Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 57/ШШ2025/00083

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ц................д холбогдох “3,855,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г.Ц................ нь Т...... ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.09.05-ны өдөр Т...... ББСБ ХХК-тай № ЗГ2024090536029 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung_A15_128GB" маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.09.05-2026.09.01 хүртэл 24 сарын хугацаанд cap бүр 45,841 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2024.09.05-ны өдөр Т...... ББСБ ХХК-тай № ЗГ2024090535990 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung_A15_128GB" маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.09.05-2027.02.20 хүртэл 30 сарын хугацаанд cap бүр 39,106 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

3. 2024.09.05-ны өдөр Т...... ББСБ ХХК-тай № ЗГ2024090535989 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Galaxy А55 128GB" маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.09.05-2027.02.20 хүртэл 30 сарын хугацаанд cap бүр 79,303 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

4. 2024.05.09-ны өдөр Т...... Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т...... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024.10.01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж,шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

ЗГ2024090536029 тоот гэрээн дээр “Samsung_A15_128GB маркийн гар утас:

Үндсэн зээлийн үлдэгдэл 788,000 төгрөг, үндсэн хүү 141,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,221 төгрөг, нийт 957,327 төгрөг.

 

ЗГ2024090535990 тоот гэрээн дээр “Samsung_A15_128GB маркийн гар утас:

Үндсэн зээлийн үлдэгдэл 760,163 төгрөг, үндсэн хүү 123,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,724 төгрөг, нийт 908,507 төгрөг.

 

ЗГ2024090535989 тоот гэрээн дээр “Samsung_A15_128GB маркийн гар утас:

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,541,551 төгрөг, үндсэн хүү 250,693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,138 төгрөг, нийт 1,842,382 төгрөг.

 

Т...... кредит 2125820 тоот гэрээний төлбөр:

Нийт ашигласан зээлийн дүн 114,207 төгрөг, үндсэн хүү 28,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,891 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 146,784 төгрөг.

 

Нэхэмжлэх нийт дүн 3,855,000 (гурван сая найман зуун тавин таван мянган төгрөг) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц  овогт Г-ийн Ц................ шүүхэд гаргсан тайлбартаа: “Т...... ББСБ-аас 3,855,000 төгрөг нэхэмжилсэн байна. Тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ц................д холбогдуулан 3,855,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г.Ц................ нь 3,855,000  төгрөгийг “Т...... ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1125820 дугаартай Т...... кредит үйлчилгээний гэрээ, ЗГ2024090536029, ЗГ2024090535990, ЗГ2024090535989 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ,  нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,855,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,855,000 (гурван сая найман зуун тавин таван мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,630 төгрөгийн тавин хувь 38,315 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 38,315 төгрөгийг, хариуцагч Г.Ц................гаас улсын тэмдэгтийн хураамж 38,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,855,000 (гурван сая найман зуун тавин таван мянга) төгрөгийг хариуцагч Г.Ц................ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,630 төгрөгийн тавин хувь 38,315 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 38,315 төгрөгийг, хариуцагч Г.Ц................гаас улсын тэмдэгтийн хураамж 38,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т...... ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Ц................ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.