Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00273

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00273

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Төв аймгийн******* сумын******* дугаар баг,******* тоотод оршин суух,******* овогт************** //-ийн

Хариуцагч: аймгийн сумын дугаар багт оршин суух овогт /РД:/-аас 42000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00196/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нь миний төрсөн ах. гэдэг айлд мал малладаг байсан. Би 2024 оны1 сард******* аймгаас ирж гэдэг айлаас авсан. Тэгэхэд малд яваад хавирга нь хугарсан байсан. Би наадмаас хойш наашаа явуулчих гэхэд явуулахгүй байсан. Тийм унаанд явуулсан, тэгж явуулсан одоо очиж байгаа гэж худлаа хэлээд байдаг байсан. Тэгээд аргаа бараад өөрөө ирж авсан. Би төрсөн ахтайгаа ажил төрөлтэй болоод холбоо муу байгаад 2020 онд холбогдсон. Тэгэхдээ гэдэг айлд байдаг гэдгийг нь мэдэж байсан. Ахыг маань наашаа цаашаа явуулдаггүй байсан. Түрүү жил******* аймагт ирсэн байхаар нь би ахтайгаа уулзахад тийм айлд амьдардаг, тийм ийм гэж хэлж байсан. Тэгэхэд нь би утас авч өгөөд холбоотой байна гэж хэлсэн. Тэрнээс хойш ахтай ярих гэхээр дандаа тэр айлын авгай утсыг нь аваад******* тийшээ малд явсан тийм юманд явсан гээд яриулдаггүй. 2024 оны наадмаас хойш ах минь наад айлдаа болж байгаа юм уу гэхэд болж байгаа гэж ярьдаг байсан. Сая1 сард манай хэд байхгүй гэдэг байсан. Би тэгэхээр нь ахыгаа ойр авъя уулзахад ойрхон гэхэд манайд ажил явдал гарсан явуулахгүй гэсэн. Дараа нь ярихад тэр айлын эхнэр нь би дээр явна, одоо*******г явуулна гээд 7 хоног болсон. Ахиад яриад би очлоо ахыгаа авъя гэхэд өглөө явуулсан одоо очиж байгаа байх гэсэн. Ирэхгүй байхаар нь очтол цаана байдаг айлд мал хийлгэж байсан. Хавирганууд нь хугарсан амьсгалж чадахгүй байсан. Эмнэлэгт үзүүлэх гэтэл ямар ч эрүүл мэндийн даатгал бүртгэгдээгүй байсан. Би эрүүл мэндийн даатгалыг нь 2019 оноос 2024 он хүртэл 6 жилийг нь төлж байж эмнэлэгт үзүүлсэн. Одоо******* нь******* аймгийн Заамар суманд айлын туслах малчнаар ажиллаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага бол ахын энэ айлд ажиллах байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоод цалин, хөдөлмөрийн хөлс нэхэмжилсэн. Энэ нь нийт 42000000 төгрөг болсон.******* ах бид 2 ярилцаад тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай ах өөрөө дуу цөөтэй, хүний өөдөөс олон юм яриад байж чаддаггүй, төлөв даруу хүн учраас би төлөөлж нэхэмжлэл гаргасан. Хүн юу гэнэ за гээд л байж байдаг хүн байгаа юм. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.. гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: бигийн итгэмжлэгдсэн төлөөлөгчын тус шүүхэд гаргасан 42000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

нь Нарантуул-2 зах дээр грушик /ачигч/ хийдэг байсан. Манай эхнэрийн дүү нь Нарантуул-2 захад наймаа хийдэг байсан юм.

Тухайн үед нь тус зах дээр хүн хүний барааг ачиж өгөөд явдаг байсан. Тэгээд сүүлдээ алга болсон. Архи дарс хэтрүүлж хэрэглээд ажил хийхээ больсон гэж дуулддаг байсан. Тэгээд 2017 оны 01 сард хот ороод тус зах дээр явж байтал нь согтуу таарсан. Тэгэхээр би чи хөдөө явах уу, манайд очиж өвөлжих үү гэсэн чинь нь тэгье гээд намайг дагаад хөдөө ирсэн. Учир нь би өмнө нь хот орохдоо зах дээр очиж, буцаж байгаад танил болсон байсан учраас хотод ажилгүй тэнэж явснаас хөдөө авчирч, дулаан өвөлжүүлж, архинаас нь жаахан ч гэсэн хол байлгах зорилгоор авч ирсэн. Тэр өвөлдөө манайд өвөлжөөд 05 сард хот руу буцаасан. Хотодгийн хүү нь байдаг гээд яриад байсан болохоор нь хотод очиж хүүтэйгээ амьдар гээд явуулсан. Манайд байхдаа архи дарснаас хол хөндий байж байгаад явсан. Тэгтэл бас зах дээгүүр явж архи уугаад байна гэж л дуулддаг байсан. Хотод очиж байж байгаад0 гаран хоногийн дараа буцаад өөрөө замын унаанд суугаад манайд хүрээд ирсэн. Ирэхдээ би хотод байх боломж алга байна, танайд байж байя гээд хүрээд ирсэн. Ингээд манайд байдаг болсон. Ойр зуурын гэрийн ажилд туслаад байж л байдаг байсан. Өөрөөр би цалинжуулаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлье гэж байлгаад байсан юм огт байхгүй. Харин ч би ямар ч бичиг баримт байхгүй, хувцас хунаргүй хүн ирснийг бичиг баримтыг нь хөөцөлдөж авч өгч, хоол ундаар дутаагаагүй, хувцас авч өгч гэртээ байлгаж байсан. Манайх ам бүл тавуулаа, 3 хүүхдийн хамтаар амьдардаг, ойр саахалт ах, дүү төрөл садангийн хүмүүс их амьдардаг учраас хүн авч ажиллуулах шаардлага байдаггүй айл. Үндсэндээ бид малчнаар ажиллуулъя гэсэн тохироо хийсэн зүйл байхгүй. нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажил хийж байсан зүйл байхгүй, заримдаа хотруу яваад өгдөг, хотод байж байгаад өөрөө хүрээд ирдэг, өөрийн дураар л ирж очоод байж байдаг байсан. Манайд байх хугацаандаа архи дарс уугаад байдаг байхаар нь төрсөн дүү  нь ахыгаа ирж аваарай, энд ийм байдалтай байгаад байна гэхээр та наанаа байлгаж бай, наад хүн чинь хотод ирээд байх газар байхгүй, архи дарс уугаад тэнээд байна гэдэг байсан. Хотруу хааяа явчихаар нь эргээд дүү Уугий нь хөдөө явмаар байна гээд байна гээд хүргээд ирдэг байсан.

Иймээс манайхг хөлсөөр ажиллуулж байгаагүй, 2017 оны өвөл авчирч өвөлжүүлснээс хойш өөрөө ирье гээд ирээд л манайд байж байдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариу тайлбар гаргана.******* гэдэг хүн нь 2017 оноос гэдэг айлд байсан. Гэхдээ байх хугацаандаа малчнаар ажиллаж байсан уу, малчны ажил хийж байсан уу, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тохирсон уу гэдэг нь эргэлзээтэй нотлогдоогүй гэж үзэж байна. 2017 оны 01 capд ирсэн, эсхүл 2015 оны 08 capд ирсэн гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ хугацаанд бол Улаанбаатар хотоос аймгийн суманд авч ирсэн. Тодорхой үйлчилгээний төвүүдэд ажил эрхэлдэггүй байхад нь авч ирж сумандаа өвөлжүүлээд 2017 оны хавар буцаасан. асуудлыг гэрч мэдүүлдэг. Буцаагаад явуулахаар өөрөө буцаад хүрээд ирдэг. Хотод байгаа нөхцөл байдлыг бас гэрчүүд мэдүүлдэг. Яг албан ёсоор малчнаар ажиллуулж байсан нь тогтоогдоогүй. Харин Улаанбаатар хотод байх нь хүндрэлтэй байсан. Сая бас нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. 2020 онд анх холбогдсон гэж хэлсэн. Тэгвэл яагаад******* жилийн хугацаанд энэ хүнийг эрэн сурвалжлахгүй хайхгүй орхисон юм. Энэ хүний ар гэрийн амьдрал нь хэр вэ яагаад энэ айлд байх болсон юм. гэдэг хүний хэлснээр Улаанбаатар хотод харж хандах хүн муу байсан. Тэгээд энэ хүн нь явах үедээ явж, ирэх үедээ ирж өөрийн дураар байдаг байсан. Ар гэрээ бод гээд явуулахаар болохгүй байна гээд буцаад ирдэг. Тэр Уугий гэдэг хүн энд байх боломж алга, та хэд харж бай гэж авчирч өгсөн гэдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. Мөн малчнаар ажиллаж байсан ажиллуулж байсан гэрээ хэлцэл, малчин байсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 8 сараас 2024 оны1 сарын 7-ныг хүртэл туслах малчнаар ажилласан ажлын хөлс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 42000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Манайх ам бүл тавуулаа, 3 хүүхдийн хамтаар амьдардаг, ойр саахалт ах, дүү төрөл садангийн хүмүүс их амьдардаг учраас хүн авч ажиллуулах шаардлага байдаггүй айл. Үндсэндээ бид малчнаар ажиллуулъя гэсэн тохироо хийсэн зүйл байхгүй.

 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажил хийж байсан зүйл байхгүй, заримдаа хотруу яваад өгдөг, хотод байж байгаад өөрөө хүрээд ирдэг, өөрийн дураар л ирж очоод байж байдаг байсан. Явж амьдралаа бод гэхээр очих газар байхгүй гээд хүрээд ирдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар, нэхэмжлэгчгийн хариуцагчыд ажиллаж эхэлсэн гэх цаг хугацаа буюу 2015 оны 8 сард мөрдөгдөж байсан999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж тус тус заажээ.

2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах аилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна. гэж тус тус заасан байна.

Эндээс харахад талууд хөлсөөр ажиллах гэрээ эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхыг шаардаж байна.

 

5. Нэхэмжлэгч тал нь цалин, хөдөлмөрийн хөлс нэхэмжилж буй цаг хугацаанд хамаарах, хариуцагч талтай хөдөлмөрийн харилцаанд орсон тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан эсхүл хөдөлмөрлөх харилцаа үүссэн тухай нотлоогүй байна.

 

6. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа боловч хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзвэл талуудын тайлбараар 2024 оны1 сарын 05-наас эхлээд хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Үүнээс хойш хуульд зааснаар 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч тал 2025 оны 04 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлэгт 2024 оны2 сарын5-ны өдөр Нэхэмжлэгчгийн цалин, хөдөлмөрийн хөлсний талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний эхнэр нарын хооронд ярьсан яриа гэх цахим баримтад үзлэг хийлгэсэн ба энэхүү цахим баримт буюу гар утсанд хадгалагдсан ярианы бичлэгтгийн цалин, хөдөлмөрийн хөлсийг хэрхэн төлөх талаар талууд харилцан тохиролцсон зүйл үгүй байна.

Мөн 2024 оны2 сарын5-ны өдөр цалин хөлс буюу хөдөлмөрийн хөлс нэхэмжлэх эрхийггаасд олгосон талаарх бичгийн баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Дээрх хугацаанаас тооцсон ч нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 90 хоногийн хугацаа дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

7. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэний дараа буюу сумын маргаан таслах комисст хандаж маргааныг шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой боловч маргаан таслах комисст хандаагүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

 

8. Нэхэмжлэгчгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2,15 дугаар зүйлийн15.1,15.2.3,16,18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн58 дугаар зүйлийн58.1.5-д зааснааргийн,аас цалин, хөдөлмөрийн хөлс 42000000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ