дараа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсны дараа 250,000,000 төгрөгийг шууд төлнө гэж тохирсон. Гэтэл тохирсон 250,000,000 төгрөгийг өгөөгүй, удаа дараа мөнгөө шаардсан боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн. Нэгэнт харилцан тохирсон мөнгийг өгөөгүй тул 2024.06.12-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, газар эзэмших эрхийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. С.*******гийн гэх 3 нэгж газар нь угтаа бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга асан Р.*******ын газар юм. Р.******* нь 2024 оны УИХ-ын сонгуульд төвийн бүсэд Ардчилсан Намаас нэр дэвшиж байсан, сонгуулийн сурталчилгаанд мөнгө шаардлагатай болсон тул тухайн газруудыг шилжүүлэн авч, барьцаалж, мөнгө гаргаж өгөөч гэсэн. Улмаар Р.******* нь газраа шилжүүлж өгье гэснээр авах болсон. Манайх тариалангийн талбайгаа нэмэх хүсэлтэй, сум орон нутгийн газрын алба, ИТХ дарга, Засаг даргад удаа дараа хүсэлт тавьж байсан ч газраа нэмж чадаагүй байсан тул зөвшөөрсөн, харин тухайн үед 250 сая төгрөгөөр газрыг авах асуудал яригдаагүй. Тухайн үед гэрээнд заагдсан 3 газрын үнэ болох 15 сая төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны өдөр Р.*******ын сонгуулийн менежер ийн Хаан банк дахь 5044...40 дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн үед дахиад 30 сая төгрөг хурдан олоодхооч гэсэн боловч мөнгө олдоогүй. Зээл хөөцөлдсөн ч зээлийн шалгуур гэж удсаар сонгууль дууссан. Сонгуулийн дараа 8 сард сумын захиргааны байранд Р.*******, С.******* нар уулзъя гэхэд нь очиж уулзахад, чи яг хэрэгтэй үед нь мөнгө олж өгөөгүй тул газраа буцааж авна гэсэн. Надад 30 сая төгрөг байна, өгье гэхэд хэрэгтэй үед нь өгөөгүй байж юун 30 сая, яг одоо 230 сая төгрөг өг, өгөхгүй бол өөр хүнд зарна гэж уурласан. Намар ургац хураалтын дараа боломжоороо мөнгө өгнө гэж бодож байсан. Тухайн авсан 3 нэгж газарт 2025 онд тариалалт хийх тул бид 06-09 сарын 12 хүртэл 2 удаагийн уринш хийхэд 50,780,200 төгрөгийн зардал гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч С.******* нь 2024.06.12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх нийт 3 гэрээг ******* ХХК-тай байгуулжээ. Эдгээр гэрээгээр,
а/ Нэгж талбарын 4306001748 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000163933 дугаартай, Сэлэнгэ аймаг, ****** тоот, бүхий 556,230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар,
б/ Нэгж талбарын 4306001749 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000164083 дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* тоот, 413,713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар,
в/ Нэгж талбарын 4306003048 дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийн №0000164770 дугаартай, Сэлэнгэ аймаг, ********* тоот, 1,352,429 м.кв м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар эзэмших эрхүүдийг ******* ХХК-д шилжүүлжээ.
6. Дээр дурдсан гэрээнүүдийн 3.1-т зааснаар тухайн газар эзэмших эрх шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд тус бүр 5,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр шилжүүлэхээр, гэрээний 3.2-т зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг 2024.06.12-ны өдөр байхаар тус тус харилцан тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-5-19/
7. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх нийт 3 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд хууль ёсны этгээдүүд гэрээг байгуулсан гэж үзэх тул талуудын хэн алин нь гэрээнд заасан эрх эдэлж, үүргийг хүлээнэ.
8. Нэхэмжлэгч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх нийт 3 гэрээний дагуу тухайн гэрээ тус бүрт тусгагдсан газар эзэмших эрхийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн, тухайн газрыг хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч тал гэрээнд заасан газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлжээ.
8.1. Харин талуудын хооронд тухайн газар эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргасан болно.
9. Нэхэмжлэгч С.******* нь өөрийн эзэмшлийн нэр бүхий 3 газрын нийт хэмжээ нь 250 га газар буюу зах зээлийн ханш нь 1 га газар нь 1,000,000 төгрөг байдаг учир ******* ХХК-д 250,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, нотариатаар байгуулсан гэрээнд төрөөс тогтоосон атар газрын үнэлгээ нь хэмжээ хамаарахгүй нэг газар эзэмших эрх нь 5,000,000 төгрөг байдаг учир тухайн үнэлгээний дагуу нотариатын гэрээг байгуулсан боловч бодит байдалд 250,000,000 төгрөгөөр ******* ХХК-д худалдсан, харин ******* ХХК нь тухайн газрыг шилжүүлж авсны дараа зээл авч, уг газрын мөнгийг төлнө гэсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас нэг ч төгрөгийг хүлээн аваагүй тул гэрээнээс татгалзаж газраа буцаан авна гэж шаардлагаа тодорхойлсон.
10. Хариуцагч ******* ХХК нь тухайн нэр бүхий 3 газар нь С.*******гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч бодит байдалд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.*******ын газар бөгөөд нэг газрыг 5,000,000 төгрөгөөр, нийт 15,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон. Газар эзэмших эрх шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн төлбөрийг Р.*******ын хэлсний дагуу сонгуулийн менежер ийн Хаан банк дахь 5044....40 дансанд 2024.06.17-ны өдөр бүрэн шилжүүлсэн тул гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж маргажээ.
11. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд 2024.06.12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрхийн гэрээгээр нийт 3 газар эзэмших эрхийг буюу нийт 250 га газрыг 250,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар тухайн газрын хэмжээнээс үл шалтгаалан 1 газар эзэмших эрхийг 5,000,000 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгч С.******* нь ******* ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн гэх үйл баримт талуудын байгуулсан гэрээгээр тогтоогджээ.
12. Хариуцагч талаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу нийт 15,000,000 төгрөгийг Р.*******ын хэлсний дагуу түүний сонгуулийн менежер ийн дансанд бүрэн шилжүүлсэн, угтаа бол Р.*******ын газар байсан гэж тайлбар гаргасан,
Харин нэхэмжлэгч С.******* нь тухайн газрууд нь Р.*******тай ямар ч хамааралгүй, би өөрөө тухайн газруудыг өмнө нь 100 сая төгрөгөөр /хх-57/ худалдан авч байсан, тухайн үед Р.******* нь ******* ХХК-ийн захирал О.******* бид хоёрыг дуудаж уулзаад, О.******* нь манай хамаатан байгаа юм аа, чи энэ газраа зарах уу гэхэд нь 250,000,000 төгрөгөөр зарна гэхэд, болж байна, 250,000,000 төгрөгөөр авъя гэсэн учир гэрээ байгуулсан, харин ч Р.*******, О.******* нар нь өөрсдөө төрөл, садны холбоотой улсууд, надтай ямар ч хамааралгүй, мөн би гэдэг хүнийг огт танихгүй, газар шилжүүлсэнтэй холбоотойгоор хэнээс ч мөнгө аваагүй гэж, харилцан өөр өөр тайлбар гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцжээ.
13. Гэтэл нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар хариуцагчаас газар эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор төлбөр мөнгийг огт аваагүй, мөн 15,000,000 төгрөгийг т шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт дурдсан мөнгөн төлбөр нь өөрт хамааралгүй гэж тайлбарласныг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14. Хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримт болох О.*******ын 522...15410 дугаартай Хаан банкны дансны гүйлгээгээр 2024.06.17-ны өдөр 5044...40 дансанд г/сэлбэгийн үнэнд гэж шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг С.******* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрт хүлээн авсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, нэхэмжлэгч нь тухайн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзана гэж маргасантай холбоотойгоор гэрээнд заасан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн буюу гэрээний үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-80 ар тал/
15. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан О.*******ын 522...15410 дугаартай Хаан банкны дансны гүйлгээгээр, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулснаас хойш 5 хоногийн дараа буюу 2024.06.17-ны өдөр 5044....40 дансанд г/сэлбэгний үнэнд гэж шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг С.*******д өгөхдөө *******ын хэлснээр ийн дансанд хийсэн гэх тайлбар, уг дансны хуулганд үндэслэж хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн байх магадлалтай гэж шууд үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч мөнгийг шилжүүлсэн бол нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч тухайн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар, үндэслэлийг баримтаар няцаагаагүй байна.
16. Нөгөө талаас С.******* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хэлэлцэн тохирсон мөнгөн хөрөнгийг хариуцагч өгөөгүй тул гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний үүргээ биелүүлсэн буюу 15,000,000 төгрөгийг С.Амарүвшинд өгсөн болохыг хариуцагч нотлох үүргийг хэрэгжүүлнэ.
17. Түүнчлэн, хариуцагч ******* ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа, ....Газар шилжүүлэх тэр мөчид 250 сая төгрөг гэх зүйл огт яригдаагүй. Тухайн үед гэрээнд заагдсан 15 сая төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны 21 цагийн үед Дархан уул аймгийн Хонгор суман дахь АН-н сонгуулийн сурталчилгаа болж байхад би өөрийн биеэр очиж Р.*******д өгөх гэтэл менежер ийн Хаан банк дахь 5044....40 дансанд хийчих гэсний дагуу шилжүүлэн өгсөн. Тухайн үед дахиад 30 сая төгрөг гялс олоодхооч гэсэн боловч мөнгө олдоогүй. Зээл хөөцөлдсөн боловч зээлийн шалгуур гээд удсаар сонгууль ч дууссан. .....би туслъя л гэсэн, болсонгүй одоо надад 30 сая төгрөг байна, өгье ээ гэтэл чи хэрэгтэй үед нь өгөөгүй байж юун 30 сая, яг одоо 230 сая төгрөг өг, өгөхгүй бол өөр хүнд зарна гэж уурласан. Гэнэт 230 сая төгрөг яг одоо гэх үед би ихэд гайхан ямар тоглоомтой юм бэ, та нар яасан дураараа юм бэ...тариалангийн газрыг та нар дураараа зарж үрээд байдаг ч юм биш шүү... за яахав өгье... гэхдээ нэг дор бөөн өгч чадахгүй нээ... цувуулаад өгье гээд тэр уулзалт дуусаж, бид салсан ... гэж дурдсан зэргээс дүгнэхэд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* ХХК нь гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн үүрэг хүлээсэн эсэх нь эргэлзээтэй байна.
18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэх байдлаар хуралдаанд тайлбар гаргасантай холбоотойгоор шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хуралдаанд тодруулахад хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэх тухай шаардлага гаргасан талаар тодруулжээ.
19. Зохигчийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх нийт 3 гэрээний 3.1-т зааснаар тухайн газар эзэмших эрх шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд тус бүр 5,000,000 төгрөгийн төлбөртэйгээр шилжүүлэхээр, гэрээний 3.2-т зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг 2024.06.12-ны өдөр байхаар тус тус харилцан тохирсон боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.
20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Р.*******ыг гэрчээр оролцуулах хүсэлт, маргаан бүхий газрын үнэлгээг тогтоолгох, мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан талаарх гар утсаар харьцсан мессеж зэрэгт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг 2025.01.22-ны өдөр гаргасан боловч 2025.03.13-ны өдрийн шүүх хуралдаанд дээр дурдсан хүсэлтүүдээсээ татгалзсан, мөн зохигчид шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх, гаргах талаар аливаа санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй, хариуцагч ******* ХХК-ийн захирал О.******* нь өөрийн эзгүйд өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, У.Түвшин нарыг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
21. Хариуцагч нь тухайн газрыг шилжүүлэн авсны дараа уринш хийх зэргээр нийт 50,780,200 төгрөгийн зардлыг гаргасан тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа дурдсан боловч тухайн маргаантай холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тухайн асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй.
22. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2024.06.12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн Нэгж талбарын 4306001748 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000163933 дугаартай, Сэлэнгэ аймаг, ***** тоот, бүхий 556230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын 4306001749 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000164083 дугаартай, Сэлэнгэ аймаг, **** тоот, 413,713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын 4306003048 дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийн №0000164770 дугаартай, Сэлэнгэ аймаг, ***** тоот, 1,352,429 м.кв м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар эзэмших эрхүүдийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан С.******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2024.06.12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн Нэгж талбарын 4306001748 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000163933 дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* тоот, бүхий 556,230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын 4306001749 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №0000164083 дугаартай, Сэлэнгэ аймаг, ******2 тоот, 413,713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын 4306003048 дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийн №0000164770 дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* тоот, 1,352,429 м.кв м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар эзэмших эрхүүдийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1,407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД